Thursday, January 6, 2011

Д.Бадамдамдинд зориулагдав уу?

Бичсэн: Сэрүүлэг, 2009 он

Энэ оны 2 дугаар сард засгийн газрын тогтоолоор ураны эрэл хайгуул, олборлолт боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн өмчит “Мон Атом” компани байгуулагдаж, тус компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Бадамдамдин томилогдсон. Тус компанийг гадныхан их сонирхож Японы Мицуй, Марубени корпорацийнхан ирж уулзсан гэнэ. Байгуулагдсанаасаа хойш дөрвөн сарын турш нам гүм болж, Бадамдамдин дарга юу хийж байгаа нь мэдэгдэхгүй таг чиг болсон. Гэтэл саяхнаас эрс идэвхжиж төрийн ордноор гүйдэлтэй болон, Лу.Болд, Батж.Батбаяр гишүүний өрөөнөөс салахаа больсон. Үүний учир тайлагдаж эхлэв. “Мон Атом” компани албан контор байхгүй, ширээ сандал байхгүй, ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй байгаа гэж шалтаг тоочсоор Засгийн газраар 100 сая төгрөг гаргуулж амжив.
Сонгууль болгоноор нэр дэвшдэг ч өнгөрсөн сонгуулиар Өвөрхангайн сонгогчдод дүнгээ тавиулж гудамжинд гарсан ч хувийнхаа бизнесийг хийж төвдөлгүй төрийн алба руу зүтгэсээр байгаад ороод иржээ. Уг нь одоо яаж ч шахаад юм гарахаасаа өнгөрсөн Бадамдамдингийн оронд монголдоо физикийн эрдмээрээ толгой цохидог бас ч гэж Дубнад ажиллаж байсан “Монгол газар”-ын Ц.Мянганбаярыг “Мон Атом”-ын захирлаар тавьчихсан бол илүү үр дүн гарах байсан даа гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.

Сэрүүлэг

No comments:

Post a Comment