Saturday, April 2, 2011

Шарын голд алт, мөнгө, Ураны орд илэрчээ

Эх сурвалж: http://chiniih.miniih.com/

Шарын голд алт, мөнгө, Ураны орд илэрчээ

2010-09-14 09:38




Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах, “Шарын гол” ХХК-ийн хувьцааны 57 хувийг Австри, Канадууд эзэмших болсон нь олны анхаарлыг татаж байсан. Тэд одоогоос хоёр сарын өмнө уурхайд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд 700 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна гэсэн мэдээллийг уурхайн ажилчид хэвлэлийхэнд мэдээлсэн байна. Тус уурхайд их хэмжээний хөрөнгө хаях болсон шалтгаан нь тус уурхайгаас нүүрснээс гадна алт, мөнгө, хүдэр, ураны орд илэрсэн байна. 1965 оноос эхлэн ашиглагдсан энэ уурхайд хэчнээн хэмжээний металл болон нүүрсний нөөц байгааг тогтоохоор Австри, Канадууд өрөмдлөгийн ажил эхлүүлээд байгаа ажээ. Тэд одоогийн байдлаар тус уурхайг нүүрс болон үнэт металлын 100 жилийн нөөцтэй хэмээн үзэж байгаа гэнэ. Мөн бидэнд ирсэн өөр нэг мэдээлэл нь уурхайн шинэ хувь эзэмшигчид уурхайн зарим удирдлагыг ажлаас нь чөлөөлөхөөс өөр халаа сэлгээ хийхгүй хэмээн мэдэгдэж байгаа аж. Одоогоор тус уурхайн Санхүү эрхэлсэн орлогчийг ажлаас нь чөлөөлж түүний оронд Австри Улсын иргэн Дэвидийг томилоод байна. Тэд эхний ээлжинд ажилчдын цалингийн доод хэмжээг энэ сарын нэгнээс 500 ам.доллар болгон нэмжээ. Өмнө нь тус уурхайн дундаж цалин 300 мянган төгрөг байсан юм. Энэ хэмжээг ирэх арваннэгдүгээр сараас 1000 ам.доллар болгох гэнэ.Мөн тус уурхайн ажилчдын хангамж зэргийг сайжруулж, ажлын хувцас хэрэгслийг олгож байна хэмээн уурхайчид ам сайтай байлаа. Энэ талаар тус сумын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа бөгөөд амьдралынх нь эх үүсвэр болсон уурхайг нь 10 хүрэхгүй жилийн нөөцтэй үлдэж, хүчин чадал нь муудаж байна хэмээн тэдний сэтгэлийг гонсойлгож байсан яриа үүгээр эцэс болж байгаад баяртай байгаа ажээ. Манай томоохон уурхайнуудын нэг болох Шарын голын уурхай ийн дахин хөл дээрээ босох бололтой. Ингэхдээ бүр дэлхий дахины анхаарлыг өөртөө татаад байгаа хоёр толгойтой энэ зэрэгцэх хэмжээнд хүрч магадгүй байна хэмээн Шарын гол сумын иргэн Ч.Хорлоо өгүүлсэн байна. 40 гаруй жил ашиглагдаад буй Шарын голын нүүрсний уурхайд ихээхэн хэмжээний алт, уран зэрэг металлууд илэрч, гадныхан цаг алдалгүй хөрөнгө оруулж эхэлжээ. 

No comments:

Post a Comment