Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан, одоо уранаа ашиглах хэрэгтэй, энэ бол хөгжлийн гарц хэмээн улстөрчид яаруулах боллоо. Гэхдээ хоёр том ордоо ашиглаад л Монголчууд хөгжих боломжтой, уранаа ухах болоогүй гэх хүн ч олон байна.
Дэлхий дээр өнөөгийн байдлаар цөмийн эрчим хүчийг аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд цахилгаан станцдаа ашиглаж байгаа. Тэд цөмийн эрчим хүчийг ашиглахад шаардлага хангахуйц хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн. Ийм байхыг ч шаарддаг. Гэтэл тэдний тавьсан шалгуур, хүсээд байгаа шиг хөгжилд манай улс хэзээ хүрэх нь тодорхойгүй юм. Нөгөө талаар 1960,1970-аад оноос эхэлсэн ураны ордын судалгааг орос ах нар хийсэн, бичиг баримтууд тэдний гарт бий. Тиймээс манайхан ураны хувь заяаг оросууд, Монголчуудын хувь заяаг уран шийднэ гэлцдэг.
Ийм нөхцөлд ураны асуудал ярих эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Засгийн газрын тэргүүн ОХУ-д айлчилж байгаа энэ өдрүүдэд Монголчууд ураны хувь заяа хаашаа хэлбийх вэ, уранаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголчуудад юу хожих вэ хэмээн чих тавьж байна.
Хөгжилтэй орнуудын жишгээр хөгжихийн тулд бид ураны нөөцөө ашиглах нь гарцаагүй. Гэхдээ түүнийг ашиглах талаар туршлага багатай манай улсын хувьд ард иргэд нь уранаар цөмийн зэвсэг хийдэг, хор хөнөөлтэй бодис гэхээс өөр мэдээлэл хомс, айдас их.
Франц, Япон, АНУ, сүүлийн үед Япон улс цөмийн энерги, атомын цахилгаан станцыг түлхүү ашиглах болсон. Атомын цахилгаан станц гэхээр бид нүсэр бүтээн байгуулалтын тухай боддог. Гэтэл Японд бараг гэр ахуйн зориулалттай жижиг оврын атомын цахилгаан станцыг хаа л бол хаана бариад эхэлсэн. Тэр нь 20 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах хүчин чадалтай. Мөн 20-30 жилд нэг удаа цэнэглэдэг.
Сүүлийн үеийн мэдээгээр Японы Засгийн газар Канадын 700 мянган хүн амтай нэгэн жижиг хотод үнэ төлбөргүй суурилуулж өгөх гэрээ хийсэн гэж дуулдсан. АНУ-д зохион бүтээсэн жижиг оврын атомын цахилгаан станц 7-8 жилд нэг удаа цэнэглэдэг бол Румын улс гурвыг худалдаж авах гэрээ хийсэн байна. Энэ туршлагаар манай улс цөмийн цахилгаан станц байгуулбал агаарын бохирдолд цэг тавьж, хоёр хөршдөө эрчим хүч экспортлох боломж нээгдэнэ.
Ураны үнэ хэдхэн жилийн дараа одоогийнхоосоо 4-5 дахин өснө гэж эрдэмтэд салбарын мэргэжлтнүүд тооцоолдог. Тэр бүү хэл 2020 он хүртэл өснө үү гэхээс буурахгүй гэлцдэг. Гэтэл 2020 он хүртэл цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч улсууд технологийн шинэчлэлээ бүрэн хийж дуусна гэсэн мэдээлэл байдаг билээ.
Ураны асуудал манай улсад дөнгөж яригдаж эхлэхэд Олон улсын цөмийн энергийн агентлагийн дарга Эл Барадей манайд айлчилж, "Ройтерс" агентлаг "Монголчууд цөмийн эрчим хүчний станцтай болохоор бэлтгэлээ базааж эхэллээ" хэмээн дамжуулахтай зэрэгцэн Засгийн газар Үндэсний хөгжлийн төлөвлөгөөнийхөө дагуу эл станцыг 2015 он гэхэд барихаар зэхсэн хэмээн зарлаж байв.
Яарах уу, яарвал...
Уран гэж юу вэ? Менделеевийн үелэх системийн 238 дахь элемент. Үелэх системд У-238 гэж тэмдэглэдэг. У-238-ыг боловсруулан ялгаж, У-235 болгосны дөнгөж таван хувь нь атомын түлш болдог бол 95 хувь нь цөмийн хаягдалд тооцогддог.
Өнөөдөр дэлхийн улс орнууд хөгжиж, техник, технологийн хөгжил дэвшлийн хурд гүйцэгдэхгүй болсон. У-235-аас 95 хувийг нь хаядаг байсан бол, одоо атомын түлш болгон ашиглаж болох шинэ технологийг судалж, зарим нь аль эрт нээж олоод хэрэгжүүлж эхэлсэн. Тэд ураныхаа 95 хувийг хаялгүй ашиглаад эхэлбэл бид уранаа ашиглах боломжгүй болно гэсэн үг.
АНУ, Франц цөмийн энерги ашиглалтаар, Монгол ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг
Өнөөдөр дэлхий дээр уран ашигладаг цөмийн цахилгаан станц олноор баригдаж байна. Тэднийг АНУ тэргүүлж, Франц удаалдаг. Харин нөөц баялгаар манай улс тэргүүлэгчдийн эгнээнд жагсдаг.
Манай улсад 1960-аад оноос геологи хайгуул, ашигт малтмалын салбар үүсч хөгжсөн үеэс ураны асуудал анхаарал татаж байв. Энэ чиглэлд социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай хамтран судалгаа шинжилгээ хийж ирсэн. Гэхдээ 1990-1995 он хүртэл бие даан ураны хайгуул, судалгаа хийж байгаагүй.
Тухайн үед ЗХУ-тай хамтран судалж тогтоосон нөөцөөрөө дэлхийд 13-14 дүгээр байрт жагсаж байсан. Дэлхийн хэмжээнд нийт 10 гаруй сая тонны ураны нөөцтэй гэлцдэг ч батлагдсан нь гурван сая орчим тонн. Зөвлөлтийн геологичдын тооцоолсноор манай улс 1.4 сая нөөцтэйгөөс батлагдсан нь 38.0 орчим мянган тонн гэсэн судалгаа бий. Энэ нь бүх нөөцийг тогтоосон гэсэн үг биш. Харин ч цаашид судалгаа, шинжилгээний ажил эхлүүлбэл, боломжтойг харуулж байна гэж ойлгож болох юм. Өнөөдрийн байдлаар манай улс ураны ашиглалтын ганцхан лиценз олгосон бол хайгуулынхыг цөөнгүй компани авчээ.
Лиценз эзэмшдэг компаниуд хаана, хаана байна
Ураны хамгийн том орд Дорнод аймгийн нутаг дахь ураны орд газар. Энэ орд Дорнод, Мардай, Гурванбулаг гэсэн гурван хэсэгтэй. Энд улсын хэмжээнд тогтоосон бүх нөөц багтдаг. Орд газрын хамгийн том хэсэг болох Дорнодын орд газрыг 1995 онд гурван талт хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Монгол-ОХУ-Канадын хамтарсан "Төв Азийн Уран" ХХК эзэмшдэг. Дүрмийн сангийнх нь 20-21 хувийг Монголын тал /ТӨХ/, мөн 20-21 хувийг ОХУ, үлдэх 58 хувийг Канадын "Хан ресурс" ХХК эзэмшиж ирсэн.
Харин Мардай, Гурванбулагийн орд газрыг "Адамс Майнинг", "Вестерн проспектор" зэрэг компани эзэмшдэг юм байна.
Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт нээсэн томоохон орд газрыг "Дэнэльсон майнз” ХХК эзэмшдэг бол дүрмийн сангийнх нь 15 хувийг Монголын тал /ТӨХ/, 15 хувийг ОХУ эзэмшдэг. Үлдсэн 70 орчим хувь нь АНУ-ын мэдэлд байгаа юм.
Говийн бүс нутаг Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймгийн нутагт Францын "Арева" ХХК лиценз эзэмшдэг. Мөн Өмнөговь, Хэнтий, Өвөрхангайд ураны хайгуулын лиценз цөөнгүй олгогдсоныг ОХУ, Австрали, Монгол, БНХАУ-ын компани тус тус эзэмшин хайгуул явуулж байна.
Сүүлийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт ураны томоохон нөөц илэрсэн мэдээ дуулдаж байна. Ялангуяа Дорнод, Мэнэнгийн талыг тэр чигээрээ ураны орд газар гэсэн албан бус мэдээ бий. Гадаадын зарим компани хайгуулын лиценз авч, олборлолт хийх болсон гэж нутгийн иргэд мэдээлдэг.
Ураны асуудлаар нэгдсэн бодлого боловсруулах үүднээс Засгийн газар лицензүүдийг түдгэлзүүлж, хүчингүй болгож нэлээн цэгцэлсэн. Гэсэн ч хууль зүйн орчин бүрхэг хэвээр байна. Энэ болгоныг нэг тийш шийдэж, ураны ордоор Монгол Улсын эдийн засгийн болон хөгжлийн асуудалд гарц нээх шийдвэрийг Монголчууд Ерөнхий сайдын айлчлалаас хүлээж байгаа билээ.

No comments:
Post a Comment