Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ураны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд үнэ хүргэх зорилгоор өнгөрсөн онд Цөмийн энергийн газрыг сүр дуулиантай байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тус газар Канадын хөрөнгө оруулагчтай маргаж мэтгэлцэхээс өөрийг хийсэнгүй. Мэдээж маргаан мэтгэлцээны учигт Монголын эрх ашгийг хамгаалахыг чухалчилж буй ч энэ нь эргээд тус газрын өнөөдрийг хүртэл юу хийж бүтээв гэдэгт өгөх олигтой хариулт олдохгүй байгааг баталсан мэдээллийг хүргэе. Монголын ураны салбарыг зохицуулж, монголчуудын эрх ашгийг хамгаалах ёстой цөмийн энергийн газар өчигдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр ялагдал хүлээсэн байна.
Энэ нь нөгөө тал болох Канадын хөрөнгө оруулагч “Хан ресурс”-т олз болно уу гэхээс гай болохгүй нь тодорхой, Ийм дүгнэлт хийх болсон шалтгаан нь дараах мэдээллээс тодорхой харагдана.
Анх байгуулагдсан даруйдаа Ашигт малтмалын газарт бүртгэлтэй байсан ураны лицензийг Цөмийн энергийн газрын нэр дээр шинээр бүртгэж эхэлсэн. Энэ хугацаанд лиценз эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлж, шинэчилсэн бүртгэл нэрийн дор бөөн будилаан үүсгэсэн нь Засгийн газрын шийдвэр хэмээн тус газрынхан мэлздэг. Гэсэн ч тэд өөрсдийн шийдвэрийг өчигдөр болсон нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр баталж чадалгүй ялагдсан байна.
Уг шүүх хурлын үндсэн сэдэв нь өнгөрсөн оны наймдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр болсон Цөмийн энергийн хууль болон Цөмийн энергийн газраас гаргасан журмын дагуу хийсэн шинэчилсэн бүртгэлийнхээ үеэр “Хан ресурс” компанийн лицензийг цуцалсан явдал юм. Тэд тухайн үед лицензийг нь цуцлах болсон үндэслэлээ олигтой тайлбарлаж чадаагүй шигээ шүүх хурал дээр ч өлгөөд авчих оновчтой тайлбар дэлгэж чадаагүй гэнэ. Мэдээж энэ удаа өмнө нь хэлж байсан шигээ “Бид зөвхөн Засгийн газраас үүрэг болгосон чиглэлийн дагуу ажиллаж байгаа” гэдэг хариултаа хэлээгүй бололтой. Шүүх хурал дээр ийм тайлбар тавиад ч хол явахгүй байсан биз.
“Хан ресурс”-ын хувьд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт оршдог Дорнод уран ордыг түшиглэж байгуулсан “Төв Азийн уран” компанийн 58 хувийг эзэмшдэг. Үлдсэн 42 хувийг нь Орос болон Монголын Засгийн газар эн тэнцүү хуваан эзэмшдэг. Гэтэл өнгөрсөн хугацааны бүтээн байгуулалтын зардал, орд ашиглах бэлтгэл ажлыг бүгдийг нь Канадын тал хийж, нийтдээ 22 орчим сая ам.доллар зарлагадсан. Ингэхдээ Төрийн өмчийн хороо өөрсдийн хөрөнгө оруулалтыг “Төв Азийн уран” компанид лицензээ шилжүүлэх замаар нөхөж байгаа гэж тооцсон бол Оросын тал социализмын үед уг ордод хийсэн хөрөнгө оруулалтаараа хувь оролцоогоо эзэмшинэ хэмээн тохирсон байна.
Харин Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар Оросын талын хийсэн хайгуул судалгааны дүнг улсын хөрөнгө оруулалт хэлбэрээр тооцож “Дорнод уран” ордын 51 хүртэлх хувийг Монголын тал эзэмшинэ гэдгээ зарласан. Ингэснээр Канадын хөрөнгө оруулагчид одоогийн эзэмшиж буй 58 хувиас тодорхой хэсгийг Монголын талд шилжүүлж, өөрсдөө 30 орчим хувь дээр нь эзэмшигчийн эрхээ хадгалах сонирхлоо Цөмийн энергийн газарт илэрхийлээд байгаа. Гэтэл Оросын тал буюу уг ордын 21 хувийг эзэмшдэг “Атомредметзолота” компанийн удирдлага өөрсдийн эзэмшдэг хувийг хороох хүсэлгүй гэдэг хатуу болзол тулгасан байна. Нэг ёсондоо Монголын талын хувийг 51-д хүргэхийн тулд оросууд дээрх 21 хувиас 10 орчмыг нь манайд эргүүлэн өгөх хэрэгтэй болж. Гэсэн ч Монголын төрийн өмчит компани болох “МонАтом” болон “Атомредметзолота”, “Хан ресурс” гэсэн гурван талын уулзалтад оросууд өөрийн эзэмшлийн хувийг бууруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд асуудал хурцдан лицензийг нь тодорхой үндэслэлгүйгээр хураан авахаас өөр арга замгүй болсон аж. Өөрөөр хэлбэл, энэхүү лиценз хураалт нь орос ах иарын Монголын уран руу чиглэсэн сонирхлыг Засгийн газрын түвшинд хамгаалах үйлдэл байсан хэмээн Канадын тал үзэж буй.
Ядахад Оросын Ерөнхий сайд В.Путин Монголын ураныг ашиглах талаар Японтой гэрээ хийсэн нь эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа “хашдаг” гэх монгол хэлцийг орос ах нар хүсвэл мөрдөхгүй байж болдог гэдгийг Канадын талд үлгэрлэсэн юм. Эндээс Монголын баялгийн төлөөх Канад хийгээд Оросын сонирхол манай Засгийн газрын шийдвэрээс ивээл хийн эрчимжиж буй нь энэ бололтой. Дээр нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Төв Азийн уран” компанийн нэхэмжлэлтэй шүүх хуралд Цөмийн энергийн газар өөрсдийн үндэслэлээ баталж чадалгүй унасан нь асуудлыг ээдрээтэй болгож мэдэх юм. Уг нь энэ хурал энэ оны дөрөвдүгээр сараас хойш хэд хэдэн удаа болох байсан ч Цөмийн энергийн газар тодорхой бус шалтгаанаар хойшлуулж байсан удаатай. Гэтэл олон удаа хойшлуулахдаа ч Засгийн газрыг хамгаалах үндэслэл олж чадаагүй нь Канадын тал олон улсын арбитрын шүүхэд хандлаа гэхэд Монголын тал ялж чадах уу гэдэгт эргэлзээтэй хариулт хийхэд хүргэж байна.
Нэгэнт өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт хийж, өөрийн гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсэн хөрөнгө оруулагчийн хувьд өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд олон улсын арбитрын шүүхэд хандах хэрэгтэй болбол хандана гэдгээ мэдэгдчихээд байгаа. Энэ үед бэрхшээл ар араасаа ундрах төлөвтэй байна. Тэр үед Цөмийн энергийн газар өчигдрийнх шигээ сул дорой, бодит үндэслэл дэлгэх хүчгүй оролцвол Монголын Засгийн газар ялагдал хүлээнэ гэдэгт мөрий тавихад ч алдахгүй л болов уу. Ийн Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж! олон жил дотооддоо маргалдсан* улстөрчид ураны сэдвээр олон улсад маргаж мэтгэлцэх шинэ, үүрэгтэй болох нь. Тэр үед ядаж “Цөмийн энергийн газар нь дахиад” л ялагдсан гэж дуулбал төр өрөнд орж, Монголын ард түмний хувьд атомын цахилгаан станцын тухай мөрөөдөл төдийхөн л ирээдүй үед сүүмэлзэж мэдэх ажээ.
Г.Отгонжаргал

No comments:
Post a Comment