Цацраг идэвхт бодисын хэмжээ анх тооцоолж байснаас хамаагүй өндөр болсон учир Японы “Фүкүшима-1” станцад аюулын долдугаар түвшин зарласан. Энэ нь Чернобылийнхтэй адил түвшин юм. Хорт бодисын алдагдлыг одоо ч зогсоож чадаагүй байгаа бөгөөд долоо хоногийн хугацаанд далай дахь цацраг идэвхт бодисын хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Гэхдээ цар хэмжээ нь огт өөр учраас Фүкүшимаг Чернобыльтэй харьцуулж болохгүй гэж Олон улсын атомын энергийн агентлаг /МАГАТЭ/ мэдэгдсэн байна.
“Японд болон Чернобыльд болсон осол хоорондоо эрс ялгаатай. Фүкүшимад эрчим хүчний блокуудын ажиллагааг зогсоосон бөгөөд алдаж буй хийн хэмжээ хамаагүй бага байна. Гэхдээ бид Японы АЦС-ын байдлыг аюултай хэвээр байгаа гэж үзэж байгаа боловч цахилгаан түгээх системд нааштай байдал ажиглагдаж эхэлсэн гэж хэлж болно” гэж МАГАТЭ-гийн ерөнхий захирлын орлогч Денис Флори мэдээлжээ.
Харин Оросын “Росатом” компанийн мэргэжилтнүүд “Фүкүшима”-гийн аюулын түвшнийг хэт өсгөсөн гэж үзэж байна. “Эхлээд аюулын түвшнийг хэт дарсан, харин одоо нөгөө тал руу нь савж, хэт өсгөлөө” гэж тус компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Новиков мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, үүнд улс төрийн хүчин зүйл, тодруулбал, Засгийн газрын эсрэг шүүмжлэл дахин гаргахгүй гэсэн байр суурьтай холбоотой юм. Үнэн хэрэг дээрээ аюулын түвшин таваас хэтрэхгүй, үүнээс давлаа гэхэд зургаагаас хэтрэх ёсгүй гэж Новиков мэдэгджээ.
Олон улсын атомын энергийн агентлагийн шаталбараар бол, маш их хэмжээний хорт хий агаарт хаягдаж, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой уршиг тарихаар болсон үед долдугаар түвшний аюулыг зарладаг. Үүнээс өмнө 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобыльд болсон ослын үед долдугаар түвшний түгшүүр зарлаж байжээ.
Японы талын мэдээлснээр, агаар мандалд хаягдсан хорт бодисын хэмжээ Чернобылийн хаягдлын ердөө 10 хувьтай тэнцэж байлаа.
“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор компани нэг сарын дотор зах зээлийн үнэлгээнийхээ дөрөвний гурвыг алдлаа гэж тус улсын эдийн засагчид дүгнэжээ. Тэдний хэлснээр, тус компани дампуурч, улсын мэдлийнх болсноор бүх зүйл дуусч болзошгүй юм. Энэ нь ослын уршгийг арилгах ажиллагаанд нөлөөлөх эсэх нь хараахан тодорхойгүй байна.
Сүүлийн мэдээгээр, Японы байгалийн гамшигт нэрвэгдсэн 12 мужид амь үрэгдсэн хүний тоо 13439 хүрч, 14867 хүн сураггүй болсонд тооцогдож байна. 9,0 баллын хүчтэй газар хөдлөлт 150 мянган барилга байгууламжийг сүйтгэж, 25 сая тонн хаягдал үүсгэжээ. Тус улсын Засгийн газар учирсан хохирлын хэмжээг 308 тэрбум доллароос давж болзошгүй гэж үзэж байна. Үүний сацуу “Фүкүшима-1” станцын ослоос учирсан хохирлын хэмжээ 133 тэрбум доллароор хэмжигдэх бололтой.
З.Амгалан
eh Surbalj: http://www.gogo.mn/ and Montsame

No comments:
Post a Comment