Мардайн гол, Гурванбулагийн ураны орд »
Огноо : 2010-05-24 12:41:48Мардайн гол, Гурванбулагийн ураны орд Монгол улсын зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд Гурванбулагийн орд нь Улаанбаатар хотоос 790км, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос хойш 130км-т, Баяндун сумын нутагт сумын төвөөс зүүн урагш 15 км-т. Мардайн голын ураны орд нь Гурванбулагийн ордоос зүүн өмнөд зүгт 25км-ийн зайд байрлана.
1970 онд Монгол, ЗХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу ураны геологийн судалгааг Монгол улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төлөвлөгөөтэйгээр төрөлжүүлэн судлах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедиц, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгуулгууд оролцон 1990 он хүртэл гүйцэтгэжээ. Энэ ажлын хүрээнд их хэмжээний судалгааны ажил хийгдсэн байна.

Гурванбулаг, Мардайн голын орд газарууд нь Хойт Чойбалсангийн дүүрэгт Дорнодын вулкан-тектоник бүтэцтэй Дорнодын ураны хүдрийн зангилаанд багтадаг. Дорнодын ураны хүдрийн зангилаа нь юра-цэрдийн насны вулканоген-тунамал чулуулгаас тогтсон ба ураны эрдэсжилт нь мезозойн вулканоген-тунамал чулуулагт болоод суурь чулуулагт тархсан байдаг ч ураны хүдрийн бөөгнөрөл нь тектоникийн хагаралд их өртсөн хүчиллэг галт уулын чулуулгаар хучигдсан туфоген тунамал чулуулгын үед хуримтлагдсан байна.Гурванбулаг, Мардайн голын ордууд нь галт уулын ураны эрдэсжилт бүхий Юрийн галавийн сүүл, цэрдийн галавийн эхэн үеийн галт уулын бүслүүр хэсэгт Монгол Приаргуны мужид ураны сав газар байрладаг. Энэ нутаг дэвсгэрт Дорнот, Гурванбулаг, Мардайн голын ордууд байралдаг.
Дорнодын ураны ордуудыг тvшиглvvлэн 1982-1988 онд “Эрдэс” уулын олборлох vйлдвэрийг 2 сая тонн хvдэр олборлох хvчин чадалтайгаар байгуулж тeмeр зам, eндeр хvчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гvний малталтын уурхайн барилга байгууламж баридгсан бөгөөд Дорнотын ордын 2-р хүдрийн биетийг ил уурхайн аргаар 1988 оноос 1995 оны эхний хагас хүртэл ураны хүдэр олборлож байсан. Гурванбулагийн орд газрын төв хүдрийн биет болон, Мардайн голын орд газар дээр далд аргаар олборлох төлөвлөгөөтэй гүнийн уурхайн ажиллууд хийгдсэн байна.
Төсөл хэрэгжих боломж
Гурванбулаг, Мардайн голын ордууд дээр Вестерн Проспектор компани үйл ажиллагаа одоогоор явуулаж байна. Тус компанийн нь урьд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг шалгах цаашид ашиглахаар ТЭЗҮ боловруулаж байна.
Вестерн Проспектор компанийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ нь Гурванбулагийн орд газар дээр төвлөрүүлэн хийгдсэн ба эхний ээлжинд далд аргаар ашиглахаар төлөвлөсөн байна.
No comments:
Post a Comment