Saturday, April 2, 2011

Фүкүшима-1” станцыг хаах болсон тухай мэдэгдэл хийлээ

“Фүкүшима-1” станцыг хаах болсон тухай мэдэгдэл хийлээ

Өнгөрсөн гурав­ду­гаар сарын 11-нд Японд болсон хүчтэй газар хөд­лөлтийн улмаас  "Фүкү­шима-1" АЦС-д осол гарсан билээ. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч ослын үр дагаврыг арилгах талаар хол­богдох байгууллагууд хичээнгүй зүтгэсээр бай­гаа. Гэсэн хэдий ч уг станц орших бүс нутагт цацраг идэвхт бодисын хэмжээ ихэссээр байгаа билээ. Хамгийн сүүлийн мэ­дээ­гээр АЦС-ын ойрол­цоохь газруудад цацраг идэвхт йодын хэмжээ  хэвийн­хээс 4385 дахин их бол­сон байна. Японы Ерөн­хий сайд Наото Кан өчиг­дөр Коммунист на­мын удир­дагчидтай уул­зах үеэр дээрх станцыг хаах та­лаар мэдэгджээ.  Үүний өмнө­хөн Японы Сайд нарын танхимын Ерөн­хий на­рийн бичгийн дар­га Ю.Эдано Фүкүши­ма­гийн атомын цахил­гаан стан­цыг удахгүй хааж бол­­зошгүй талаар мэ­дээлж байсан  юм. Япо­ны эрх баригчид энэ нь хү­ний эрүүл мэн­дэд шууд нөлөө үзүүлэх­гүй гэж бай­сан ч өчигдөр тус станцын нутаг дэвс­гэрээс цацраг идэвхт бо­дист хордож нас барсан мянга гаруй хүний цогцос олд­сон талаар "Киодо" агент­лаг мэдээлэв.

eh survalj : http://www.dailynews.mn/?vfile=13&vmet_id=18220&vmet_main=2337
2011.04.02

No comments:

Post a Comment