Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ОХУ-ын “Росатом” улсын корпорацийн Ерөнхий захирал С.В.Кириенко тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар уран олборлох болон атомын энергийн салбарт хамтран ажиллах асуудлыг авч хэлэлцэв. Газар дор уусган баяжуулах аргыг хэрэглэн ураны хүдрийг олборлож, боловсруулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ураны хүдрийн ордыг ашиглах Монгол-Оросын хамтарсан “Дорнод Уран” компанийг цаг алдалгүй ажилд нь оруулах, ураны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нарийвчлан ярилцаж, үндсэн зарчмуудаа тохиролцов. Цаашид энэ салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх шинэ арга замуудыг эрэлхийлж ажиллах талаар санал солилцов. |
No comments:
Post a Comment