Иран цөмийн байгууламждаа дипломатуудыг урив
Өчигдөр 19 цаг 48 минут

Иран улс гадаадын дипломат төлөөлөгчдийг дотоодын цөмийн байгууламжид урьснаа албан ёсоор мэдэгджээ. Иран улс цөмийн хөтөлбөрийн талаар дэлхийн их гүрнүүдтэй хэлэлцээр хийх үетэй зэрэгцүүлэн Орос, Хятад болон Европын холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийг урьсан ч АНУ-аас дидломат төлөөлөгч урьсан эсэх нь тодорхойгүй байна. Барууны олон орон Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн сэжиглэж байгаа ч Теграны зүгээс цөмийн хөтөлбөр нь энх тайвны зорилготой хэмээн тайлбарлаж байгаа юм. Иран улс нь Европын холбооны гишүүн зарим улсын төлөөлөгчид болон “5+1”-ийн төлөөлөгчдийг цөмийн байгууламжуудад урьсныг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
2011 оны нэгдүгээр сарын сүүлээр Туркийн нийслэл Истанбул хотод Иран, АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц болон Герман улсуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Теграны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх хурлын үеэр дипломат төлөөлөгчдийг Натанз болон Буширын цөмийн байгууламжтай танилцуулах ажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Иранд дөрвөн үе шаттай хоригийг тавиад байгаа бөгөөд тус улсыг уран баяжуулах хөтөлбөрөө зогсоохыг шаарджээ. Ураныг цөмийн түлш гаргаж авахад, нөгөө талаар цөмийн зэвсэг хийхэд ашигладаг ажээ.
Б. Энхцэцэг
No comments:
Post a Comment