Tuesday, January 18, 2011

С.Баяр өвдөөгүй юм биш үү?!

Өнөөдөр 8 цаг 30 минут

Өнөөгийн хамтарсан Засгийн газар, АН-ыг “амандаа хийсэн” МАН-ын хүч, нийгмийн хүлээц, МАХН-аас МАН төрсөн шинэчлэл, Оюутолгойн гэрээ, Тавантолгойн хувьцаа, ирэх жилүүдийн эдийн засгийн 20 хүртэлх хувийн өсөлт, улстөрчийн хувьд золгүйтэж яваа Н.Энхбаяр... энэ бүх үйл явдал, үзэгдлийн архитекторч бол С.Баяр. Түүнийг үгүйсгэнэ гэвэл эхлээд хийсэн бүхнийхээ төлөө хүртсэн алдар хүндийг нь үгүй хийх хэрэгтэй биз. Зураг төслийг нь гаргаж, шавыг нь тавьж, суурийг нь өрж, өнөөдрийн Монголын улс төр, эдийн засгийн дүр загварыг гаргаж ирсэн С.Баярын том улс төр дэх гайхалтай тоглолт нь эзнийхээ нэр хүндийг ч, нөлөөг ч үгүйсгэхийн аргагүй байдалд хүлээн зөвшөөрүүлж чаджээ.

Түүний тоглолтын хамгийн гоц үзүүлбэр нь Монгол Улсын Ерөнхий сайдын алба, МАХН-ын даргын суудлыг С.Батболдод өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн явдал байв. Нүүдлийг нь хэн нэгэн урьдчилан харж, тооцоолж, хамгаалж чадаж байвал тэр нүүдэлд гайхамшигтай зүйл үгүй болно. Харин С.Баярын энэ нүүдлийг хэн ч таамаглаагүй. Тэр байтугай түүнтэй хамгийн дотно, сүүлийн 30 жил найзалж байна хэмээдэг эрхмүүд ч мэдээгүй. Бүр сонсоод ч үнэмшихгүй байсан юм. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигт үзүүлбэр. Магадгүй “ширээ сандлын өвчинд” хүнд нэрвэгдсэн монголчуудын хувьд Ерөнхий сайдын сэнтийгээс өөрөө татгалзана гэдэг амиа хорлосонтой дүйх санагдсан биз.

С.Баярыг эрүүл мэндийн шалтгаанаар Монголын төрийн өндөр сэнтийгээс чөлөө хүсэхэд нь олон нийт өрөвдөж, нийгмээрээ түүнд хайр зарласан. Харин тэр дараагийн Ерөнхий сайд бөгөөд намын даргадаа “дарьтай торх” атгуулж байгаагаа мэдээгүй гэвэл түүнийг доош хийсэн болно. Тэр дараачийнхаа гоцлол орлон тоглогчоор С.Батболдыг сонгоод тайзан дээрээс түр буусан нь хоёр жил гаруйн өмнө. Монголын нийгэм энэ бүх үзэгдлийг тэвчээртэйгээр үзэж, бүр хүлээн зөвшөөрсөн.  Түүгээр зогсохгүй С.Баярын нэр хүнд “гэрлийн хурдаар” дээшилсэн. Муугүй байгаа биз. Үнэхээр улстөрч байна гэж үүнийг л хэлдэг байх.   Одоо харин дараагийн үзэгдлүүд эхлэхэд бэлэн болжээ. Энд тэндгүй “дарьтай торхнууд” ээлж дараалан уугиж байна. 

Оюутолгойн гэрээг зургаан жил гацаасан улс төрийн хавх ердөө л хулгана айлгах тоглоом байсныг С.Баяр харуулсан юм. Фрийдландтай гэрээ байгуулах асуудал ганцхан л  өдөр бүтэмжтэй болсон. Гэхдээ энэ алхмын цаана юу байв?  Монголын тал Оюутолгойн ордыг түшиглэн байгуулах компанийн 34 хувийг, хожим 51 хувийг эзэмших тохиролцоог гэрээ болгон баталгаажуулсан. Ордыг ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтын 34 хувь болох 1.7 орчим тэрбум төгрөгийг /энэ тоо одоо ч баталгаатай биш, өсөх магадлалтай байгаа/ Фрийдландаас зээлэхээр болсон, тэр тусмаа хүүтэйгээр. Олборлох гээд байгаа баялгийг олж тогтоосон нь Боб болохоос биш баялаг нь Монголынх. Гэтэл яагаад өр зээл, хүү яригдах болов. Монголын талын эзэмших 34 хувь бол үнэн хэрэгтээ 6.4 хувь юм гэсэн гаргалгааг зарим нь хийж байна. Энэ мэт асуудал өндийж эхэллээ. Гэтэл С.Баяр алга. Гэрээний төсөл дээр ажилласан зарим сайд одоо лайг нь үүрэх дээрээ тулжээ. Уг нь хөөрхий С.Баярын бариулсан түмпэнтэй усыг ийш, тийш аваачиж цацах л үүрэг гүйцэтгэсэн хүмүүс шүү дээ.

Тавантолгой

Коксжих нүүрсний томоохон нөөц Тавантолгойн ордыг С.Баяр Засгийн газрын тэргүүн болохоос өмнө олон нийт төдийлөн сонирхож байгаагүй юм. Чухамдаа С.Баяр тус ордын ашиглалтын лицензийг хувийн хэвшлийнхнээс хурааж авах үед л Тавантолгой анхаарлын төвд орж ирсэн. Хувийн өмчөө гэж бодож явсан баялгаа төрд хураалгасан эрх ашгийн ард С.Батболд байсан. Бизнесч биш дипломат С.Батболд дуугүй өнгөрсөн. Гэхдээ дараа нь Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах эрх, үүргийг тэр өөртөө авч чаджээ.

Тавантолгойн ордын лицензээ хураалгахдаа 4 хувь дээр нь ашиглалтын эрхээ авч үлдсэн “Энержи Ресурс”-д эрх ашгаа шингээсэн Ерөнхий сайд уг ордын төрийн мэдлийн 96 хувийг захиран зарцуулах дүрмийг өнөөдөр өөрөө зохиож байна. С.Батболдыг Ерөнхий сайд болмогц “Энержи”-гийн ноёдууд түүний хувийг хадган дээр тавиад очсон гэж ярих хүмүүс олон байдаг. Эрхэм Ерөнхий сайд өөрөө ч ийм яриаг үгүйсгэж байсангүй.

Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай 39 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Гэтэл Засгийн газар дээрх тогтоолд тусгаагүй өөр дүрмийг гаргаж ирсэн. 6.4 тэрбум тонн нөөцтэй ордыг хоёр хэсэгт хувааж нэг хэсэг дээр нь гадаадын хөрөнгө оруулагч, нөгөө хэсэг дээр нь гадны олборлогч оруулж ирэх тендерийг Засгийн газар зарлаж байна. Дэлхийн зах зээл дээр том тоглогч болж чадах, үндэсний хувьцаат компани байгуулах ёстой, монгол хүн, монгол инженерүүдийнхээ чадамжид итгэх ёстой гэж УИХ үзсэн. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” гэх хувьцаат компани байгуулсан ч уг компанийн эзэмшдэг ордын тал дээр нь хөрөнгө оруулагчид тоглоно. УИХ үүнийг гаргасан шийдвэрийг нь зөрчсөн гэж үзэж байна. МАН-д үүссэн нөхцөл байдал үүнд ташуур болж, асуудал хурцдаж магадгүй. Энэ бүхний хариуцлага С.Батболд дээр ирнэ.

 МАХН-Х=МАН

МАН болж нэрээ сольсон МАХН доторх хүч тэнцүү бүлэглэлүүдийн тэнцвэрийг гагцхүү С.Баяр барьж байна. М.Энхболдын хотын бүлэг, У.Хүрэлсүхийн зүүний хүчин, Ерөнхий сайдын засгийн фракцийнхан өнөөдөр намаа тараачихгүй шиг, хэрэлдсэн ч хэлэлцсэн ч “олгой дотроо” байгаа нь С.Баярын өв. Гурван хөлтэй ширээ уг нь дуун дээр хөмөрчихгүй ч хүндийн жин тааруулж зоогоогүй хоёр хөлтэй болох юм бол найдваргүй. МАН-д  хэдий удааныг нь мэдэхгүй ч ямар ч байсан өнөөхөндөө тэнцвэржүүлэгч байна. МАХН хэмээх том намыг шинэчлэх зориг, зүрхийг С.Баяр л өнөөгийн МАН-ын удирдлагуудад асааж өгөөд, ард нь үлдсэн. Ерэн жилийн түүхтэй МАХН-ын нэрийг хусаад хаяхад ч өдийхөн зэргийн доргион л үүсч байгаа нь дээрх тэнцвэржүүлэгч “ажиллаж” байгаагаас үүдэлтэй. Тэр байгаагүй бол Шинэбаяр байтугай нь Батболдыг Мэ-тэй нь Үрэлсүтэй нь хаяад явах байсан биз. С.Баярын нөлөө өнөөдөр ч МАН-ын хувь заяаг тодорхойлж байгаа хэрэг. Гэхдээ тэнцвэржүүлэгч хэзээ нэгэн өдөр аль нэг бүлэглэл дээр илүү даралт үүсгэхэд л байдал бишдэнэ дээ. Энэ хугацаа ч удахгүй биз. Сонгууль ойртох тусам л хөшиг алгуур алгуур нээгдэж эхэлнэ.

Б.Хурц

Баривчлагдсан Б.Хурцаар дамжуулаад Н.Энхбаярыг намнах сүрдүүлгийн ард хэн байж болох вэ? Ерөнхий сайд байхдаа Н.Энхбаяр Тагнуулын ерөнхий газарт даалгавар өгч, Францад амь хоргодож байсан гэмт хэргийн ертөнцөд муу нэртэй, луу данстай Д.Энхбатыг барьж ирүүлсэн бололтой мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Сонгуулийн өмнөх нөхцөл байдалд Ардчилсан намыг шороотой хутгахыг тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр хүсч л байсан биз. Тэгээд ардчилагчдын бэлэг тэмдэг С.Зоригийг хөнөөсөн хэргийг Д.Энхбатад хүлээлгэх, ингэхдээ гэм хэргийн захиалагчид нь ардчиллынхан байсан гэж хэлүүлэх зорилго МАХН-д байсан гэх. Магадгүй, энэ үнэн байх. Тухайн үед Д.Энхбат мөрдөнгөөс хий хоосон хэрэг хүлээлгүй гарч ирсэн төдийгүй яаж хэрэг тулгах гэснийг хүртэл хэд хэдэн телевизээр ярьж байсныг санах хүн бишгүй байгаа. “Намайг энэ хэргийг хүлээ, М.Энхсайхан даалгавар өгсөн гэж хэл хэмээн тулгасан” гэж Д.Энхбат агсан ярьж байжээ. Монголын Засгийн газар хүний эрхийн олон улсын хэм хэмжээг зөрчин хил дамнуулан нэгэн иргэнээ баривчилж, хийгээгүй хэрэгт нь ял тулгах гэсэн үйлдлийн цаад буруутан нь Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэж хэлтэй, амтай бүхэн шуугиад өнгөрөв. Тэгвэл Б.Хурцыг сүүлд Лондон явахыг хэн тийш нь мэдээлсэн юм бэ, тэр ч байтугай Б.Хурц өөрөө зориуд очиж баригдсан юм биш үү гэсэн асуултууд гарч ирээд байгааг чихний хажуугаар өнгөрөөж болохгүй байх. Ингэхэд нээрээ Б.Хурцаар дамжуулж том эрх ашгийг хөндөх гэсэн зориудын тоглолт яваад байгаа юм биш биз дээ?!

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Н.Энхбаяр хэнтэй их харгалдлаа? Хэний байгуулсан Оюутолгойн гэрээний но-г хэн их шүүмжилж байгаа билээ?
 
Орос, уран, ура!

 Монголын нутагт үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай “Хан Ресурс” компанийн эзэмшиж байсан ураны ордын лицензийг төр хурааж авсан юм. Цөмийн энергийн газар байгуулагдаж, даргаар нь С.Энхбат томилогдсон нь бас л С.Баярын Засгийн газрын үед болсон үйл явдал.

Хууль бусаар лицензээ хураалгасан гэж үзэж байгаа “Хан Ресурс” компани удаа дараа шүүхэд хандаж, шүүх тэдний талд шийдвэр гаргаж байсан ч асуудал тэдний талд эргэсэнгүй. Улмаар Олон улсын арбитрын шүүхэд хандчихаад байгаа бөгөөд төрийн өмчит “Монатом” компани тэдний талд зогсч байна. Үүнээс болоод төрийн өмчит “Монатом” компани Цөмийн энергийн газрын хооронд зөрчил үүсчээ. Энэ үйл явдлын цаана болсон нэг сонин зүйл нь гэвэл “Хан Ресурс”-ийн эзэмшиж байсан ураны орд дээр Монголын Засгийн газар ОХУ-тай хамтарсан “Дорнод Уран” компани байгуулж, 51 ба 49 хувиар эзэмшихээр болсон явдал юм. Ерөнхий сайд С.Батболдын шинэ оны өмнөхөн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр энэ асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, дараахан нь ОХУ-ын парламентын дээд танхим Холбооны зөвлөл хамтарсан компани байгуулах шийдвэрийг баталсан билээ. 

“Хан Ресурс”-ийн олон улсын шүүхэд өгсөн өргөдөл гомдол, ураны ордуудын лицензийг эзэмшдэг төрийн өмчит “Монатом” компанийн байр суурь, Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа гээд дээрх үйл явдалд эрх ашиг холбогдсон талуудын дунд дахиад “Баяр” гараад ирж. Оросын талыг баримтлагч С.Баярыг канадуудын эзэмшиж байсан ураны лицензийг Оросын талд шийдэж өгсөн үйл явцад хардах хүмүүс байна. Энд С.Баярын оролцоог төвөггүй харж болно гэх мэргэжилтнүүд олон байна. Гэтэл нөгөө талд С.Баяр Орос, Хятадын нөлөөнөөс мултрахын тулд эрх мэдлээ өгч, энгийн нэгэн байхыг хүссэн гэж ярих хүмүүс ч байна. Энэ мэт логик, уялдаа холбоо, учир шалтгааныг нь ухаж ойлгоход төвөгтэй олон янзын хэл ярианд нэг л зүйл давтагдаад байгаа нь С.Баяр...

Тэгэхээр С.Баяр өвдөөгүй юм биш үү?  Тэр өнөөдөр ч гэсэн өрөг дээр нүүдэл хийсээр байх  шиг.
                                                                                           З.БОРГИЛМАА
2011.01.19

Friday, January 14, 2011

Х.Наранхүү: "Дорнод уран" гэдэг чинь зүгээр л нэг орд шүү дээ

Дорнод уран” зүгээр л орд шүү дээ


УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.


-Тавантолгойн ордыг ашиглахаар “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг байгуулсан. Энэхүү компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах замаар хөрөнгө оруулалт босгохоор боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа томоохон төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хэд, хэдэн арга бий. Хөрөнгө мөнгөний бололцоо их, чадвар сайтай улс орон өөрсдөө санхүүжүүлчихдэг. Ингэвэл санхүү, зээлийн ашиг нь улсдаа үлдэнэ гэсэн үг. Харин манай улс дотооддоо хөрөнгийн нөөц, бололцоо байхгүй, банк, санхүүгийн салбар сул учир мөнгөө яах аргагүй гаднаас олж авахаар болж байгаа юм. Гаднаас авахад хоёр арга байна. Нэгд, гадныхныг өөрсдийг нь хөрөнгө оруулалт хийгээч гэж урих. Хоёрт, өөрсдөө гаднаас мөнгө зээлэх.

Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт оруулна гэдэг чинь тухайн төслийг хэрэгжүүлсэн үр ашгийн ихэнх нь гадных болно гэсэн үг юм. Манайх нэг үеэ бодвол иймэрхүү томоохон төслүүдийг хэрэгжүүлж сурч байна. Одоогоос 30 гаруй жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж байсан. Сүүлийн үед зам, тээвэр, дэд бүтэц зэрэг том төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Тиймээс гадны хөрөнгө оруулалт биш дотооддоо хөрөнгө оруулалт хийсэн нь зөв байх гэж бодож байна. Гаднаас мөнгө олж авахдаа банкуудаас зээлэх, эсвэл Хөрөнгийн бирж дээр мөнгө босгох аргууд бий. Сүүлийн үед Хөрөнгийн бирж дээр мөнгө босгох нь түгээмэл болсон. Засгийн газар ч энэ хувилбараар ярьж байна. Болохгүй ч зүйл байхгүй. Гэхдээ харьцангуй үнэтэй л мөнгө орж ирэх байх. Уг нь гадны хөгжлийн чиглэлийг дэмждэг Олон улсын сан, Хөрөнгө оруулалтын банкуудаас арай хямдхан мөнгө олдох ёстой юм. Үүний тулд уг төслийг хэрэгжүүлж байгаа байгууллагын бодлогыг маш сайн гаргах хэрэгтэй. Төсөл нь иж бүрэн боловсрогдсон байх нь зүйтэй. Тэгээд гадны хөрөнгө оруулагчаа зөв сонгож, нөхцөлөө яривал арай хямдхан олдох боломж байгаа болов уу гэж бодож байна.

-Гаднаас зээл авч хөрөнгө оруулалт хийвэл дотоодын компаниудад сонирхлын зөрчил үүсэхгүй юү?

-Хөрөнгө оруулагч аль ч тохиолдолд Засгийн газар, хувийн салбар байх юм. Тэгэхээр хувийн компани дотроо эрх ашгийн сонирхол байх ёсгүй болов уу. Том, жижиг компанийн чадвар, чадамж өөр, өөр л дөө. Үүнээс хамаарч уг ажлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг дээр санал зөрж болох юм. Чухам буруу, дутуу дулимаг зүйл дээр ойлголтын зөрүү байгаа учир хүмүүс хоорондоо санал зөрөлдөх байх. Энэ нь эргээд сонирхлын зөрчил болж харагдаад байгаа юм. Монгол Улсад уул уурхайг хөгжүүлье, үүнийгээ дагаад дэд бүтцээ сайжруулъя гэвэл хийх ажил маш их бий. Бид сүүлийн үед УИХ, Засгийн газраар хэлэлцээд хэрэгтэй, шаардлагатай гэж гаргасан төсөл, хөтөлбөрүүдийг харвал олон төсөл байна. Эдгээр төслийн аль нь эн тэргүүнийх юм гэдгийг ялгаж, салгахгүй бол бүгдийг нь зэрэг хийх хүн хүч, хөрөнгийн бололцоо, шаардлага ч байхгүй. Жишээ нь зам барья гэвэл автозамаас эхлэх үү, эсвэл төмөр замаа түрүүлж барих уу. Мөн нүүрсээ эхлээд гаргах ёстой юм уу, бусад түүхий эддээ тулгуурлах уу гээд улс орны эн тэргүүний шаардлага, хэрэгцээ гэдгийг л хүмүүс өөр, өөрөөр ойлгоод байна. Миний ойлголтоор Засгийн газар төслөө дахин нягталж үзээд ядахдаа эхний таван том төслөө гаргах хэрэгтэй. Хувийн бизнесийнхэн дотроо чиглэл, чиглэлээрээ нэгдээд Монголын хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн өөрсдийн хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд ийм, ийм зүйлд анхаарч ажилламаар байна гэдгээ гаргах хэрэгтэй. Уг нь өндөр үр ашигтай салбарынхныг гадныханд заавал өгөх шаардлагагүй шүү дээ. Гэхдээ үр ашигтай салбар нь өндөр мэдлэг, техник технологи шаарддаг. Тэгэхээр бид чадахгүй. Иймээс энэ бүгдийг сайн бодож байгаад ашиг сонирхлоо гаргаж ирэх нь зүйтэй. Тэгээд Засгийн газартайгаа нийлээд дотоодын хөрөнгө оруулагч болон гадны хөрөнгө оруулагчаа тус бүрийг нь ийм, ийм зүйлд төвлөрүүлье, оруулъя гэдгээ гаргах ёстой. Ингэвэл ажил шуурхай явах гээд байгаа юм.    
  
-“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаас гадна иргэддээ хувьцаа олгохоор болсон?

-Иргэдэд хувьцаа олгох нь зарчмын хувьд болохгүй зүйл байхгүй. Харин өнөөдөр манай иргэдийн гар дээр хэчнээн төгрөг байгаа билээ. Нарийн бодвол хүмүүсийн дийлэнх нь хадгаламж багатай байна. Тиймээс үүнд их мөнгө босох болов уу, яах бол. Ер нь банкны салбар сул байгаа чинь банкинд мөнгөө хадгалуулдаг, бэлэн мөнгөтэй хүн цөөхөн л гэсэн үг. Гэхдээ үүнийг үгүйсгэж болохгүй. Эхлүүлж, нийтэд хувьцаа гаргах хэрэгтэй. Үүний хажуугаар төрөөс нийтэд тарааж байгаа нэг сая 500 мянган төгрөгийг хувьцаа хэлбэрээр ирээдүйд олгох ногдол ашиг хэлбэрээр тараах хувилбар байж болно. Сүүлийн гурав, дөрвөн жил төсөв гайгүй сайн байх үед төсвийн нэмэгдэл орлогоо уул уурхайгаас орсон гэнэтийн өндөр ашгаа бид үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт бус, хэрэглээнд зарцуулсан. Хувьцаа тараана гэдэг чинь тэр хэрэглээг өнөөдөр биш, ирээдүйд нь хөрөнгө оруулж байгаа хэрэг. Улс орны эдийн засаг, өсөлтөд ч эергээр нөлөөлнө.

-“Эрдэнэс Тавантолгой” ком­пани гүйцэтгэх захирлаараа Австралийн эрхмийг сонгосон боловч цалингаа голсон. Гадаадын мэдлэг, чадвартай хүнийг ажил­луулах бололцоо манайд байхгүй гэж үү?
-Манай улс олон зүйл дээр барууны ардчилсан хэм хэмжээнд хүрэх гэж хичээж байгаа. Гэхдээ зарим тал дээр чадахгүй. Учир нь хөрөнгө, мэдлэг, чадвар, техник технологи дээр очоод гацчихна. Барууны уул уурхайн хүчтэй компаниуд гэдэг чинь асар өндөр цалинтай байдаг. Тиймээс олон улсын жишгээр өгч чадахгүй. Манай улсын өгч чадах хэмжээний цалинг зөвшөөрсөн хүнийг л олох хэрэгтэй. Бид хоёр өөр ертөнцөд амьдарч байна. Нэг нь манай өнөөгийн бодит байдал, нөгөө нь дэлхийн олон нийтийн жишиг. Энэ хоёрын дунд л сонголт хийх болчихоод байгаа юм.

-Өнгөрсөн оны сүүлчээр Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар нэлээд шуугиан дэгдсэн. Монголын талын эзэмших 34 хувь долоо болтлоо буурлаа гэх мэдээлэл олны анхаарлыг татлаа. Үүнд та юу хэлэх вэ. Энэ нь Засгийн газрын буруутай үйлдэл гэж үү?

-Зах зээлийн нөхцөл байдал байнга өөрчлөгддөг. Тэр хэмжээгээр бидний хоёр жилийн өмнө хийсэн яриа, тохироо хоёр жилийн дараа өөр харагдана. Дахиад хоёр жилийн дараа бүр өөрөөр харагдана. Сайжирч ч магадгүй, дордчихож ч магадгүй. Тэгэхээр бид зарчмын шийдлүүдээ зах зээлийн байр сууринаас хараад нааш нь, цааш нь болгоод байвал хэнтэй ч зарчмын тохироо хийж чадахгүй. Зарчмын юм, зарчмын юмаараа л байх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг бид байтугай биднээс хамаагүй хүчтэй Америк, Орос, Хятад бүгд эхэлж хөрөнгө оруулахдаа хөлд нь суудаг. Хөрөнгө оруулсных нь дараа аажмаар нөхцөлөө сайжруулдаг. Хаа газрын бодлого ийм байдаг. Өнөөдөр ганц ч хөрөнгө оруулаагүй байхад хамаг зүйлийг нь чангалчихаар бидний ажил л хойшилно. Иймээс үүнийг сайн бодох хэрэгтэй. Зэсийн үнэ өндөр болчихсон учир бидний тооцоогоор манай талын хувьцааны үнэ нэмэгдэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харин жилийн дараа зэсийн үнэ 2000-аас доош орвол нөхцөлөө муутгана гэж ярих уу. Тийм зүйл байхгүй.

-Засгийн газрын зүгээс Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар болсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Хөрөнгө оруулалтын гэрээтэйгээ зарим нэг зүйлээр зөрж байгаа гэх яриа бий?

-Боломж байгаа бол ямар нэгэн хэмжээгээр явц дундаа сайжруулах зүйл хийхийг үгүйсгэхгүй. Түүнээс биш би болохгүй гээд байгаа юм биш. Боломж байвал тэр яриагаа хий. Ингэлээ гээд тавьж байгаа асуудал нь хэрэгжихүйц зүйл харагдаж байгаа бол ярих ёстой. Хөрөнгө оруулагчаа сонгоно гэдэг чинь насныхаа ханийг сонгож байгаатай адил шүү дээ. Тухайн орд газрыг дуустал түнштэйгээ түншилнэ. Яагаа ч үгүй байхад нь хоёрын хооронд асуудлаас болоод түнштэйгээ харьцаагаа муутгачихна гэдэг чинь тэр төсөл гацах, хэрэгжихгүй байхын л шинж.

-Тэгэхээр таныхаар гэрээнд ямар нэгэн асуудал гарвал хөрөнгө оруулагчаа гомдоохгүйн тулд чимээгүй байх ёстой гэж ойлгож болох уу?

-Зарчмын асуудлын тухайд би ярьсан. Харин зарчмын бус мөртлөө сайжруулаад авчих боломж байвал түүнийгээ ашиглах хэрэгтэй. Үүнээсээ болоод зарчмын асуудалд хүндрэл учруулж, түнштэйгээ харьцаагаа муутгах нөхцөл байдал үүсгээд байвал татгалзах нь зөв. Маш уян хатан байх хэрэгтэй л гэж хэлж байгаа юм. Ер нь бид буурь суурьтай, алсын хараатай түнш нь байх ёстой. Нэг хүн ийм боломж байна гэхээр л улстөрчид нь түнш рүүгээ шууд хандаад манайхан ингэж байна, бид ингэмээр байна гээд л ийм асуудал гаргаад байж болохгүй.

-Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улс бодлогоо зөв тодорхойл, байр суурь дээрээ найдвартай бай гэсэн шаардлага тавьдаг нь үүнтэй холбоотой байх?

-Гадныхан мөн ингэж л харж байгаа. Ер нь таван жилийн настай хууль бараг байдаггүй. Сонгууль өнгөрөөд л дараагийн УИХ, Засгийн газар нь сайжруулж байгаа нэрийдлээр асуудалд өөр байр сууринаас ханддаг. Улс дор хаяж 10, 20 жилээр сэтгэх хэрэгтэй. Манайд хөгжлийн бодлого, стратегиа зөв ойлгож, тохиролцох процесс нь удаан байгаад байна. Уул уурхай хүнд салбар л даа. Байгаль орчинд халтай. Гэлээ гээд бид богино хугацаанд хөгжилтэй орнуудын амьдралын түвшинд хүрье гэж байгаа бол түргэн хөгжүүлээд, орлого олчих өөр салбар харагдахгүй байна. Мал аж ахуй бол дөнгөж хүн амаа мах, ойр зуурын бараагаар хангах хэмжээнд л байгаа юм. Түүнээс бус улс орныг хөгжилтэй орнуудын хэмжээнд богино хугацаанд хүргэх салбар биш. Тиймээс хүссэн, хүсээгүй уул уурхайгаа түшиглэх нь. Гэхдээ энэ салбарыг арай хийн хөгжих гэж байхад нь байгаль орчныг зэрэгцүүлж ярих нь юу бол. Ярих ёстой. Хамгийн гол нь наанатай, цаанатай байх хэрэгтэй. Хөгжилтэй орнуудыг хараад байхад ихэнх нь байгалийн баялагтаа түшиглэж, түүнийгээ ашиглаж, борлуулж босч ирсэн. Байгалийн нөхцөл, хөрс сайтай улс орнууд газар тариалангаараа боссон. Англи улсын тухайд нүүрсээр баян байсан улс. Нүүрсээ олборлож, боловсруулан, худалдаалаад дуусах хооронд асар их ажил хийж сурсан. Мөн асар их хөрөнгө мөнгө хуримтлуулж, техник технологи эзэмшсэн. Өнөөдөр нүүрс нь дууссан ч гэсэн хэнээс ч илүү үйлдвэрлэл явуулж, чадаж байна. Япон яг ийм. Байж байгаа дээр нь тухайн улс орны хүн ам нь ажилд сурч, шинжлэх ухаан, техникийн ололтыг эзэмшиж, санхүүгийн нөөц хуримтлалтай болчихно. Ер нь ийм л зорилготой.

-Тэгвэл та уул уурхайн 254 компанийн лицензийг цуцалсан нь буруу гэж үзэж байна уу?

-Би яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэж яримааргүй байна. Монгол орны байгаль орчин бусад орныг бодвол их эмзэг юм. Манайх шиг эмзэг, цөлжилт ихтэй байгалиа хамгаална гэдэг санаа нь бол зөв. Гэхдээ бид үүн дээр маш бүдүүн тоймоор ажиллаж байгаа юм. Бийрээр нарийн хийх ёстой ажлыг бид сүх бариад үзээд байна гэсэн үг. Ингэж бүдүүн тоймоор хандаж болохгүй. Тийм учраас би уг хуульд хоёрдмол хандлагатай байгаа. Мөн уул уурхайн 254 компани ямар ажил хийсэн, хэдэн төгрөгийн хөрөнгө зарцуулсан бэ, хэдэн хүн ажиллуулсан юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Би тэдгээр компаниудыг бүгдийг нь айхтар их ажил хийчихээд ашигт малтмалаа олборлохоор болчихсон компаниуд гэж бодохгүй байна.  

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгосон. Харин өсөн нэмэгдэх роялтийн татвар гэнэтийн ашгийн татвараас илүү өгөөжтэй байж чадах уу?

-Гэнэтийн ашгийн татвар гэдэг нь өөрөө эдийн засгийн үндэслэл муутай захиргаа тал руугаа болчихсон юм. Зах зээлийн гэнэтийн өсөлтөд тохируулсан. Хууль гэдэг чинь өнөө маргаашийн нөхцөл байдалд тохирсон бус удаан хугацаанд байх ёстой. Тиймээс арай алсыг харсан нь өсөн нэмэгдэх роялтийн татвар юм. Үнэ өсөх тусам татвар нэмэгдэнэ. Би үүнийг зах зээлийн нөхцөл байдалд ойртсон хууль гэж харж байгаа.

-Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр томоохон асуудлыг шийдэж, тохиролцоонд хүрч чадсан. “Дорнод уран” хамтарсан компани байгуулж, Монголын тал 51, Оросын тал 49 хувийг эзэмшихээр болсон. Өмнө нь Оросын тал 51 хувь гэсэн хатуу байр суурьтай байсан боловч энэ удаагийн айлчлалаар яагаад ийм “чих зөөлөн”-тэй шийдвэр гаргах болов?

-Бид асуудлын ач холбогдол, үнэ цэнэ гэдгийг бодох ёстой. Хятад дэлхийд гадны хөрөнгө оруулалтыг хамгийн их татаж чадсан улс. Манай улс уян хатан байх хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэр дээр өөр байсан. Явцын дунд нөхцөл байдалтайгаа зохицоод 51 хувь болсон. “Дорнод уран” бол Монголын  ураны салбар биш. Энэ бол нэг л орд газар. Олон улсын жишгээр яривал “Дорнод уран” дунд зэрэгт л орно. Оросын талын “Рос Атом” компани бол олон газарт хөрөнгө оруулалт хийсэн, 700-аад мянган тонн ураны нөөцтэй компани. Харин манай Мардай бол 30, 40 мянган тонны нөөцтэй. Тэгэхээр тус компанийн нөөцийн таван хувь л байгаа юм. Оросын талд бид асар үнэтэй, том зүйл өгчихлөө гээд л үүн дээрээ зөөлөн, хатууг яриад байгаа. Үүнийг би улстөржсөн яриа гэж бодож байна. Манай улсад цөмийн эрчим хүчний салбарын хөгжил эхлэл төдий байна. Орос дэлхийд эрчим хүчний салбарыг хөгжүүлсэн орны нэг яах аргагүй мөн. Манай улс ийм зүйл дээр хамтарч ажиллах гэж байж эхэнд нь үнэрхэж, хатуурхах хэрэггүй.  

-Ярилцсанд баярлалаа.
Ц.Энхцэцэг

Эх сурвалж:

:
 
 
 

Monday, January 10, 2011

Iran - Цөмийн бөмбөг бүтээхэд ойрхон байна

1 цаг 54 минутын өмнө
Цөмийн бөмбөг бүтээхэд ойрхон байна
Иран улс цөмийн хүрээнд шинэ амжилтад хүрлээ. Одоо тус улс бусад шиг реакторт зориулсан түлшний гол болон хавтанг өөрсдөө хийж чадахаар болсон байна. Ираны Атомын байгууллагын тэргүүн, гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Аль Акбар Салехи энэ тухай мэдэгджээ.

Тэрбээр “Түлшний гол болон хавтанг Исфахан хотод хийсэн. Энэ оны намар гэхэд 20 хувиар баяжуулсан уранаар хийсэн анхны голыг, эмнэлэгт зориулан изотоп хийдэг Тегераны судалгааны реакторт нийлүүлж эхэлнэ. Барууны орнууд эсэргүүцлээ ч гэсэн ийм 40 кг ураны нөөцтэй болсон” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Иран улс одоо түлшний бүхэл бүтэн циклтэй боллоо гэсэн үг. Тэгэхдээ бүр Стамбулд энэ сарын 20-нд зуучлагч зургаан улс өөрийнх нь цөмийн асуудлаарх хэлэлцээрийн өмнө ийм том үйл явдал тохиожээ. Зуучлагч зургаад ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Их Британи, Герман багтдаг юм. Талууд 14 сар уулзаагүй бөгөөд итгэлцлийн уур амьсгалыг бий болгохын тулд тэрхүү реакторт нийлүүлэх түлшний тухай асуудлыг эхлээд хэлэлцье хэмээн зургаагийнхан санал болгож байв. Гэвч энэ сэдэв бол цаг үеэс хоцрогдсон гэдгийг Тегеран ойлгуулахыг оролдож байгаа аж.

ОХУ-ын шинжээч Георгий Мирский “Иран юуны тухай, юу ч гэж мэдэгдэж чадна. Хамгийн гол нь тэдний түлшний гол болон хавтанг яагаад ч шалгаж чадахгүй. Өөрсдийгөө үнэ цэнэтэй болгох гэж худал мэдэгдэл цацсан байх боломжтой. Та нар бидний эсрэг хориг арга хэмжээ авч багалзуурдаж байна. Тэглээ гээд яаж ч чадахгүй. Бид урагшаа ахисаар л байна. Удахгүй бид хэдэн арван мянган центрифугтэй болно. Ураныг баяжуулахын тулд бид бүхнийг аль хэдийнээ хийчихсэн. Өөрсдийнхөө хүчээр үүнийг 20 хувь хүртэл баяжуулчихлаа. Одоо бидэнд түлшний бүхэл бүтэн цикл байна. Мөн түлшний гол хийж байна гэж Ираны тал гайхуулж байгаа юм” гэжээ.

Тэгэхээр ойрын үед болох хэлэлцээрийн ирээдүй бүрхэг аж. Тэр тусмаа Тегеран дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардаж байгаа уран баяжуулах ажлаа зогсоо гэсэн шаардлагаас татгалзана гэсэн үг. Иран улс үүний зэрэгцээ нэгэн дипломат алхам хийлээ. Тэд улсынхаа Натанзе, Арака хотод байгаа атомын үйлдвэрүүдийг ирж шалгана уу гэсэн урилгыг олон улсад явуулжээ. Харин зургаагийнхнаас ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчдийг л урьсан байна. Энэ бол Стамбулд болох хэлэлцээрийн өмнө эвслийг хагаралдуулах гэсэн муу санаа гэж барууныхан дүгнэв.

Голландын мэргэжилтэн Ван Чостерс “Энэ урилгыг мэргэжилтнүүдэд биш олон улсад явуулсан. Урьд нь хийж байсан Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийн дагуу тус улсын объектуудыг зөвхөн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) мэргэжилтнүүд л шалгах ёстой. ОУАЭХА-ийг уриагүй учир энэ урилга ямар ч утгагүй болж байна гэсэн үг. Урилга явуулсан нөлөө бүхий улсууд Иранд очихгүй гэдгийг тус улсын удирдлагууд ойлгож байгаа” гэжээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ираны тал мэдэгдэхдээ “Манай цөмийн хөтөлбөр энх тайвны зорилготой гэдэгт та бүхнийг итгүүлэхийн тулд урьсан. Та нар урилга хүлээн аваагүй шүү дээ” хэмээжээ. Ийн мэдэгдсэн нь Ираны шалтаг аж. Иймээс шинэ хандлага олох гэсэн зургаагийн зорилго мухардав. НҮБ-аас Тегераны эсрэг аваад байгаа хориг арга хэмжээ муу үйлчилж байгаа одоо үед Ираны цөмийн асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй ажээ.

Хэрэв иранчууд ураныг 90 хувь хүртэл баяжуулбал атомын бөмбөг бүтээх ажилдаа шуурхайлан орно. Энэ нь хугацааны хувьд 2015 оноос өмнө болохгүй. Харин зарим улстөрчийн үзэж буйгаар Израйль улс тэвчээр алдан Ираны цөмийн объектуудад цохилт өгч мэднэ. Тэд  Персийн булангийн хэд хэдэн улс даруйхан цохилт өгөхийг уриалж байгаа юм. Хэрэв цохилт өгч эхэлбэл цэргийн мөргөлдөөн үүсээд  зогсохгүй дайн гарах магадлалтай байгаа аж. Иймээс энэ сарын 20-нд болох Стамбулын уулзалт мэдэгдэхүйц үр дүнд хүрэх хэрэгтэй юм.

Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/  2011.01.11

Арабын Нэгдсэн Эмират Улсад цөмийн түлш нийлүүлнэ

22 минутын өмнө
Арабын Нэгдсэн Эмират Улсад цөмийн түлш нийлүүлнэ
АНЭУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  бөгөөд Дубайн захирагч Шейх Мухаммад Бин Рашид Аль-Мактумтай уулзлаа.

АНЭУ-ыг удирдан захирч байгаа зургаан хүний хамгийн нөлөөтэй нь Мухаммед Бин Рашид Аль-Мактум бөгөөд Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг амжилттай хашихын зэрэгцээ Дубайн захирагчийн хувьд Дубай хотыг богино хугацаанд асар хурдтай хөгжүүлж чадсан нь нэр хүнд авчирчээ.

Ерөнхий сайд С.Батболд  уулзалтын эхэнд Монгол орныхоо тухай, худалдаа бизнес хөрөнгө оруулалт, гадаад бодлогын талаар товч мэдээлэл өгөөд Булангийн орнууд түүний дотор АНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Абу Даби сан болон Абу Даби Хөрөнгө оруулалтын газартай Монголд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа, мөн АНЭУ-д цөмийн түлш нийлүүлэх тухай яриа айлчлалын үеэр хөндөгдсөн нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч Шейх Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд арабчуудын биеэр нүүдэлчний цус гүйж байгаа тиймээс бидэнд ижил төстэй зүйл их бий. Монголчууд моринд хайртай хурдан удмын сайн морьд ихтэй гэж сонссон. Би ч бас моринд дуртай гэж хэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн бидэнд хамтран ажиллах өргөн боломж байна. Тиймээс цаас шидэлцэж цаг авахын оронд нүдээр харах нь хамаагүй хурдан бөгөөд үр дүнтэй. Ойрын хугацаанд ажлын хэсгүүдээ солилцож  хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхой болгоё гэлээ. Ерөнхий сайд С.Батболд Шейх Мухаммад Бин Рашид Аль-Мактумыг Монголд боломжтой үедээ айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.  

http://www.gogo.mn/ 2011.01.11

Цөмийн түлш нийлүүлнэ

20 минутын өмнө  2011.01.11

Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын  Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  бөгөөд Дубайн захирагч  Шейх Мухаммад Бин Рашид Аль-Мактумтай уулзжээ. АНЭУ-ыг удирдан захирч байгаа  зургаан хүний хамгийн нөлөөтэй нь Мухаммед Бин Рашид Аль-Мактум бөгөөд Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг амжилттай хашихын зэрэгцээ Дубайн захирагчийн хувьд Дубай хотыг богино хугацаанд асар хурдтай хөгжүүлж чадсан хүн гэж түүнийг үздэг байна.

Ерөнхий сайд С.Батболд  уулзалтын эхэнд Монгол орныхоо тухай, худалдаа бизнес хөрөнгө оруулалт, гадаад бодлогын талаар товч мэдээлэл өгөөд Булангийн орнууд түүний дотор АНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Абу Даби сан болон Абу Даби Хөрөнгө оруулалтын газартай Монголд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа, мөн АНЭУ-д цөмийн түлш нийлүүлэх тухай яриа  айлчлалын үеэр  хөндөгдсөн нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн.

АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч Шейх Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд арабчуудын биеэр нүүдэлчний цус гүйж байгаа тиймээс бидэнд ижил төстэй зүйл их бий. Монголчууд моринд хайртай хурдан удмын сайн морьд ихтэй гэж сонссон. Би ч бас моринд дуртай гэж хэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн бидэнд хамтран ажиллах өргөн боломж байна. Тиймээс цаас шидэлцэж цаг авахын оронд нүдээр харах нь хамаагүй хурдан бөгөөд үр дүнтэй. Ойрын хугацаанд ажлын хэсгүүдээ солилцож  хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхой болгоё гэжээ. Ерөнхий сайд С.Батболд Шейх Мухаммад Бин Рашид Аль-Мактумыг Монголд боломжтой үедээ айлчлан ирхийг хүссэн байна.

Б.Алтансүх

Sunday, January 9, 2011

“Дорнод уран” Монголынх уу, эсвэл Хятад, Оросынх уу


2010.01.10
1 цаг 45 минутын өмнө
“Дорнод уран” Монголынх уу, эсвэл Хятад, Оросынх уу
Цөмийн зэвсгээр дэлхийг айлгах болсон өмнөд, хойд их хоёр хөрш манай ураны салбарт далд тулаан эхлүүлээд байгаа тухай бид "Дээдсүүд Мон-Атомоор хөрөнгөө зузаалж, хүнсээ базаалаа" гэсэн нийтлэл бичиж, мэдээлсэн.

УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин "Мон-Атом"-ын захирлаар томилогдонгуутаа Ерөнхий сайд асан С.Баяртай хүч хавсран, Япон улстай гэрээ хийж 60 сая ам.доллар босгосон. Мөн үеэр Канад улстай гэрээ байгуулаад ирснийг уншигч олон санаж буй. Харин Оросын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчлах үедээ дээрх хоёр улстай хийсэн гэрээнд ихэд дургүйцээд буцсаныг ойрын эх сурвалж мэдээлж байгаа юм.

"Баавгайжав" ах манай улсын Засгийн газарт зангидсан гар харуулсан нь мэдээж. Тийм ч учраас "Мон-Атом" төрийн өмчит компани болон Канадын “Хан ресурс” компанийн хооронд байгуулсан санамж бичиг нэлээд шуугиан тарьсны эцэст Цөмийн энергийн газраас уг санамж бичгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдээд байна. Он дамжин яригдаж буй энэ асуудалд Орос, Хятад хоёр их гүрний нөлөө орсон гэдгийг ч мэдэгдсэн.

Тиймээс ч 2009 онд Арбитрын шүүх дээр яригдаж байсан энэ асуудал яригдахаа больсон. Харин "Мон-Атом"-ын захирал Р.Бадамдамдин энэ тухай тайлбарлахдаа, "Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхийг л хүссэн хэрэг. Цөмийн энергийн хуулинд Монголын тал төрийн өмчөөр хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг эзэмшинэ гэсэн заалт байдаг.

Төрийн өмчийн хорооноос манай "Мон-Атом" компанид уг хуулинд тусгасан заалтуудыг яаралтай хэрэгжүүлэхийг үүрэгдсэн. Тэр дагуу Канадын "Хан ресурс" компанитай санамж бичиг байгуулаад Монгол Улсын 51 хувийг эзэмших эрхийг баталгаажуулсан юм. “Төв Азийн уран”-ы 21 хувийг Монгол Улс, 21 хувийг нь "Атомредметзолото", үлдсэн хувийг нь Канадын "Хан ресурс" компани эзэмшдэг байсан.

Хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу "Хан ресурс" компаниас 22 хувийг нь, "Атомредметзолото"-гоос найман хувийг нь шилжүүлэн авч, "Төв Азийн уран" компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой л доо. Тиймээс л "Хан ресурс"-тай санамж бичгийг байгуулсан юм. Чухам хаанахын нөлөөллөөр ийнхүү "Цөмийн энергийн газар" санамж бичгийг хүчингүй болгож байгааг ойлгох юм алга" хэмээн шууд Засгийн газраа матсан.

Тэр ч бүү хэл тэрбээр "ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн жил Монголд айлчилсан. Уг айлчлалаараа "Хан ресурс" компанийн эзэмшиж буй хувийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэтэл Монгол Улс хуулинд тусгасан давуу эрхээ ашиглаад тэднээс өмнө 51 хувиа авчихсан хэрэг" хэмээн Д.Медведевийн заналхийллийг чимээгүйхэн хэлэхээ ч мартсангүй.

Гэтэл нөгөө талд Хятадын Цөмийн эрчим хүчний үндэсний корпораци "Хан ресурс"-ийн хувьцааг 52,9 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээлэл ч тархсан. Уг нь Цөмийн энергийн тухай хуульд ураны орд газруудын тусгай зөвшөөрлийг компаниуд хоорондоо наймаалцаж болохгүй гэсэн заалт бий. Ийн Торонтогийн бирж дээр Орос, Хятадын өрсөлдөөн яваад байхад "Юмны эзэн сумны занги" Монгол Улс ус балгасан шиг дуугүй суугааг юу гэж ойлгох вэ.

"Хан ресурс"-ийн хувьцааг худалдах, наймаалах асуудлыг Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөнө гэсэн агуулгатай заалт ч уг хуулинд бий аж. Гэтэл манай улсын Засгийн газраас зөвшөөрөл аваагүй байж хувьцаа наймаалцсан байх юм. Тэр ч бүү хэл Торонтогийн бирж дээр хоёр их гүрэн манай ураны төлөө өрсөлдөж суудаг. Бид юу л болоод байна даа. Хятад, Оросоос гадна Япон, Канад гээд улсууд нэгэнт энэ салбарт орохоор зэхчихсэн, бүр ороод ирчихсэн.

Японоос эхлээд хөрөнгөө суулгаад өгчихсөн гээд бод. Шинэ ажил авсан Р.Бадамдамдин Канадад гэрээ байгуулж явахад, Ерөнхий сайд асан С.Баяр Япон улсад ураны салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж явсан. Тэд Д.Медведев ахыг ирээд айлгана гэж огтхон ч тооцоолоогүй хэрэг үү. Эсвэл зөвхөн амин хувийн эрх ашгаа бодсон уу. Ураны нөөцөөрөө дэлхийд 18-д, Азид долоод ордог улс орны энэ салбарыг сонирхохгүй их гүрэн гэж хаа байх билээ.

Социализмын үед орос ах нар 150 сая ам.доллар зарцуулж, Дорнодын ураны нөөцийг 20.730.00 тонн гэж тогтоосон. Тиймээс ч "Дорнод уран" Орос Монголын хамтарсан компани гэж яриад байгаа ч яг алба
н ёсны байгуулчихсан компани байхгүй. "Дорнод уран"-ыг Оросууд Канадын "Хан ресурс"-тай наймаа тохирсны дараа байгуулах ажил эхлэнэ гэдгийг Р.Бадамдамдин ярьж байхад зарим албаны нөхөд Дорнодын Мардай Орос-Монголын хамтарсан "Дорнод уран" гэдэг компанид хоёр улсын Засгийн газар хууль ёсны өөрийн гэсэн хувьцаатай байгаа, түүнээсээ эхэлж ажиллах ёстой хэмээсэн.

Тэгэхээр Р.Бадамдамдин өөрийн талын эзэмшлийн 51 хувиасаа Япон, Канадтай гэрээ хийчихдэг хэрэг үү. Хойд ах нар лав 49 хувиасаа өгөхгүй "гүрийх" нь мэдээж. Юун 49 хувиасаа өгөх бүү хэл Оросын талаас "Росатом" компанийн захирал С.В.Кириенко "хоёр тал эн тэнцүү хэмжээгээр эзэмшинэ" гэж хэвлэл мэдээллээр мэдэгдсэн гээд бод.

Тэгэхээр С.Баярын Засгийн газрын үед үүссэн энэ замбараагүй гэрээнүүд хэзээ цэгцрэхийг бүү мэд. Ингэхэд Дорнод уран Монголынх уу, эсвэл Хятад, Оросынх уу мэдэх юм алга. Энэ бүгдийг цэгцлэх гэж “Мон-Атом”-ыг байгуулсан гэдэг. Энэ бол ямар нэг чимээ аниргүй байгуулагдсан хэсэг бүлэг хүмүүсийн бялуу гэдгийг ч нуух юун. Учир нь тус компанийн төлөөлж хийсэн гэрээнүүд одоо хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй л байна.

С.Ууганбаяр
www.gogo.mn 
Mongoliin Medee

Friday, January 7, 2011

“Монатом” + “Атомредметзоло”- “Ханресурс” = “ДОРНОД УРАН”

2010-08-24 15:46  http://www.mongolnews.mn/
·         
ОХУ-ын Засгийн газар манай Дорнод аймаг дахь ураны ордод түшиглэн хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг баталж, үүнтэй холбоотой хуулийн төслийг ОХУ-ын төрийн Думд өргөн барихаар болсон талаар “Интерфакс” агентлаг саяхан мэдээлжээ.
Энэ төслөөр хамтарсан үйлдвэрийн 51 хувийг манай улсын төрийн мэдлийн “Монатом” ХХК, 49 хувийг нь Оросын талын төрийн мэдлийн “Атомредметзоло” компани эзэмшихээр тусгаж гуравдагч хамтрагчийг оролцуулахгүйгээр төлөвлөсөн байна Энэ нь Орос ямар ч аргаар хамаагүй энэ ордыг “Ханресурс”- гүйгээр хяналтандаа байлгахаар эргэлт буцалтгүй шийдсэнийг илтгэлээ гэж олон улсын шнжээчид үзэж байна.
Оросын Засгийн газар өөрсдийн ашиг сонирхлыг Монголд шууд тулгах дээрэнгүйлэл үнэртүүлсэн энэ шийдвэрийг гаргаж байхтай зэрэгцээд энэ ордыг тойрсон Монголын төрийн мэдлийн “Монатом” ба Канадын “Ханресурс” компанитай холбоотой дуулиан Монголын хэвлэлүүдийг уранаар амьсгалуулж байна. Энэ сэдэв зөвхөн Дорнод дахь ураны ганц ордыг монголчууд Орос эсвэл Канадын нэг компанитай хамтран эзэмших асуудал биш юм.
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа дэлхийн ураны хэрэгцээг хангах шинэ эх үүсвэр болж байгаагийн хувьд Монгол Улсын ойрын хагас зууны ирээдүй алт зэс, нүүрсний нөөцөөс илүүтэй уранаас шалтгаалах нь тодорхой болоод байгаа. Урантай холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниуд болон хэнтэй, хэрхэн хамтрах үйл ажиллагаа явуулах нь монголчууд бидний хувьд ч анхаарал татсан сэдэв болоод байгаа.
Тиймээс бид Цөмийн энергийн газраас давсан эрх эдэлж, үүрэг хүлээн Канадын нэгэн доншуур компанитай Засгийн газрын хэмжээний баримт бичиг үйлдэн Монголын эрх ашиг, төрийн бодлогыг наймааны хэмжээнд хүртэл шалд нь унагасан “Монатом” компанийн захирал Р.Бадамдамдин болон төрийн мэдлийн компанийг ашиглан Монголд оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалан авч үлдэхийг оролдсон Канадын “Ханресурс инк” компанийн ерөнхийлөгч Martin Quickтэй байгуулсан нууц санамж бичгийг хэсэгчлэн хүргэж байна.
“МОНАТОМ” БА “ХАНРЕСУРС” ХХК ХОРООНДЫН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Энэхүү санамж бичиг нь Монголд Дорнод уран төслийг хэрэгжүүлэх зорилгоор “МонАтом” ХХК болон “Ханресурс” ХХК-ийн хооронд хамтарсан компани байгуулахтай холбогдсон ерөнхий зарчмуудыг агуулж байгаа билээ. Хамтарсан компани байгуулах нэгдмэл зорилго, ерөнхий зарчим нь Монголын Засгийн газар, ард түмэн болон “Ханресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн харилцан эрх ашигт нийцсэн Дорнод уран төслийг аль болох түргэн хөгжүүлэх, боловсруулах ашиглахад оршино.



Хамтарсан компанийн үндсэн зорилго нь Цөмийн энергийн газар өмчлөх эрхээ “МонАтом”-аар дамжуулан эзэмших, “Ханресурс” Дорнод төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах, ерөнхий бүтцийг бэхжүүлэн уг төслийг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй суурь тавих юм. Хамтарсан компани байгуулах үндсэн шалгуур ба нөхцөлүүд:
1.“Төв Азийн Уран Компани” (ТАУК) -нд олгосон боловч түтгэлзүүлээд байгаа 237А дугаартай олборлолтын лицензийг шинэчлэн олгоно гэж Ашигт Малтмалын хэрэг эрхлэх газартай тохиролцсоны дагуу энэхүү санамж бичиг байгуулсны дараа долоо хоногийн дотор сэргээнэ.
2. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаас хойш долоо хоногийн дотор “ТАУК”-ийн 237А дугаартай олборлолтын лиценз болон “Хан Монголия” ХХК-ийн 9282Х дугаартай хайгуулын лицензийг Цөмийн Энергийн хуулийн дагуу баталж шинээр олгоно.
3. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаас хойш 45 хоногийн дотор 9282Х дугаартай хайгуулын лицензийг олборлолтын лиценз болгоно.
4. “МонАтом” ба “Ханресурс” нь Дорнод уран төслийг боловсруулж хэрэгжүүлэхийн тулд албан ёсоор хамтарсан компанийн гэрээ байгуулна. Хамтарсан компанийг байгуулах тухай хэлэлцээрийн ерөнхий зарчмыг А хавсралтад тодорхойлов.
5. “Ханресурс” компанийн бүрэн эзэмшлийн охин компани болох “Хан Монголия” нь шинээр олгогдох о л б о р л о л т ы н л и ц е н з и й г шинэ хамтарсан к о м п а н и “МК JVCo”-д ш и л ж ү ү л н э . “Хан Монголия” нь Дорнод уран төслийн хэрэгж үүлэгч компаниар ажиллана. “Хан Монголия” о л б о р л о л т ы н хоёр лиценз эзэмшигч ТАУК болон “МК JVCo”- тай үйл ажиллагааны тухай албан ёсны хэлэлцээрийг тус тус байгуулна. Энэхүү үйл ажиллагааны хэлэлцээрийн ерөнхий зарчмуудыг В хавсралтад тодорхойлов.
6. “МонАтом” ба “Ханресурс” нь хамтарсан компани байгуулах тухай албан ёсны гэрээ байгуулснаас хойш зургаан сарын дотор Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг аль болох түргэн хугацаанд байгуулах чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллана. “МонАтом”, “Ханресурс” компаний харилцан тохиролцсон ёсоор Хөрөнгө оруулалтын хэлэлцээрт С хавсралтад тодорхойлсон үндсэн асуудлыг багтаасан баримт бичиг байгуулах явдал юм.
7. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсаны дараа “МонАтом” ба “Ханресурс” нь хамтарсан компани байгуулах, Дорнод уран төслийг хэрэгж үүлэх үйл ажиллагааны хэлэлцээр болон хамтарсан компанийг байгуулахтай холбогдсон бусад шаардлагатай баримт бичгийн талаар хэлэлцэж эцсийн баримт бичгүүдийг (цаашид Эцсийн баримт бичиг гэх) 2010 оны 3 сарын 15-ний дотор тохиролцоно.
8. Хамтарсан компанийн санал болгож буй ерөнхий бүтэц:
a) “ТАУК”-ийн 58 хувийг “Ханресурс” (шууд бусаар бүрэн эзэмшлийн “Хан ресорс Bermuda” XXKаар дамжуулан, цаашид “Хан Bermuda” гэх), 21 хувийг “МонАтом” ба 21 хувийг уул уурхай, химийн Приаргунски нэгдэл (АРМЗ) Атомред-метзолото эзэмшдэг билээ. “Хан Монгол” нь “Ханресурс”- ийн бүрэн эзэмшлийн охин компани юм. (oдоогийн эзэмшлийн бүтцийг D хавсралтад харуулав.
b) “Хан Монгол” нь шинээр олгогдох олборлолтын лицензийг Монголын шинэ охин компани болох “МК JVCo”-д шилжүүлнэ. Иймд энэхүү олборлолтын хоёр лиценз “ТАУК” ба “МК JVCo”-ийн эзэмшилд тус тус байна.
c) “ТАУК”-ийн эзэмшлийн асуудал дараах байдлаар шийдвэрлэгдэнэ: i. “МонАтом” нь “Ханресурс”- ийн өөрийн арилжиж байгаа болон хаалтын үед бусдын эзэмшилд байгаа хувьцааны 17 хувийг эзэмших бөгөөд Эцсийн баримт бичигт гарын үсэг зурах үеийн зах зээлийн үнээр нэмж 2,9 хувийг бэлэн мөнгөөр худалдаж авах баталгаа гаргаж өгнө, ii. “Хан Bermuda”-ийн 65 хувийг “Ханресурс”, 35 хувийг “МонАтом” эзэмшинэ, iii. “Хан Bermuda” нь шууд бусаар “ТАУК”-ийн 74 хувийг, “Хан Монголия”- ийн 100 хувийг, шууд бусаар “МК JVCo”- ийн 100 хувийг эзэмшинэ, iv. Бүтцийн эцсийн байдлыг Е хавсралтад үзүүлэв.
d) Эцсийн бүтэц татвар, компаний засаглал, үнэт цаасны хууль болон бусад зүйлээс шалтгаалан шийдвэрлэгдэх боловч талууд эдгээр үндсэн зарчмуудыг тохиролцсон болно. Энэ мэтчилэн 12 заалт, A, B, C, D, E гэсэн хавсралтаар харилцан тохиролцсон байна.
“Ханресурс” ба “Атомредметзолото” хэн нь Ямар хөрөнгө орулсан вэ
Энэ ордтой холбоотой асуудалд оросууд давуу эрхтэй оролцож монголчуудын өмнөөс эзэн шиг аашлаад байгаагийн гол шалтгаан нь Дорнод дахь ураны бүлэг ордыг Зөвлөлтийн үед хайн судалж, ихээхэн хөрөнгө оруулсан явдал юм. Тэд одоогийн ханшаар 600 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж үзэж байгаа.
Гэтэл ЗХУ-ын ураны асуудал эрхэлсэн байгууллагын протоколд 1981-1988 онд оросууд Дорнод аймгийн Дорнод, Гурванбулаг, Мардайн ордуудад нийтдээ 127.3 сая рубль зарцуулсан талаар зардлын тайланд тусгагдсан гэсэн мэдээлэл байдаг. Тэд 1988-1996 оны хооронд 400 мянга орчим тонн уран олборлосон гэдэг бөгөөд тонн тутамд таван рублийн төлбөр төлж байжээ. Олборлосон хүдрээсээ 580 орчим тонн уран буюу 1500 орчим мянган фунт ураны исэл гаргаж авсан гэж тооцвол одоогийн ханшаар 60 орчим сая ам.доллар болно.
Тиймээс Оросын талын энэ ордод оруулсан хөрөнгө оруулалт 130 сая доллараас хэтрэхгүй гэж үзэх хүмүүс бий. Харин Канадын “Ханресурс” компанийн хувьд 1995 оноос хойш Дорнодын ураны орд газрын үйл ажиллагааны бүх санхүүжилтийг гаргаж ирсэн. 1995- 2009 онд орд газрыг дахин сэргээх, судалгаа, эрэл хайгуул, өрөмдлөгийн ажлуудад 21 гаруй сая ам.долларын санхүүжилт дангаараа хийж Техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын жишгийн дагуу гаргаж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг бүх тайлан судалгааны ажлыг олон улсын жишгийн дагуу ашиглахад бэлэн болгосон хэмээн мэдээлж буй юм.
Тиймээс тэд энэ ордод хувь эзэмшлээ алдахгүйн тулд Орос-Монголын ахан дүүгийн найрамдлын өмнө бууж өгөлгүй олон улсын шүүхийн хэмжээнд эцсээ үзэхээ мэдэгдээд байгаа юм. Ямартай ч Дорнод аймаг дахь гурван багц ордын эхнийх нь буюу ашиглахад бэлэн байгаа Дорнодын орд ийнхүү олон улсын хэмжээний дуулиан тариад байна. Харин үлдсэн хоёр буюу Мардай, Гурванбулагийн ураны ордууд нөөцийнхөө хэмжээгээр Дорнод”-ынхоос дутахгүй. Мардайн ордыг АНУ-ын “Адамс майнинг“ компани 100 хувь эзэмшдэг.
Харин “Гурванбулаг”-ын ордыг Канадын “Вестерн проспектор“ компани мөн 100 хувь эзэмшдэг байсан ч манай Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр компанийхаа 75 хувийг БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацид худалдах нэрийдлээр энэ ордын лицензийг наймаалцахыг оролдсон тул өнгөрсөн онд Монголын Засгийн газарт лицензээ хураалгасан билээ.

Оросууд гэдийгээд “Дорнод уран”-аа ч байгуулж чаддаггүй ээ...

 
-Манай хуулийн дагуу бол Дорнодын орд стратегийн орд учраас төр 51 хувийг нь авахаар “Хан ресорсез” Монгол Улсын төрийн мэдлийн “Мон-Атом” компанитай энэ нэгдүгээр сарын 22-нд Санамж бичигт гарын үсэг зурсан. Гэтэл “АРМЗ” өөрийнхөө хувиас өгөхгүй ээ гээд гэдийчихсэн гэнэ-
УИХ-аас томилогдсон ажлын хэсэг аль социализмын үед оросууд олоод, нөөцийг нь тогтоож, заримыг нь бүр ашиглаад эхэлчихсэн байсан ураныг ордуудын лицензийг компаниудад олгочихсон “но”-г илрүүлж, лицензийг эргүүлэн авах “аян” зарласан. Мардай, Дорнод, уран гэсэн үгс хоршоо мэт сонсогдохоор болчихсон, бараг л найман настай балчраасаа эхлээд уран гэдэг асар чухал баялаг, Мардай гэдэг оросууд дүүрэн, нууцлаг газар мэт л ойлгодог байлаа шүү дээ.
Монгол уул, уурхайн улс болно гэгдэж буй энэ үед Оюутолгой, Тавантолгой тэргүүтнээс илүүтэй анхаарал татах асуудал ураныг тойрон өрнөнө гэж буй. Эхнээсээ ч дуулиант мэдээллүүд цухалзаж эхлэв.
Үүнд Мардай, Дорнод, Гурванбулагт олгосон 12 лицензийг буцааж авна хэмээсэн дуулиантай зэрэгцээд Канадын биржид бүртгэлтэй “Хан ресорсез” компани улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордын хувьд төр эзэмших ёстой 51 хувийг өгөхгүй гэж гэдийсэн. Сратегийн ордыг эзэмшдгийн хувьд хувьцаагаа зах зээлд гаргахдаа Монгол Улсын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой ч чингээгүй. Бирж дээр гаргасан хувьцааг нь оросууд 0,65 ам.долллараар худалдаж авах гэж байсныг Хятадын “CNNC” 0,95 центээр худалдаж авахаар болсон. Үүнээс үүдээд манай парламентчид сратегийн ордын хувьцааг гаргах дээрээ тулбал хэмжээ, хязгаар заахгүй бол нэг мэдэхэд стратегийн ордууд чинь хүнийх болчихсон байх нь гэж сандралдаж байна. Энэ зуур ураныхаа асуудлыг шийдэж чадаагүй Цөмйн энергийн газрын даргатай хариуцлага тооцох хатуухан сануулгыг Засгийн газар тасхийлгэв.
Энэ мэтчилэн ээдрээ, дуулиан дэгдэж байх зуур дуулианы эздийн нэг “Хан ресорсез” хэмээх содон нэртэй компанийнхан албан ёсоор мэдээлэл гаргаж, компанийнхаа байр, суурийг илэрхийлжээ. 
“Хан ресорсез” нь болохоор Дорнодын ордуудын нэгийг эзэмшдэг “Төв Азийн уран”  компанийн 58 хувийг эзэмшдэг. Энэхүү компанийн нэгэн хэсгийг дээр дурдсан хувьцаа худалдаж авахад хятадууд далаараа тавиулчихаад байгаа “АтомРедМетЗолото” \АРМЗ\ компани мөн л тодорхой хувийг эзэмшдэг. Манай хуулийн дагуу бол Дорнодын орд стратегийн орд учраас төр 51 хувийг нь авахаар “Хан ресорсез” Монгол Улсын төрийн мэдлийн “Мон-Атом” компанитай энэ нэгдүгээр сарын 22-нд Санамж бичигт гарын үсэг зурсан. Гэтэл “АРМЗ” өөрийнхөө хувиас өгөхгүй ээ гээд гэдийчихсэн. Харин “Хан ресорсез” болохоор өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийхэд бэлхэн гэсэн санаа энд тодорхой харагдаж байна. Зах зээлийн жамын дагуу хэн өндөр үнэ хэлсэн нь ялдаг, үүний цаана оросууд байсан уу, хятадууд байсан уу, бидэнд огт хамаагүй. Дээр өгүүлсэн хувьцаа зарах тухай ч асуудал эцэслэн шийдэгдээгүй. Наймаа явагдаж гэмээнэ компанийн эзэмшилд өөрчлөлт орохгүй, орох ахул хуулийн дагуу зөвшөөрлөө авна гэжээ.
Бас ураны зөвшөөрлүүдийг хурааж аваагүй, албан ёсны дүгнэлт гараагүй байтал “АРМЗ”-ын тэргүүн элдэв янзын мэдэгдэл хийж байгаа. “Хан ресорсез” эзэмшиж буй лиценз зөрчилтэй тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй. Тэгээд ч одоо түр түтгэлзүүлчихсэн асуудлыг шийдээгүй байгаа гэжээ. Дашрамд тэд бас 1995 оноос хойш энэ ордод 21 сая ам.долларын санхүүжилт хийгээд буйгаа дурдаад авчээ. Бас манай Засгийн газрын хөрөнгөөр барьсан төмөр замыг даварсан канадууд хуу татаж хаяж байна гэсэн мэдээлэл Засгийн газрын төвшинд яригдаж, Ерөнхий сайдыг хилэгнүүлээд авсан. Тэгвэл үүнийг бас “төмөр замыг Төрийн өмчийн хороо болон бусад төрийн байгууллагуудын шийдвэрээр хувьчилсан гэсэн мэдээлэлтэй байгаа” гэж тайлбарлажээ.
Энэ мэтчилэн талууд тайлбараа хэлэлцсэн ураны орд тойрсон “уран” шаглаа нэг сүлжилдэж, нэг орооцолдож байна.
Хамгийн гачлантай нь Оросын компанийн гэдийлтээс болж, ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев манайд айлчлах үед хоёр улсын Ерөнхийлөгчийн хэмжээнд шийдчихсэн “Мон Уран” гэдэг компаниа байгуулж чаддаггүй ээ. АРМЗ-ын асуудал нэг тийш шийдэгдтэл энэ асуудлыг шийдэхгүй гэж оросууд манайд шахалт үзүүлсээр. Өмнө нь ч энэ компанийг байгуулах гэж оросуудын шахаа, монголчуудын сандрал мундахгүй л гарсан гэдэг.
А.АЛТ


РОСАТОМ” КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ



Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 10-р сарын 29, Баасан гариг, 00:00
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ОХУ-ын “Росатом” улсын корпорацийн Ерөнхий захирал С.В.Кириенко тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар уран олборлох болон атомын энергийн салбарт хамтран ажиллах асуудлыг авч хэлэлцэв. Газар дор уусган баяжуулах аргыг хэрэглэн ураны хүдрийг олборлож, боловсруулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ураны хүдрийн ордыг ашиглах Монгол-Оросын хамтарсан “Дорнод Уран” компанийг цаг алдалгүй ажилд нь оруулах, ураны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нарийвчлан ярилцаж, үндсэн зарчмуудаа тохиролцов. Цаашид энэ салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх шинэ арга замуудыг эрэлхийлж ажиллах талаар санал солилцов.


Цөмийн энергийн газраас “Хан ресорсиз” ХХК-д мэдэгдэл хүргүүлээд байна

Мардайн орд газарт ол­гоод байсан хууль бус ли­цен­зүүдийг цэгцлэхээр Зас­гийн газар хөдөлж эхлэв бололтой. Ямартай ч өнгөр­сөн долоо хоногт Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас “Хан ресорсиз” ХХК-д мэдэг­дэл хүргүүлсэн байна.
Канадын хөрөнгө оруу­лалттай тус компанийн хувьд Дорнод аймгийн Даш­балбар сумын нутагт орших Дорнодын орд газрын лицен­зит талбайн 58 хувийг эзэмш­дэг юм. Тодруулж хэлбэл, 1994 онд “Хан ре­сорсиз” ХХК-д 237А тусгай зөвшөөрлийн лицензийг олгох­доо тодорхой үүрэг хүлээлгэсэн байдаг ч зарим эх сурвалжуудын өгч буй мэдээллээр түүнийгээ бие­лүүлээгүй. Түүгээр зогсох­гүй Дорнодын орд газрын ашигт малтмалын лицензит талбайг ашиглан гаргасан хувьцаагаа зарахаар дэлхий дахинд зарласан нь Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийг зөрчсөн үйл явдал болоод байгаа билээ. Тиймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт хандан дүгнэлт хүр­гүүлсэн юм. Дүгнэлтэд “Хан ресорсиз” ХХК-ийн Төв Азийн Уран” компанид оруул­сан хөрөнгө оруу­лалтын хэмжээг нягтлан үзэх, хүлээсэн үүргээ бие­лүү­лээгүй тохиолдолд 237А лицензийг “Төв Азийн уран” ХХК-иас татан авах хүртэл арга хэмжээ авахыг сануу­лаад буй. Харин Цөмийн энергийн газраас “Хан ресор­сиз” компанид ил­гээсэн мэдэгдэлд “Торон­тогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй танай компанийн хувьцааг БНХАУ-ын “CNNC” компани худалдан авах са­нал тавьсан тухай интернет дээрх мэдээлэлтэй холбог­дуулан энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.
Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.1-д “цацраг идэвхт ашигт малт­мал эрэх, хайх, ашиг­лах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэм­шигчийн хувь нийлүү­лэгч­дийн хурал, төлөөлөн удир­дах зөвлөл, гүйцэтгэх удирд­лага болон хувьцаа эзэмшигчийн дараах асууд­лаар гаргасан шийдвэр Цөмийн энергийн комиссын батламжилснаар хүчин төгөл­дөр болно” гэж заасан байдаг. Үүнд: - Тухайн ком­панийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдах, бэ­лэг­­лэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бус­дын өмчлөл, эзэмшил, ашиг­лалтад шилжүүлэх;
- Тухайн компанийн хувьд хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөр­вөх үнэт цаас шинээр гар­гах, эсхүл урьд гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээш хэмжээний хувьцаа нэмж гаргах;
-Тухайн компанийг ний­лэх, нэгдэх, хуваах, тусгаар­лах замаар өөрчлөн бай­гуулах.
Мөн Монгол Улсын Цө­мийн энергийн тухай хуу­лийн 7.2-т зааснаар цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажил­лагаа эрхлэх тусгай зөв­шөөрөл эзэмшигч нь хувь­цааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх, барь­цаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шил­жүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцааг өмчлөл, эзэмшил, ашиг­лалтдаа авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй хол­боотой мэдээллийг Цөмийн энергийн комисст хүргүүлэх ёстой бөгөөд Цөмийн энер­гийн комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл шаардаж болно гэж заасан.
Хуулийн эдгээр заалтыг биелүүлээгүй тохиолдолд цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захир­гаа­ны байгууллага тусгай зөв­шөөрлийг хүчингүй болгоно гэж Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.4-т заасан болохыг анхаарч үзнэ үү” гэжээ. Мөн үүнтэй утга нэг мэдэгдлийг “Хан ресорсиз” компанийн хувь­цааг худалдан авах санал тавьиад буй БНХАУ-ын “CNNC” компанид ч илгээ­сэн аж. Түүнд “Хан ресор­сиз” ХХК-ийн эзэмшил дэх цацраг идэвхт ашигт малт­малын хайгуулын 9282Х тусгай зөвшөөрөл,  тус компанийн 58 хувийн хувь­цааг эзэмшдэг “Төв Азийн уран” ХХК-ийн эзэмшил дэх цацраг идэвхт ашигт малт­малын ашиглалтын 237А тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн да­гуу шинэчлэн бүртгэж, ол­гоо­гүй болохыг энэхүү мэдэгд­лээр дамжуулан хүргүүлж байна” хэмээжээ.

Г.Дарь


Цөмийн энергийн газраас мэдэгдэл гаргажээ

“Хан ресорсез” ХХК, “Төв азийн уран” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хурал болж, Цөмийн энергийн газрыг буруутгасан гэх мэдээлэл саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Гэвч энэ нь үндэслэлгүй мэдээлэл гэж Цөмийн энергийн газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурдахдаа:

-Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернетийн веб хуудсаар өөрсдийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт матмалын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийн талаар олон нийтэд удаа дараа буруу ташаа ойлголт өгөх, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг зориуд гуйвуулсан мэдээллүүдийг түгээж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.  Монгол Улсын Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн, зөрчил, дутагдлаа хуульд заасан хугацаанд арилгаагүй “Хан ресорсез” ХХК-ийн 9282Х, “Төв азийн уран” ХХК-ийн эзэмшиж байсан 237А дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Цөмийн энергийн газраас хүчингүй болгосон бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шинэчлэн бүртгэж олгоогүй байгаа болно.
Тус компаниудын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд “Төв азийн уран” ХХК-ийн эзэмшиж байсан 237А дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой Цөмийн энергийн газарт холбогдох маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны  2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан Цөмийн энергийн газрын даргын 2009 оны 141 дүгээр шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Гэтэл “Хан ресорсез” ХХК, “Төв азийн уран” ХХК-иуд нь шүүхийн шийдвэрийг олон нийтэд буруу мэдээлж, төрийн захиргааны байгууллага буруутай мэт ойлголт өгч, өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.

Д.Цээнэ

Цөмийн энергийн газар “Хан Ресурс”-т ялагдлаа

Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ураны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд үнэ хүргэх зорилгоор өнгөрсөн онд Цөмийн энергийн газрыг сүр дуулиантай байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тус газар Канадын хөрөнгө оруулагчтай маргаж мэтгэлцэхээс өөрийг хийсэнгүй. Мэдээж маргаан мэтгэлцээны учигт Монголын эрх ашгийг хамгаалахыг чухалчилж буй ч энэ нь эргээд тус газрын өнөөдрийг хүртэл юу хийж бүтээв гэдэгт өгөх олигтой хариулт олдохгүй байгааг баталсан мэдээллийг хүргэе. Монголын ураны салбарыг зохицуулж, монголчуудын эрх ашгийг хамгаалах ёстой цөмийн энергийн газар өчигдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр ялагдал хүлээсэн байна.

Энэ нь нөгөө тал болох Канадын хөрөнгө оруулагч “Хан ресурс”-т олз болно уу гэхээс гай болохгүй нь тодорхой, Ийм дүгнэлт хийх болсон шалтгаан нь дараах мэдээллээс тодорхой харагдана.

Анх байгуулагдсан даруйдаа Ашигт малтмалын газарт бүртгэлтэй байсан ураны лицензийг Цөмийн энергийн газрын нэр дээр шинээр бүртгэж эхэлсэн. Энэ хугацаанд лиценз эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлж, шинэчилсэн бүртгэл нэрийн дор бөөн будилаан үүсгэсэн нь Засгийн газрын шийдвэр хэмээн тус газрынхан мэлздэг. Гэсэн ч тэд өөрсдийн шийдвэрийг өчигдөр болсон нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр баталж чадалгүй ялагдсан байна.

Уг шүүх хурлын үндсэн сэдэв нь өнгөрсөн оны наймдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр болсон Цөмийн энергийн хууль болон Цөмийн энергийн газраас гаргасан журмын дагуу хийсэн шинэчилсэн бүртгэлийнхээ үеэр “Хан ресурс” компанийн лицензийг цуцалсан явдал юм. Тэд тухайн үед лицензийг нь цуцлах болсон үндэслэлээ олигтой тайлбарлаж чадаагүй шигээ шүүх хурал дээр ч өлгөөд авчих оновчтой тайлбар дэлгэж чадаагүй гэнэ. Мэдээж энэ удаа өмнө нь хэлж байсан шигээ “Бид зөвхөн Засгийн газраас үүрэг болгосон чиглэлийн дагуу ажиллаж байгаа” гэдэг хариултаа хэлээгүй бололтой. Шүүх хурал дээр ийм тайлбар тавиад ч хол явахгүй байсан биз.

“Хан ресурс”-ын хувьд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт оршдог Дорнод уран ордыг түшиглэж байгуулсан “Төв Азийн уран” компанийн 58 хувийг эзэмшдэг. Үлдсэн 42 хувийг нь Орос болон Монголын Засгийн газар эн тэнцүү хуваан эзэмшдэг. Гэтэл өнгөрсөн хугацааны бүтээн байгуулалтын зардал, орд ашиглах бэлтгэл ажлыг бүгдийг нь Канадын тал хийж, нийтдээ 22 орчим сая ам.доллар зарлагадсан. Ингэхдээ Төрийн өмчийн хороо өөрсдийн хөрөнгө оруулалтыг “Төв Азийн уран” компанид лицензээ шилжүүлэх замаар нөхөж байгаа гэж тооцсон бол Оросын тал социализмын үед уг ордод хийсэн хөрөнгө оруулалтаараа хувь оролцоогоо эзэмшинэ хэмээн тохирсон байна.

Харин Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар Оросын талын хийсэн хайгуул судалгааны дүнг улсын хөрөнгө оруулалт хэлбэрээр тооцож “Дорнод уран” ордын 51 хүртэлх хувийг Монголын тал эзэмшинэ гэдгээ зарласан. Ингэснээр Канадын хөрөнгө оруулагчид одоогийн эзэмшиж буй 58 хувиас тодорхой хэсгийг Монголын талд шилжүүлж, өөрсдөө 30 орчим хувь дээр нь эзэмшигчийн эрхээ хадгалах сонирхлоо Цөмийн энергийн газарт илэрхийлээд байгаа. Гэтэл Оросын тал буюу уг ордын 21 хувийг эзэмшдэг “Атомредметзолота” компанийн удирдлага өөрсдийн эзэмшдэг хувийг хороох хүсэлгүй гэдэг хатуу болзол тулгасан байна. Нэг ёсондоо Монголын талын хувийг 51-д хүргэхийн тулд оросууд дээрх 21 хувиас 10 орчмыг нь манайд эргүүлэн өгөх хэрэгтэй болж. Гэсэн ч Монголын төрийн өмчит компани болох “МонАтом” болон “Атомредметзолота”, “Хан ресурс” гэсэн гурван талын уулзалтад оросууд өөрийн эзэмшлийн хувийг бууруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд асуудал хурцдан лицензийг нь тодорхой үндэслэлгүйгээр хураан авахаас өөр арга замгүй болсон аж. Өөрөөр хэлбэл, энэхүү лиценз хураалт нь орос ах иарын Монголын уран руу чиглэсэн сонирхлыг Засгийн газрын түвшинд хамгаалах үйлдэл байсан хэмээн Канадын тал үзэж буй.

Ядахад Оросын Ерөнхий сайд В.Путин Монголын ураныг ашиглах талаар Японтой гэрээ хийсэн нь эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа “хашдаг” гэх монгол хэлцийг орос ах нар хүсвэл мөрдөхгүй байж болдог гэдгийг Канадын талд үлгэрлэсэн юм. Эндээс Монголын баялгийн төлөөх Канад хийгээд Оросын сонирхол манай Засгийн газрын шийдвэрээс ивээл хийн эрчимжиж буй нь энэ бололтой. Дээр нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Төв Азийн уран” компанийн нэхэмжлэлтэй шүүх хуралд Цөмийн энергийн газар өөрсдийн үндэслэлээ баталж чадалгүй унасан нь асуудлыг ээдрээтэй болгож мэдэх юм. Уг нь энэ хурал энэ оны дөрөвдүгээр сараас хойш хэд хэдэн удаа болох байсан ч Цөмийн энергийн газар тодорхой бус шалтгаанаар хойшлуулж байсан удаатай. Гэтэл олон удаа хойшлуулахдаа ч Засгийн газрыг хамгаалах үндэслэл олж чадаагүй нь Канадын тал олон улсын арбитрын шүүхэд хандлаа гэхэд Монголын тал ялж чадах уу гэдэгт эргэлзээтэй хариулт хийхэд хүргэж байна.

Нэгэнт өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт хийж, өөрийн гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсэн хөрөнгө оруулагчийн хувьд өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд олон улсын арбитрын шүүхэд хандах хэрэгтэй болбол хандана гэдгээ мэдэгдчихээд байгаа. Энэ үед бэрхшээл ар араасаа ундрах төлөвтэй байна. Тэр үед Цөмийн энергийн газар өчигдрийнх шигээ сул дорой, бодит үндэслэл дэлгэх хүчгүй оролцвол Монголын Засгийн газар ялагдал хүлээнэ гэдэгт мөрий тавихад ч алдахгүй л болов уу. Ийн Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж! олон жил дотооддоо маргалдсан* улстөрчид ураны сэдвээр олон  улсад маргаж мэтгэлцэх шинэ, үүрэгтэй болох нь. Тэр үед ядаж “Цөмийн энергийн газар нь дахиад” л ялагдсан гэж дуулбал төр өрөнд орж, Монголын ард түмний хувьд  атомын цахилгаан станцын тухай мөрөөдөл төдийхөн л ирээдүй үед сүүмэлзэж мэдэх ажээ.

Г.Отгонжаргал


“Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрийг Орос улс баталлаа


Өнөөдөр 9 цаг 21 минут

Монгол улстай уран олборлох “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг Орос улс баталлаа гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Улаанбаатар хотноо 2009 оны 8-р сарын 25-нд энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Цөмийн, радиацийн, экологийн аюулгүй байдлыг хангах, газрыг эдийн засгийн болон экологийн хувьд дахин сэргээх ажил, Монгол улсын газар нутаг дээр хамтарсан ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдыг татах, Монгол улсын нутаг дэвсгэр дээр дэд бүтэцийн обьектууд болон уран олборлох ба уран боловсруулах үйлдэрүүдийг байгуулах, ашиглах, эцсийн бүтээгдхүүнийг борлуулах, олборлосон ашигт малтмалаа баяжуулах, дахин боловсруулах, тээвэрлэх, ураны хүдрийн хайгуул хийх, олборлох зэрэг ажлууд энэ компанийн үндсэн чиглэл юм.


Х.Өнөрсайхан
nttp://zaluucom/
2011-01-7