Sunday, April 17, 2011

Монголын ураны нөөц хэд вэ?

 
2010-12-24 өдөр 08:25

Монгол улс асар их хэмжээний ураны хүдэртэй улс гэдэг нь улам бүр батлагдсаар байна. 1980-аад онд Оросууд Монголд 60 мянган тонн урааны хүдэр бий гэж мэдэгдэж байсан ч нууц тайлан мэдээлэлдээ Монголын урааны нөөц 1.5 сая тонноос давж гарсан гэж дурьджээ.
Дэлхийн урааны их нөөц Монгол улсад байгааг олон улс орон 21-р зуун гарангуут мэддэг боллоо.
“Хөх-Толбо”

Дэлхийн ураны ордны нөөц, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл ба эрэлт хэрэгцээ

Уншсан: 2286 И-мэйл Хэвлэх PDF
  • Дэлхийд тогтоогдсон нийт ураны нөөц нь 2006 оны 12 сарын байдлаар 4742853 тонн гэж тоггоожээУлс орнуудаар нь авч үзвэл Австрали-1143000т, Казакстан-816099т, Канад-443800т, Өмнөд Африк-340596т, Америк-342000т, Намиби-282359т, Бразил-278700т, Нигер-225459т, ОХУ-172402т, Узбекстан-89836т эхний аравт орж байна. Монгол Улс-61950т бөгөөд ураны нийт нөөцийн хэмжээгээрээ 14-д орж байна. /Хавсралт -1/.
  • Үүнээс ураны баяжилт өндөртэй нөөц нь /RAR/ 3296689 тонн.Энэ нөөцийн хэмжээгээрээ Австрали-747000т, Казакстан-513897т, Канад-345200т, АНУ-342000т, Өмнөд Африк-255593т, Нигер- 180466т улс юм. Монгол Улс-46200т бөгөөд энэ нөөцөөрөө 12-д орж байна. /Хавсралт-2/
  • Ураны цөмийн энергийг эрчим хүчний зориулалтаар хэрэглэгчид 2006 оны байдлаар жилд 66840 тонныг хэрэглэсэн.Хамгийн их хэрэглэгч нь АНУ -22875т, Япон-8670 т, Франц-7185т, ОХУ-4465т, БНСУ-3400т ураны энергийг хэрэглэжээ. /Хавсралт-3/
  • Харин ураны үйлдвэрлэлээрээ Канад-11628т, Австрали-9519т, Казакстан-4357т, ОХУ-3431т, Намиби-3147т, Нигер-3093т, Узбекстан-2300т зэрэг орнууд орж байхад ураны эрэлт хэрэгцээ ихтэй улсад Япон, Франц, ОХУ, БНСУ, Герман,Укриан,Канад, ИБУИНВУ зэрэг орно. /Хавсралт-4-а,б/
  • Ураныг эрчимтэй үйлдвэрлэж хэрэглэхээр зорьж байгаа улс нь БНХАУ, Энэтхэг 2 бөгөөд аль аль нь ураны орд багатай.БНХАУ нь 2006 онд Австралийн засгийн газартай Австралиас уран авахаар зөвшөөрөл авсан.Энэтхэг нь цөмийн зэвсэгт үл нэгдэх гэрээнд нэгдсэн учраас дэлхийн зах зээлээс уран худалдан авч чаддаггүй. /Хавсралт-5/
  • Дэлхийн ураны нөөцийн ашиглалтын хэтийн төлөв /Хавсралт-6
Мэдээлэл бэлтгэсэн Б.Мөнхцэцэг

Орос Монголд ураны хяналт тогтооно гэжээ

Орос Монголд ураны хяналт тогтооно гэжээ
Орос Монгол хоёр Монголын 22 мянган тонн хүдрийн нөөцтэй ураныг хамтран олборлох "Дорнод уран" хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ тухай Гадны хэвлэлүүдэд хяналтын хувьцааны багцыг Монголын тал барих бөгөөд охин компани нь Аргунийн уурхай химийн үйлдвэрийн нэгдлийн (АУХН) ОАО "Атомредметзолото" болно. 2007 оноос хойш ОХУ Монголын ураны уурхайд эргэн орохоор оролдож байгаа. Хоёр орон Зөвлөлтийн мэргэжилтнүүд ашиглаж байсан ураны ордыг хамтран ашиглах хамтарсан үйлдвэр байгуулахаар 2009 онд эрмэлзлээ гаргаж байсан билээ. Тухайлбал, ОХУ Дорнодын ордыг сонирхсон ч лиценз нь Канадын "Khan Resources" (58 хувийн хувьцаа) компанийн хянадаг "Төв Азийн уран"-ы компанид (ТАУК) байв. "Росатом"-ын тэргүүн Сергей Кириенкогийн тооцоолсноор төслийн эхний шатанд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Орос Монголд ураны хяналт тогтооно" хэмээн бичжээ.
2010/12/30

Mongolia to Start Uranium Exploration by 2012

Mr Batbold Sukhbaatar PM of Mongolia has announced plans to initiate national uranium exploration by the year of 2012, part of an ambitious series of projects in Mongolia along with the Oyu Tolgoi and Tavan Tolgoi developments. Extraction of uranium is projected to start from 2013 or 2014.
The announcement stated that 107 prospecting licenses were issued to seventeen businesses that will perform prospecting works according to the Mongolian Nuclear Energy Law and under strict supervision of the Government. Feasibility studies have been proposed for the Mardai deposit in the Dornod province and the Kharaat deposit in the Central Gobi province.

Mongolia, like Kazakhstan, joined the International Atomic Energy Agency in 1993 having met the safeguard standards according to the Nuclear Non Proliferation Treaty. In 2000, a law banning nuclear weapons was passed, and in May 2003, a reinforcing Additional Protocol in line with IAEA standards was added to its safeguard procedures.
Mr Noah Glassco Move One’s Country Manager for Mongolia said that “With our strong logistical bases in the heart of Europe, our dedicated staff on the ground in Mongolia and our extensive experience handling and transporting sensitive and high value material across the Eurasian continent we are uniquely positioned to assist the development of the Mongolian uranium industry.”
Popularity: 24% [?]

Онагавагийн атомын станцаас ус алдаж байна

 
Японы зүүн хойд хэсэгт өчигдөр буюу пүрэв гаригийн орой рихтерийн шаталбараар 7,4 баллын хүчтэй газар хөдөлсний дараа өнөө өглөөнөөс эхлэн Мияаги мужийн Онагавагийн атомын цахилгаан станцаас ус алдаж эхэлжээ. Гэхдээ станцын яг аль хэсгээс алдагдаж байгаа болон цацрагийн бохирдолтой эсэх талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.
Өчигдөр орой болсон газар хөдлөлтөд Онагавагийн гурван цахилгаан станцын хоёр нь өртөж, үйл ажиллагаа нь зогссон бөгөөд одоо үлдсэн нэг нь хэвийн ажиллагаатай байгаа ажээ.      
    
Б.Энхцэцэг

Saturday, April 16, 2011

Фүкүшимагиин оршин суугчдад нөхөн төлбөр олгоно

Фүкүшимагиин оршин суугчдад нөхөн төлбөр олгоно
1 цаг 10 минутын өмнө
Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас "Фүкүшима-1" АЦС-д осол гарсан билээ. Цуврал дэлбэрэлтэд тус станцын гурван реактор ажиллагаагүй болсон. Агаар дахь цацраг идэвхт бодисын хэмжээ ихэссэнээс ойр хавийн бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн юм. Харин "Терсо" компани тэдгээр оршин суугчдад нөхөн олговор олгох болсон байна. Ингэхдээ гэр бүл бүрт 12 мянган ам.доллар, харин ганц бие иргэдэд есөн мянган ам.доллар тус тус олгохоор болжээ. Уг захирамжийг энэ сарын 15-нд гаргасан бөгөөд ойрын хугацаанд даруй олгох болно гэж Японы Худалдааны сайд мэдээлэв. "Фүкүшима-1" АЦС-ын 30 км-ийн радиуст 48 мянган өрх амьдардаг байжээ.

Фукушима-1 станцын ослыг 7 дугаар зэрэглэлд шилжүүллээ

Магатэ: “Фүкүшима”-г Чернобыльтэй харьцуулж болохгүй

7 цаг 17 минутын өмнө
Магатэ: “Фүкүшима”-г Чернобыльтэй харьцуулж болохгүй
Цацраг идэвхт бодисын хэмжээ анх тооцоолж байснаас хамаагүй өндөр болсон учир Японы “Фүкүшима-1” станцад аюулын долдугаар түвшин зарласан. Энэ нь Чернобылийнхтэй адил түвшин юм. Хорт бодисын алдагдлыг одоо ч зогсоож чадаагүй байгаа бөгөөд долоо хоногийн хугацаанд далай дахь цацраг идэвхт бодисын хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Гэхдээ цар хэмжээ нь огт өөр учраас Фүкүшимаг Чернобыльтэй харьцуулж болохгүй гэж Олон улсын атомын энергийн агентлаг /МАГАТЭ/ мэдэгдсэн байна.

“Японд болон Чернобыльд болсон осол хоорондоо эрс ялгаатай. Фүкүшимад эрчим хүчний блокуудын ажиллагааг зогсоосон бөгөөд алдаж буй хийн хэмжээ хамаагүй бага байна. Гэхдээ бид Японы АЦС-ын байдлыг аюултай хэвээр байгаа гэж үзэж байгаа боловч цахилгаан түгээх системд нааштай байдал ажиглагдаж эхэлсэн гэж хэлж болно” гэж МАГАТЭ-гийн ерөнхий захирлын орлогч Денис Флори мэдээлжээ.

Харин Оросын “Росатом” компанийн мэргэжилтнүүд “Фүкүшима”-гийн аюулын түвшнийг хэт өсгөсөн гэж үзэж байна. “Эхлээд аюулын түвшнийг хэт дарсан, харин одоо нөгөө тал руу нь савж, хэт өсгөлөө” гэж тус компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Новиков мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, үүнд улс төрийн хүчин зүйл, тодруулбал, Засгийн газрын эсрэг шүүмжлэл дахин гаргахгүй гэсэн байр суурьтай холбоотой юм. Үнэн хэрэг дээрээ аюулын түвшин таваас хэтрэхгүй, үүнээс давлаа гэхэд зургаагаас хэтрэх ёсгүй гэж Новиков мэдэгджээ.

Олон улсын атомын энергийн агентлагийн шаталбараар бол, маш их хэмжээний хорт хий агаарт хаягдаж, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой уршиг тарихаар болсон үед долдугаар түвшний аюулыг зарладаг. Үүнээс өмнө 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобыльд болсон ослын үед долдугаар түвшний түгшүүр зарлаж байжээ.

Японы талын мэдээлснээр, агаар мандалд хаягдсан хорт бодисын хэмжээ Чернобылийн хаягдлын ердөө 10 хувьтай тэнцэж байлаа.

“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор компани нэг сарын дотор зах зээлийн үнэлгээнийхээ дөрөвний гурвыг алдлаа гэж тус улсын эдийн засагчид дүгнэжээ. Тэдний хэлснээр, тус компани дампуурч, улсын мэдлийнх болсноор бүх зүйл дуусч болзошгүй юм. Энэ нь ослын уршгийг арилгах ажиллагаанд нөлөөлөх эсэх нь хараахан тодорхойгүй байна.

Сүүлийн мэдээгээр, Японы байгалийн гамшигт нэрвэгдсэн 12 мужид амь үрэгдсэн хүний тоо 13439 хүрч, 14867 хүн сураггүй болсонд тооцогдож байна. 9,0 баллын хүчтэй газар хөдлөлт 150 мянган барилга байгууламжийг сүйтгэж, 25 сая тонн хаягдал үүсгэжээ. Тус улсын Засгийн газар учирсан хохирлын хэмжээг 308 тэрбум доллароос давж болзошгүй гэж үзэж байна. Үүний сацуу “Фүкүшима-1” станцын ослоос учирсан хохирлын хэмжээ 133 тэрбум доллароор хэмжигдэх бололтой.

З.Амгалан

eh Surbalj: http://www.gogo.mn/  and Montsame

Monday, April 11, 2011

Х.Наранхүү: Засгийн газар мэдээлэл өгөөгүй


2011.04.11 Өнөөдөр 11 цаг 4 минут
Х.Наранхүү: "Дорнод уран" компани байгуулах ажлын явцын талаар Засгийн газар мэдээлэл өгөөгүй

УИХ-ын гишүүн Х.Наран­хүүг “Ярилцах танхим”-даа урилаа.
-“Дорнод уран” хам­тарсан компанийг ОХУ-ын талтай тохиролцсоны дагуу байгуулахаар шийд­вэрлэсэн. Гэтэл “Хан ресурс” компани нэхэмжлэх гарган олон улсын арбитрын шүүхэд хандсанаас болж “Дорнод уран” хамтарсан компанийг байгуулах ажил гацаанд орчихлоо?

-УИХ зарчмын шийдвэрээ гаргасан. Харин зарчмын хувьд ураны чиглэлээр ОХУ-тай хамтарч ажиллахад олон талын ач холбогдолтой. Цө­мийн зэвсгийн чиглэлээр баяжуулах ураны технологийг олон улсын хэмжээнд дэл­гэрүүлэхийг хорьчихсон бай­даг. Энэ технологид нь ма­най улс оролцох эрхгүй учир боловсруулалтыг хүссэн, хүсээгүй гадаадын улс орноор хийлгэнэ. Техник, технологи болон тээвэрлэх талаасаа ч тэр Оростой хамтарч ажиллах нь зарчмын хувьд зөв. Харин компани байгуулах, хамтарч ажиллах явцад юу болж байна вэ гэдэг мэдээллийг Засгийн газраас бидэнд өгөөгүй байгаа.
-Оросын талаас юу гэж үзэж байгаа талаар мэдээлэл байна уу?

-Оросын талаас хамтарсан компанид дийлэнх хувийг нь эзэмшчих санаатай байгаа. Манай улс 51-ээс доошгүй хувиар оролцох ёстой. Иймээс өөрсдийнхөө оролцоог нэмэ­хийн тулд гурав дахь талын хувьцааг худалдаж авах со­нирхол аль, аль талд нь бий.

Харин манай талын зүгээс хөрөнгийн асуудал хүнд байгаа учир мөнгө зарж, нэмж хувь авахгүй байх. Бид одоогийн байгаа 51 хувиа ямар нэг хэмжээгээр төлбөр төлж авна. Оросын тал бол гуравдахь талын хувийг авчих сонирхол их байгаа. Үүн дээр л гацаж байгаа болов уу гэж бодож байна.
-Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд хоёр танхимтай парламентыг санал болгосон. Ер нь улс төрийн хямралаас гарахын тулд хоёр танхимтай парламент зайлшгүй хэ­рэгтэй гэж үү. Үгүй бол нэг танхимтай парламентаа улам боловсронгуй болгох хэрэгтэй юү?

-Зохион байгуулалт, бүтэц гэдэг бол хэлбэрийн асуудал юм. Бид хоорондоо асуудлаа ярьж, бие биеэ сонсч чаддаггүй, шүүмжлэл хүлээж авах дургүй, сонирхлын зөрчилтэй зэргээс үүдэн хамтарч ажиллаж чадахгүй байна. Үүнийгээ бүтэц хангалттай биш, хоёр танхимтай болчихвол дээр гэдэг талаас нь яриад байгаа юм. Миний хувьд ганцхан бүтэц, зохион байгуулалтаас болоод байгаа биш байх гэж харж байна. Үнэхээр хоорондоо итгэлцэлтэй, бие биеийнхээ шүүмжлэлийг сонсч, хүлээж авдаг байсан бол хэлбэрийн талын асуудлыг хөөцөлдөхгүй байсан. Бизнест ч ийм байдаг. Барууны тогтолцоогоор бол үг, үсэг бүрийг гэрээ хэлцэл байгуулж, гарын үсэг зурж байж шийддэг. Мөн Азийн уламжлалт арга бий. Энэ нь итгэлцэл юм. Хоёр хүн яриад, тохироод л ажлаа явуулчихдаг. Бид уг нь Ази талын уламжлалтай гэвэл бие биетэйгээ итгэлцлээр хандах учиртай. Хүмүүс хоорондоо итгэж чадахгүй бол хүссэн, хүсээгүй хуулиа чангатгах, нягтлах, бүтцээ нарийн болгох арга руу л орж таарах юм. Одоо ийм арга руугаа ч орж байх шиг байна. Гэхдээ хугацаа их шаардана.
-Ардчилсан намын зарим гишүүн хоёр танхимтай парламенттай болох яриа нийгмийн анхаарлыг өөр тийш нь хандуулах улс төрийн явуулга байж мэдэх юм гэж ярьж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Бид асуудлаа хоорондоо яриад шийдэж чадахгүй байгаа бол энэ зам руу орохоос өөр аргагүй. Бид аль нэг замыг нь сонгохгүй бол бахь байдгаараа л байна гэсэн үг. Тиймээс хоёр танхимтай парламентыг үгүйсгэхгүй байгаа. Ямартай ч би сүүлийн үед “Бид ямар нэг зүйлийг эвээр болон итгэлцлээр хийдэг улс биш юм байна” гэж дүгнэсэн.
-Хаврын чуулганаар томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүний нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. УИХ-ын гишүүд, хуульчид бүгд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээн нэгэн дуугаар хэлж байгаа. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Одоогийн парламентад хэтэрхий их эрх мэдлийг төвлөрүүлчихээд байна. УИХ асуудалдаа гүнзгий орж байгаа хэрнээ тэр хэмжээний нарийвчлалтай сайн задлан шинжилж, баталж байгаа хууль, тогтоомж, шийдвэрүүд нь цоорхой багатай болохгүй байна. Өмнө нь өөр ажил хийж байгаад сонгуулиар сонгогдсон гишүүн парламентын тогтолцоотойгоо танилцаад, үүндээ дасаад нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг судлан, хоорондынх нь уялдаа холбоог ойлголоо гээд тэр ойлголт дээрээ тулгуурлан үүний үндсэн дээр сайн хууль боловсруулах нь дөрвөн жилийн хугацаанд хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Ер нь улс орны амьдралыг дөрвөн жилийн хэмнэлд оруулчихаад “Энэ хугацаанд л бүх зүйлийг хийнэ” гэдэг тогтолцоо надад таалагдахгүй байгаа. Богино настай сонгогдчихсон байгаа дээр нь нийгмийн үйл явцын дарамт шахалтад ороод олон асуудлыг түүхий, яаруу сандруу шийдээд байна. Би ингэж л мэдэрч байна. Аливаа хуулийг боловсруулахдаа гадны туршлага ямар байна гэж судлахын зэрэгцээ дотоод асуудлыг нь газар дээрээс нь судлах хэрэгтэй. Бичиг цаас хараад шийдээд байж болохгүй. Хамгийн гол нь цөөхөн асуудлыг чанартай шийдэхгүй бол олон асуудлыг өнгөцхөн чанаргүй шийдчихээр үнэн хэрэг дээрээ асуудлыг шийдэж байгаа бус хоёр, гурав болгон нэмээд байгаа юм шиг санагддаг. Нийгмийн асуудал маш нарийн. Монгол Улсын эдийн засаг нэг бодлын зах зээл рүү ороод байгаа юм шиг, бүх зүйлийг зах зээл шийднэ гэж 20 жил харлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Тэгэхээр төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай нь харагдаж байгаа юм. Харин төрийн зохицуулалтыг нэг сайд, дарга шийдээд байгаа болохоос биш эдийн засгийн төрийн зохицуулалт гэдэг механизм нь алга. Төрийн механизм болох гааль, татвар, үйлдвэрлэл, зөвшөөрлийн бодлогууд, байгаль орчны хяналт руугаа орж чадахгүй байна. Сүүлийн жишээ гэхэд л Тэмдэгтийн хураамжийн тухай хууль юм. Химийн бодисыг гаднаас оруулж ирэхийн тулд том, жижиг компани ялгаагүй жилд 20 сая төгрөг төлөх ёстой. Том компанийн хувьд 20 сая төгрөг магадгүй бага мөнгө. Харин жижиг компанийн тухайд 20 сая төгрөг жилийнх нь ашиг ч байж мэдэх юм. Үүнийг харахад жижиг асуудал юм шиг хэрнээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг олон компанид хүндрэл учруулсан байна. УИХ-ын хууль баталдаг процедур нь хэтэрхий хурдан байгаад хамаг учир бий. Энэ утгаараа Үндсэн хуулийг маш нарийн авч үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийг ямар ч туршлагагүй, онолын үүднээс хийчихсэн. Энэ хууль сайн, муу ч гэсэн 20 орчим жил хэрэгжлээ. Тиймээс одоо ямар нэг дүгнэлт хийх цаг нь болсон. Гэхдээ учрыг нь олоогүй байж ойр, ойрхон өөрчлөх нь буруу л даа. Магадгүй энэ удаад сайн ярьж байгаад шийдвэр гаргах хэрэгтэй болов уу.
-Та УИХ хуулийг сайн судлахгүй, хурдан баталж байна гэж хэллээ. Тэгвэл ийм гаж гэж хэлж болох тогтолцоог эрүүлжүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ?

-Мэргэжлийн парламент гэдэг зүгээр нэг хоосон үг биш гэж бодож байна. Парламент огт шинэчлэгдэхгүй, бахь байдгаараа хэдэн хүн суугаад байж болохгүй. Нэг удаагийн сонгуулиар гуравны нэг нь шинэчлэгдэж байвал зүгээр юм. Гэхдээ дандаа шинэ хүн байх юм бол мэргэжлийн парламент гарч ирэхгүй. Тиймээс УИХ-ын гишүүд ч гэсэн өөрсдөө “Би энэ ажлыг хийж чадах уу” гэдгээ бодох хэрэгтэй. Мөн иргэд ямар хүн сонгож байгаагаа судлах ёстой. Бизнесмэн, тамирчин, дуучин гээд л бүгд сонгуульд өрсөлдөнө гэж ярьдаг болчихож. Нөгөө талаар одоогийн сонгуулийн тогтолцоогоор оюунлаг хүмүүс гарч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Бас оюунлаг гээд байнга ном шагайгаад байдаг хүн хэрэггүй, амьдралаа мэддэг хүн чухал. Ингээд бодохоор бүх зүйлийнхээ тэнцвэрийг олох ёстой юм.
-Тэгвэл таны хэлснээр одоогийн парламент тэнцвэртэй байж чадаж байна уу?

-Бидний аливаа асуудлыг хэлэлцэж байгаа, гарсан шийдвэрийн чанар зэргийг харах юм бол асуудлыг хангалттай гүнзгий харж, тэр хэмжээгээр гүнзгий ярьж чадахгүй байна. Би өөрийгөө ч гэсэн давхар шүүмжилж байгаа шүү. Мөн УИХ дотроо ний нуугүй, чөлөөтэй ярьж чаддаггүй. Чухам асуудал нь юундаа байна вэ гэдгийг задлан шинжлэх гэхээр ажилдаа дарагдаад завгүй болчихдог. Дотоод ажлаа ярьдаг горим ч алга. Ер нь улс орны ажлаа юун түрүүнд хийх ёстой боловч түүний өмнө өөрийгөө зөв зохион байгуулах, давхар хянах хэрэгтэй.
-Юун түрүүнд сайн улстөрчийг гаргаж ирэхийн тулд Сонгуулийн тогтолцоогоо ярих нь зайлшгүй юм. Гэтэл эрх баригч хоёр нам сонгуулийн тогтолцоон дээрээ санал нэгдэхгүй байгаа. Харин та сонгуулийн тогтолцоог ямар байвал сайн улстөрчийг сонгох боломж бүрдэнэ гэж бодож байна вэ?

-Миний хувьд мажоритор эсвэл пропорциональ тогтолцоо гэж ярих нь дутагдалтай юм шиг санагддаг. Цаг хугацааны хувьд парламент удаан байх нь ач холбогдолтой байж магадгүй. Жишээлбэл зургаан жил ажиллах нь дөрвөн жилээсээ дээр ч байж мэдэх юм. Гэхдээ чанаргүй бүрэлдэхүүн сонгочихоод түүнийгээ олон жил байлгах нь учир дутагдалтай л даа. Яах вэ, бүх юм хоорондоо уялдаатай байгаагийн шинж гэж хэлж болох юм. Эцсийн дүнд хоёр асуудлыг ярьж байгаа. Нэг хэсэг нь мөнгөний сонгууль болоод байна гэдэг. Харин нөгөө тал нь хүнээ мэдэж сонгож чаддаггүй. Сонгогчид сайн мэдэхгүй хүнээ сонгодог. Өнөөдөр ийм л тогтолцоо байна. Тэгэхээр сонгогчдод тухайн хүнийг хэрхэн таниулах вэ, сонгуулийн хугацаанд гадна талаас нь бус агуулга талаас нь яаж ойлгуулах вэ гэдэг нь чухал. Хүмүүс зүгээр юм амлах төдийхнөөр нь харж, сонгочихоод байна. Харин тухайн хүний хийсэн ажил, зан төрх зэргийг таниулах ёстой. Бас сонгуулийн тогтолцоонд хяналтын асуудлыг сайн оруулж өгөх хэрэгтэй.
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Мөнгөний амлалт өгөхгүй байх хэрэгтэй” гэж хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн. Намын дарга нар ч үүнтэй санал нэгдлээ. Гэвч яг сонгуулийн үеэр байдал өөрөөр эргэдэг. Гишүүд улстөржиж, мөнгө  амлахыг илүүд үздэг. Улстөржихгүйгээр гишүүдийн ажлыг үнэлэх бололцоо сонгогчдод байна уу?

-Нэг үеэ бодвол бид ардчилсан тогтолцоотой байна. Гишүүд хэвлэл, мэдээллээр үгээ хэлж байна. Тойргоороо орж, сонгогчидтойгоо уулзаж байгаа. Сонгогчдын хувьд “Энэ хүн чухам ямар хүн бэ” гэх мэдээллийг авах бололцоо байгаа байх. Ядуу зүдүү, дундаж амьдрал бий учир сонгуулийн амлалт нөлөөлдөг гэдэг нь үнэн. Амлалтуудыг ямар хэмжээнд хязгаарлах хэрэгтэй юм бэ гэдгийг ярих цаг нь ирсэн. Ардчиллын бүхий л асуудлыг өнөөдөр сонгуультай холбож байгаа. Тэгээд л нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд амьдарч байна. Нийгмийн амьдрал гэдэг чинь асар өргөн хүрээтэй. Ардчилал өөрөө сонгуулийн тогтолцооноос хамаараад байх зүйл биш. Сонгуулийн тухай хуулийг ярьсаар байгаад хүнийг хүмүүжүүлэх, боловсруулах, хүмүүс хоорондоо ярьж, ойлголцож сурах, иргэний нийгэм бий болгох зэрэг ажлуудыг орхиод байна. Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн хажуугаар нийгмийн ардчилсан тогтолцоог хэвшүүлэх, гүнзгийрүүлэх, төлөвшүү­лэх талын багц хууль гарах нь зүйтэй болов уу. Нэг нам ялсан л бол дөрвөн жил бодсон санаснаа хийхийг чухалчлахаас, бусдыгаа сонсох нь бага байдаг. Харин энэ удаа нөгөө намтайгаа хамтарч ажиллалаа. Сайн  болон муу тал аль, аль нь байсан байх. Гэхдээ сайн тал нь давамгайлсан болов уу гэж бодож байгаа. Учир нь шийдэж чадаагүй томоохон асуудлыг шийдлээ. Мөн парламентын гадна байгаа нам, хөдөлгөөн, олон нийтийн байгууллагын саналыг сонсдог меха­низмыг оруулж өгөх хэрэгтэй. Хүмүүс хуучин бие биеэ хүмүүжүүлэх, боловсруулах, хамт олон, нам эвсэл, үйлдвэрчний эвлэл, найз нөхөд нь нэгэндээ үнэлэлт, дүгнэлт өгдөг байсан. Олон нийтийн үнэлэмж байхгүй, нийгмийн үнэлгээнд цочрохгүй, түүнээс хамаарахгүй байна гэдэг нь нийгэм буруу тийшээгээ явж байгаагийн шинж.
-Таныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн даргаар ажиллаж байхад Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Харин одоо экс Ерөнхийлөгч МАХН-ыг дахин байгуулахаар ажиллаж байгаа. Мөн долдугаар сарын 1-ний үймээний гэрч болсон. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Би асуудлыг эрх зүйн талаас нь үнэндээ сайн ойлгохгүй байгаа. Монголын өнөөдрийн бодит байдалд улс төр хэтэрхий их байр суурь эзлээд байна. Хүмүүсийн хоорондын харьцаа тэр дундаа улстөрчдийн хоорондын харилцаа гэдэг ч юм уу. Нэг нэгийгээ хэвлэлээр сайн, муу хэлээд байгаа нь нийтэд сонирхолтой санагддаг болчихжээ. Энэ олон телевизийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөнд сайн тал бий. Гэхдээ саар тал нь давамгайлаад байх шиг. Иймэрхүү хэрүүлийг улам дэвэргэх хандлага харагдаад байна. Бид өнөөдөр хүн шиг амьдарч, ажилтай байх хэрэг­тэй, дэлхийн эдийн засгийн нөх­цөл байдалд гарч байгаа шинэ боломжуудыг ашиглах, хөрөнгө оруулагчтай тулж ажиллах гээд их ажил байна. Гэтэл бие, биетэйгээ сай­даж, муудах харьцаа дээрээ төв­лөрчихөөд байгаа нь хэцүү юм. Энэ бол зөв хандлага биш. Нэг үгээр хэлбэл улстөрчдийн алдаа дутагдал юм уу гэж хараад байгаа. Энэ асуудлаа болдогсон бол хувь хүнийхээ хэм­жээнд шийдэж болдоггүй юм уу. Ер нь улс төрийн амбиц илрэх хэлбэр нь бодит асуудлыг хэн нь шийдвэрлэж чадаж байна гэдгээр нь нийгэм дүгнэж байвал сайнсан. Тэгэхгүй бол нийгмийг хүмүүсийн хоорондын харилцаанд татаж орол­цуулчихаад байна. Улс төрд нам, хөдөлгөөнүүд цөөдөөд байгаа учир нэг нам дутаад байна гэж бодохгүй байгаа. Монгол шиг үндэстэн ястан бараг байхгүй шахуу, бүгд нэг хэлээр ярьдаг ийм улсад олон тийшээ харсан зорилго, бодлого хэрэг дээрээ байхгүй шүү дээ. Манайх сүүлийн 20 жил л хөл, гараа олохгүй, улс төр нь ч зүг чигээ олохгүй байна. Нэг ёсондоо нь эрх мэдлийн төлөөх амбиц, хувь хүний хоорондын атаа жөтөөний уур амьс­гал нийгэмд давамгайлчихаж дээ.  
-Ярилцсанд баярлалаа.
Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Saturday, April 2, 2011

Фукушима дахь атомын цахилгаан станцид дэлбэрэлт болж дөрвөн хүн шархадлаа /шинэ

Эх сурвалж: http://www.gogo.mn/


2011 оны 3-р сарын 12
Фукушима дахь атомын цахилгаан станцид  дэлбэрэлт болж дөрвөн хүн шархадлаа /шинэ/
Японд болсон байгалийн гамшгийн улмаас нас барсан хүний тоо мянга хол даваад байгаа аж. 

Түүнчлэн 2500 орчим хүн сураггүй болоод байгаа талаар тус улсын Эн Эйч Кей телевизээр сая мэдээллээ.

Харин газар хөдлөлт, цунамигийн улмаас дэлбэрэх аюулд өртөөд байсан Японы атомын цахилгаан станцид дэлбэрэлт болж байна. Үүний аюулыг одоогоор тодорхойлох боломжгүй байна. 
Энэхүү Фукушима дахь атомын цахилгаан станцид гарч буй дэлбэрэлтэд дөрвөн ажилчин нь өртөж шархадсан байна. 

Тус голомт газарт нийт 3000 орчим айл өрх байдаг бөгөөд  Фукушима дахь атомын цахилгаан станцийн орчимд онц байдал зарлаж 10 км орчим дахь айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Японд 206 түймэр асч, Киото хотод галт тэрэг алга болжээ

Японд яг одоогийн байдлаар сураггүй болсон иргэдээ хайх, аврах ажиллагаа идэвхтэй явагдаж байна.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус улсад өчигдрийн байдлаар 80 орчим гал түймэр гарч байсан бол энэ тоо 206-д хүрчээ.

Түүнчлэн Киото хотод галт тэрэг алга болсон гэх мэдээлэл байна.

Ч.Болор

Цацраг идэвхт цезий Москва хүрэв

Цацраг идэвхт цезий Москва хүрэв

 Фото: REUTERS
Японы Фүкүшима атомын цахилгаан станцаас агаар мандалд хаягдсан цацраг идэвхт бодисын бичил хэсэг Москва ба Москва орчмоос илэрчээ. Гэхдээ цацраг туяаны хуримтлал хүний эрүүл мэндэд хор хөнөөл хүргэхгүй гэж мэргэжилтнүүд өгүүлж байна. Цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмж худалдан авах хэрэгүй, цацраг идэвхт бодистой япон машин орж ирэхгүй хэмээн олныг тайвшруулж байна.
Фүкүшима атомын цахилгаан станцын эрчим хүчний хоёрдугаар блокийн цементэн шаланд цууралт гарч түүгээр цацраг идэвхт бодистой бохирдол далайд урсч байсныг илрүүлжээ. Одоо гамшгийн бүсэд япон, америк цэргийнхэн гамшгаар амь үрэгдэгсдийг хайх өргөн цар хүрээтэй эрлийн ажиллагааг явуулж байна.

Иран Зимбабветай ураны нууц гэрээ байгуулжээ

Иран Зимбабветай ураны нууц гэрээ байгуулжээ

Роберт Мугабе (наад талд нь) ба Махмуд Ахмадинеджад. Гэрэл зургийг  ©AFP

Иран Зимбабве хоёр ураны орд газрыг ашиглах талаар нууц гэрээ байгуулсан тухай The Telegraph сонин ням гаригийнхаа дугаарт нийтэлсэн байна. Сонинд өгүүлснээр 2010 оны гуравдугаар сард Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабегийн туслах Тегеранд айлчлах үеэр уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Ираны Зимбабвегийн ураны ордыг ашиглах онцгой эрх авч оронд нь нефть нийлүүлэхээр болжээ.

Гарч буй мэдээгээр Ираны геологчид  техник, эдийн засгийн үндэслэлийг хийж байгаа бөгөөд тэдний судалгаа дуусангуут уран олборлож эхэлнэ. The Telegraph  сонинд Хараре дахь Ираны элчин сайдын яамны эх сурвалж мэдээлэхдээ ордыг ашиглах гэрээг хэдэн жилийн турш бэлтгэсэн байна. Мөн Иран Зимбабвед бусад металлын олборлолт хийнэ гэж тэрбээр хэлжээ.

Энэ гэрээ нь НҮБ-аас 2006 онд Иранд тавьсан хоригийн дэглэмийг Зимбабвегийн зүгээс зөрчсөн тохиолдол болох юм. НҮБ-ын 1737 тоот тогтоолоор бүх улс орнууд цөмийн зэвсэг үйлдвэрлэх систем болон хүнд ус боловсруулахад хамааралтай  бүх бараа, технологи, тоног төхөөрөмжийг  Иранд шууд буюу шууд бусаар нийлүүлэхийг хориглосон байгаа.

Зимбабвегийн нийслэлээс 250 км-ын зайтай газар ураны ордыг 1980-аад онд илрүүлсэн ч түүхий эдийн үнэ бага байсан учир ашиглаагүй ажээ. Зарим нэг үнэлгээгээр тэр ордын нөөц нь 450 мянган тонн ураны хүдэр бөгөөд түүнээс 20 мянган тонн уран гарган авч болох гэнэ.  Зимбабвегийн ураны ордыг Орос, Австрали, ӨАБНУ, Намиби сонирхож байсан.

Сануулахад, дэлхийн хамтын нийгэмлэг Ираныг цөмийн зэвсэг бүтээж байна гэж сэжиглэдэг. Харин Тегеран зөвхөн энхийн зориулалтаар атомын хөтөлбөрөө хийж байгаа гэдэг билээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд 2015 он гэхэд Иран тив алгасан нисэх баллистик пуужинг зохион туршсан байна гэж тооцоолжээ. Иран ойрын үед “цөмийн клубт” орно гэдгээ мэдэгдсэн ба уран баяжуулах төрөөрөмжийнхөө гурав дахь үеийг туршсан байна.

Буурай Монголыг хөгжилд дуудах ураны ордыг ашиглая л даа

 

Хэдэн жил ч хав дарсан юм бүү мэд, лав л орос цэргүүд монголын нутгаас гарч явсан тэр үеэс сураг нь дуулдаж эхэлсэн уурхайн тухай өгүүлье. Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс холгүйхэн Эмээл даваа гэж бий. Орос цэргүүд байрлаж байсан энэ нутагт одоо Гурванбулагийн ураны орд олборлолтоо хүлээгээд л... Энэ ордыг ашиглах гүний хайгуулын цооног газрын хөрснөөс доош 260 метр гүн. Энгийнээр харьцуулбал 90 давхар байшинтай тэнцэхүйц гүн гэсэн үг. Харин хонгил нь 800-900 метр аж. Гэтэл ийм гүн цооног, ийм урт хонгил Дорнын их талд байгааг орос цэргүүд гарч явсан 1990-ээд оны үе хүртэл бараг л хэн ч мэдээгүй байжээ. Учир нь, тухайн үеийн ЗХУ-ын цэргийн нууц төслийн хүрээнд хайгуул хийж илрүүлсэн энэ ордод мөн л нууцаар цооног, хонгил барьсан юм байна. Энэ ордыг цэргийн зориулалтаар ашиглах сонирхолтой байсан гэх яриа мэр сэр сонсогддог л юм. Халаалтын труба, холбоо барих утас, олборлолт явуулах тэмдэглэл хийсэн зэргээс харвал нууцаар байгуулсан ордоо оросууд ашиглахад нэлээд ойртсон байж.
Орос ах нарын өөдөөс "үгүй" гэж хэлж чаддаггүй байсан тэр үед олборлолт явуулж эхэлсэн бол Монголд ашиг хуваах байсан нь юу л бол. Харин Монгол түмний аз юм уу даа, ардчилсан хувьсгал өрнөж оросын цэрэг ураны уурхайг орхин одов. Эзэнгүй орхисон цооног усанд автаж, энэ үеэс л нууцаар ураны хүдэр олборлох гэж байсныг Монголчууд олж сонсов.
Одоо Гурванбулагийн ураны ордыг "Эмээлт майнз" компани эзэмшдэг. Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ компани усанд автаад байсан цооногийн усыг соруулж, 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 260 метр гүн цооногийн 100 метр нь усанд автсан байсан хэмээн мэргэжилтнүүд ярьж байна лээ. Хэдийгээр ашиглахад бэлдсэн байсан ч энэ ордын оросуудын хийсэн хайгуулын үр дүнгийн мэдээлэл жирийн иргэдэд бүү хэл Монголын Засгийн газарт ч олддоггүй юм гэнэ лээ. Иймээс хяналт нягтлах хайгуулын ажлыг бараг л эхнээс нь эхлэх шаардлага тулгараад байгаа аж. "Эмээлт майнз"-ынхан эхний ээлжид нөөцийг баталгаажуулах асар их ажлаа эхлээд байгаа.
"Эмээлт майнз" орон нутагтай харилцахыг чухалчилдаг юм билээ. Иргэдтэй зөвлөх байгууллагыг сум бүрээс хоёр хүн, мөн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг оруулж байгуулаад гурван сард нэг удаа хуралддаг гээд анхдагч зүйл ололтой. Цооногуудын усыг татаж ашиглахад бэлэн болгоод байна. Гэхдээ Гурванбулагийн ураны орд Дорнодын алдарт Мардайн ордтой харьцуулбал олборлолт явуулахад хүндхэн. Юрийн-3 цэрдийн үе буюу 135 сая жилийн настай ураны энэ орд хальс, судал, ялтас хэлбэртэй. Арван жилийн турш 2,86 сая тн хүдэр олборлох боломжтой юм байна.
Оросуудад үнэгүй алдчих шахсан Гурванбулагийн ураны ордод одоо "Эмээлт майнз" компани 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй. (Гурванбулагийн ураны ордоос хэд дахин их ашиг олох Оюу-толгойн ордод Айвенхоу майнз 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн) Гүний хонгилд агаарын урсгал 1м/с-д 60 м3, дулаан нь 14-18 температур, хорогдох байр, анхны тусламж үзүүлэх бүхий л хэрэгсэл, нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэглэх агаарын хийн хоолой гээд одоогийн ашиглаж байгаа уурхайнуудад ч тэр бүр байдаггүй ажиллах нөхцөл стандартыг чамгүй хангажээ.
Үйлдвэрлэл явуулаад эхэлвэл 400-600 хүн ажлын байртай болно. Чойбалсангаас Гурванбулаг хүртэл 115 км замыг хатуу хучилттай болгох зэргийг ч төлөвлөөд байгаа гэнэ. Туслан гүйцэтгэх компанийн шугамаар 1000-2000 хүн ажилтай болно гэж бодохоор чамлахааргүй л тоо. Харин одоо нөөц байгуулах, төслийн эдийн засгийн болон техникийн нөхцөл бүрдүүлэх, хайгуулын лицензүүдыг ашиглалтын болгох зэрэг л үлдлээ.
Дорнод бүсийн хөгжилд чухал нөлөө үзүүлэхүйц стратегийн ач холбогдолтой ураны ордын нэг нь Гурванбулагийн орд. Бид Оюутолгой, Тавантолгой гэж хошуурахаас стратегийн ач холбогдолтой бусад ордыг мартаад байна. Тэдгээрийг ашиглаад эхэлбэл дан ганц Оюутолгойд найдалгүй хөгжих боломж ойрхон байна даа. Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ ураны ордыг онцолж байсан. Уран олборлоод эхэлбэл дэлхийд танил, бидэнд хол сонсогддог атомын цахилгаан станц байгуулж мөнхийн толгойн өвчин эрчим хүчний гачаалаас гарах ч юм бил үү.
C.Aнар

Эрдэс" хотын нууц түүх буюу МОНГОЛ УРАНЫ ГҮРЭН

Эх сурвалж: http://www.mining.mn/
Эрдэс" хотын нууц түүх буюу МОНГОЛ УРАНЫ ГҮРЭН

Монголын ураны ордыг тойрсон эзэм
шлийн эрхийн маргаан ид өрнөж байна. Ураны салбар бол алт, зэс, нүүрс, нефтээс хэд дахин илүү ач холбогдолтой, ирээдүйтэй салбар гэдгийг хэлэх нь илүүц биз. Канад, ОХУ, Франц, Япон, БНСУ, Хятад гээд Монголын ураны салбарт хараа сунгаж, "санаа" тавьсан улс орны жагсаалт улам нэмэгдсээр буй энэ үед Монголд анх ураны ордыг илрүүлсэнтэй холбогдох нэгэн түүхийг уншигчиддаа хүргэхийг хүслээ.
1980-аад онд Эрдэнэт, Дарханаас үл дутах нэгэн орчин үеийн хотыг Монголд хэдхэн жилийн дотор байгуулсан гэдгийг мэддэг хүн төдийлэн олон биш. Тэр хотын нэрийг Эрдэс гэдэг байсныг сургаар дуулсан хүн 1990 оноос хойш харин нэмэгдсэн болов уу. Монголд үнэхээр ийм нэртэй хот байсан юм. Одоо бол балгас 4-9 давхар орон сууцны бичил хорооллуудтай, 24 цагийн турш, үл тасалдах цахилгаан эрчим хүчтэй, төмөр замтай, за тэгээд, хүн олноор суурьшсан суурин газарт юу байх ёстой, тэр болгон хоромхонд цогцолсон, 6000-7000 хүн амьдардаг Эрдэс хотыг тухайн үед Монголд Ю.Цэдэнбал тэргүүтэн л мэддэг байсан юм. Учир нь энэ хот хаалттай буюу нийтэд хориотой байлаа.
"Эрдэс" бол Монгол Улсын нутаг дэвсгэр дэх оросуудын хот, тэнд нэг монгол хүн ажиллаж амьдардаггүй байв. 1981 оны арванхоёрдугаар сарын 23-нд тухайн үеийн ЗХУ, БНМАУ-ын оронд "БНМАУ-ын нутаг дэвсгэр дэх ураны орд газрыг ашиглах тухай" гэсэн маш нууц гэрээг байгуулснаа хоёр тал олон жил нууцалж байлаа.
Яг үнэндээ 1978 оноос эхлэн олон нийтээс чандлан, Дорнод аймгийн нутаг дахь Дорнодын орд бүхий газарт хориотой бүсийг тогтоосон гэдэг. Энд оросууд тун эрчимтэй хайгуул хийж байлаа. Экспедицийг Сосновский гэдэг нөхөр толгойлжээ. 1948 онд И.В.Сталины     тушаалаар ураны ордыг ЗХУ-ын нутаг дэвсгэр дээрээс яаралтай олж илрүүлэх зорилгоор экспедицийг Эрхүүд байгуулсан юм билээ. Маш богино хугацаанд цөмийн зэвсэгтэй болох гэсэн түүний хүсэлд хамгийн том хясал нь уран байсан хэрэг. Оросын уудам нутагт бухий л ашигт малтмал, ховор элемент байх хэдий ч уран л хомсхон заяасан ажээ. Оросууд бүр байж ядан байхад аз таарлаа. Сосновскийн экспедиц Өвөр Байгалийн Приаргунскийн орчимд хүсээд байсан ордоо илрүүлжээ. 60 мянган хүнтэй Краснокаменск хэмээх хориотой, хаалттай, хот байгуулагдсан эндээс эхтэй.  Хот босохтой зэрэгцэн хорих лагериудыг олноор байгуулж байв. Өглөө эрт хэдэн арван мянган хоригдлуудыг жагсаалаар  нь уурхайд оруулж, сөхөрч унатал нь хүдэр бутлуулаад тэргэнцээр зөөлгөдөг байлаа. Тэнд юу болж байдгийг  нутгийн иргэд үл мэднэ. Химийн үйлдвэр байгуулж байгаа гэсэн ганцхан ойлголттой. Эргэн тойрон чанд харуул, хамгаалалттай тул хэн хотын бүсэд нэвтэрч чадах билээ. Оросууд урантай болсон ч нөөц нь чамлалттай байсан учраас даруй дараагийн хайгуулын ажилдаа орсон ч үр дүн байдаггүй. Сосновскийнхон эцэст нь Приаргунскийн ордны судал магадгүй хөрш Монгол улсын нутагт байж болох юм гэсэн таамаг дэвшүүлэн хайгуулын багаа хөдөлгөсөн нь алдсангүй ээ. 1970-аад оны сүүлээр түүний баг тун ч олз омогтой буцаж ирэв. Чойбалсан хотоос хойшоо 150 км газарт одоогийн Дорнодын хүдрийн талбайд ураны бүлгийн хэсэг ордыг тэд ирүүлсэн нь Краснокаменскийн ордоос 300 гаруй км зайтай байлаа. Монголын ураныг оросууд шууд өөрсдийн нөөцөд тооцон Краснокаменскт авчран баяжуулах төсөл тэр дороо боловсруулж, төсөлтэйгээ зэрэгцэж маш шуурхайгаар төмөр зам татаж эхлэв. Монголчуудын зөвшөөрөх эсэх тэдэнд падгүй байв. Гагцхүү Ю.Цэдэнбалд л танилцуулж, эл газарт нууц хот байгуулах болсноо хэлсэн гэдэг. Оросууд арай дэндүү балмад загнаж байсан ч эл ордыг ашигласныхаа төлөө багагүй мөнгийг Монголын талд өгч болно гэснээр ерөнхий ажил нугарч, нууц гэрээг байгуулсан түүхтэй. Ордыг Оросын тал 100 хувь дангаараа эзэмшинэ гэсэн заалт тусгасныг нь ч гэрээг байгуулалцсан манай нөхөд зөвшөөрсөн байдаг юм. Ийнхүү бүрэн эрхт Монгол Улсын нутагт өөр улсын эзэмшлийн бүсийг татлаа. Оросууд манай ураны нөөцийг 60 гаруй мянган тонн гэж мэдээлсэн байдаг юм. Одоо бидний гайхуулаад байгаа алт, нүүрснээс хэдэн арав дахин үнэ цэнэтэй, цаашид хүн төрөлхтний хамгийн хэрэгцээт ашигт малтмал болох уран Монголд байдаг, байх байхдаа оросуудын тооцоолсноос хавьгүй илүү магадгүй дэлхийн хамгийн том нөөц хөх тэнгэрийн энэ улсад байж болзошгүйг олон улс орон биднээс илүү мэддэг болсон нь ч сонин түүх байдаг. Тухайн үед оросууд хамгийн шилдэг инженер, техникийн ажилтнууд, хамгийн шилдэг технологи, техник хэрэгслээ Монгол руу яаралтай илгээж байсан юм билээ.
Энэ талаар Монгол дахь хайгуул дүгнэлтийн ажилд оролцсон профессор АН.Еремеев өдрийн тэмдэглэлдээ "...ЗХУ-ын олон нууц барилга, байгууламжууд дээр очиж байсан боловч, гарааш, техник засварын газрууд, шатах тослох материалын агуулах ингэж нэгэн зэрэг хурдан босч байхыг харсангүй. Галт тэрэг ирэв үү, үгүй юү тавцан дээрээс нь өрөмдөх төхөөрөмжийг буулгаж, хэсэг хэсгээрээ зөөгөөд шууд суурилуулах юм. Зөвлөлтийн цөмийн салбар үнэхээр шилдэг ажилчдаа Монголд авчирчээ..." хэмээн дуу алдан тэмдэглэн үлдээсэн байх юм.
Монголын ураныг олборлох ажил 1985 онд эхлэв. Бульдозерууд газрын хөрсийг хуулж, ил гарсан хүдрийг ачсан вагоны цуваа Краснокаменск руу өдөр шөнөгүй түжигнэх. "Эрдэс" хот энэ зуурт мөн л хурднаар тэлж, есөн давхар сууцууд баригдаж байлаа. Мэдээж энд ажлын хүндийг Оросоос авчирсан 5000 шахам хоригдол, ялтнууд нугалж байсан юм. Оросуудын тогтоосон гэх 60 мянган тонн ураны нөөцөөрөө Монгол дэлхийд 15 дугаар байранд бичигдэж байлаа. Одоо ч яг хэвээрээ. Тэгвэл оросуудын өөр нэг нууц илтгэлд Монголын ураны нөөцийг 1.500.000 тонн гэсэн байдаг. Тэгвэл бид нөөцөөрөө дэлхийд тавд жагсана гэсэн үг. Магадгүй үүнээс хавьгүй илүү, үнэхээр дэлхийн хамгийн том ураны орд дээр бид сандайлдаг байх магадлал их. Үүнийг нотлох нэгэн баримтыг ЗХУ-ын хайгуулын ангийн илтгэлд дурдсан байдаг юм.
Сибирийн уул тайгын жим харгуйд цөөнгүй бахиал элээсэн геологичид Монголд хийсэн хайгуулынхаа талаар нэгэн зүйлийг гайхан өгүүлсэн нь Дорнодын талыг хойноос урагш нэвт, шугам татсан юм шиг шув шулуунаар хэдэн зуун км үргэлжилсэн “Чингисийн далан"-гийн тухай байдаг юм. Эцэс төгсгөлгүй үргэлжилсэн, хүний тахимаар татам эл даланг хэн, хэзээ, юунд зориулж, яах гэж, юуг тэмдэглэн ийн байгуулсны учрыг монголчууд бид ч мэддэггүй. Үүнийг сонирхдог судалдаг судлаач  одоо болтол байдаггүй нь харамсалтай хэрэг шүү. Хамгийн гол нь дээрх оросууд "Чингисийн далан"-г даган АН-2 онгоцоор хэдэн өдөр ниссэн ажээ. Онгоцонд мэдээж гамма цацрагийг тодорхойлох төхөөрөмж суурилуулсан байж. Хайгуулын онгоц их доогуур, 50-100 метрийн өндөрт тойрон эргэлдэж байсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслээд тухайн газар нутгийн радио идэвхжлийн газрын зургийг гаргатал гайхалтай зүйл болов.
Дорнодын уудам тал нутаг тэр чигээрээ, малчин монгол айл бүрийн гэрийн дор ураны хазайлт тэмдэглэгдсэн байх нь тэр.
"Чингисийн далан" гэх энэ үл ойлгогдох байгууламж магадгүй асар их нөөц бүхий ашигт малтмалыг заан тэмдэглэсэн тэмдэглэгээ ч байсан юм бил үү хэн мэдлээ. Хувь заяаны тохиол гэх үү, юутай ч далдын хүчин зүйлд итгэж болохоор явдал надад төсөөлөгдөж байна. Тэрхүү оросуудын бичсэн илтгэлд ".. Тааварлахын аргагүй орд Хэрлэн Ононгийн хоорондох сав газарт байна. Монголын дорнод бүсэд тэр чигээрээ ураны хазайлт байна..." гэсэн нь ийн бодогдоход хүргэх юм.
Энэ бүхэн дахиад л бидний бахархал ч юм шиг. Мардайн ураны орд гэж л сонсож байснаас өөр олон зүйлийг мэддэггүй, бидэнд мэдэгдэхийг хүсдэггүй байсан шалтгаан үүнд байдаг юм биш биз. Ураны асар өндөр хазайлттай орон зайд амьдардаг маань нөгөө бодлын аймаар ч юм шиг. Монгол хүний богино наслалт магадгүй үүнтэй холбоотой байж болох. Тааж тайлшгүй олон нууц монголчууд бидний амьдралд тохиолдож, бид ер бусын хувь заяатай үндэстэн байхыг хэн үгүйсгэх билээ.
Юутай ч бид дэлхийн аль ч улс орноос хавьгүй баян эх оронтой ард түмэн гэдгээ ойлгодог болж байна. Бид дэлхийн аль ч улс оронтой үл зэрэгцэх баян, чинээлэг, хүчирхэг байх бүрэн боломжтой үндэстэн.
Америк, хятад, япончуудын хуруу хумсаа хугалан байж цуглуулсан, заримдаа ханцуй шамлан бусдыг дээрэмдэн талж хуримтлуулсан хөрөнгөтэй үл жиших баялаг бидэнд байна даа. Энэ бүхнийг зохицуулж, юм болгох ухаан л яг одоо хэрэгтэй байна.
Харин газар доогуур төмөр замтай, бетондож цутгасан 300 га талбай бүхий хотхонд орос хоригдлууд унаж босон ажилласаар хэчнээн нь тэндээ булшлагдсан нь Мардайн бас нэгэн нууц хэвээр үлдсэн.
Харин тэрхүү нэгэн цагт тун богино хугацаанд боссон "Эрдэс" хотоос одоо юу ч үлдсэнгүй. Оросууд 1990-ээд онд Монголоос гарахдаа хэрэгтэйгээ тонож аваад, зарим хонгилын амыг дэлбэлээд одсон гэдэг. Түүнээс үлдсэн 180 гаруй км төмөр зам, мөн хэмжээний зайд босгосон өндөр хүчдэлийн шугам гээд асар том бүтээн байгуулалтыг тэр хэвээр нь үлдээгээд одсоныг харин хэн "залгичихсан нь" сонин. Харамсаптай хэрэг шүү. Гэвч мартагдаж булшлагдсан Мардайн ордын шинэ түүх дахин амилж эхэллээ.
“Үндэсний шуудан”
Ш.ДАВААДОРЖ

Ураны орд газар, ураны эрдэсүүд

Эх сурвалж: http://mongolundergroundmining.blogspot.com/

Ураны орд газар, ураны эрдэсүүд

За энэ удаа та бүхэндээ Уран болон түүний орд газрууд, ураны эрдэсийн төрлийн талаар товч ойлголт өгөхөөр дараах зүйлийг орчуулж орууллаа.Санал сэтгэгдэлээ та үлдээж зөвөлгөө өгөх хүн байвал надад бичэж ирүүлээрээ.

ЦАЦРАГ ИДЭВХИТ ЭЛЕМЕНТҮҮД

Чулуулаг бүрхүүлд үндсэн цацраг идэвхит элементүүдэдийг орчин үед үйлдвэрийн гол хэсгийг тодорхойлогч нь уран юм.Д.И.Менделеевийн Үелэх Системд уран нь хамгийн сүүлийн эгнээг эзэлдэг ба түүний үелэх системийн дэс дугаар нь 92-р элемент бөгөөд атом жин нь 238,07.Үелэх системийн дугаартай атом жинтэй элементүүд байгал дээр тохиолдоггүй тэдгээрийг зөвхөн шинжлэх ухааны аргаар гарган авдаг.
Байгалийн уран нь 3-н үндсэн изотопоос бүрддэг: U238(99,28%), U234 (0,0051%), U235 (0,71%).Цөмийн реакцийн үр дүнд ураны нилээд хэдэн изотоп гарган авч болдог:U228 , U229 , U230, U231 , U231, U233, U234, U235 .
Уран нь газрын чулуулагт харьцангуй өргөн тархсан байдаг.Ураны Кларк(ураны чулуулагт байх стандарт хэмжээ) нь А.П.Виноградовийнхаар 2,6*10-4 , өөр эх үүсвэрээс ө.х мышьяак, молибденалт, бром ба бусад элементүүдийн кларкаас хэд дахин илүү (4*10-4 ) юм.
Ураны онцлог шинж нь амьдрал дээр хамгийн их цацраг идэвх үзүүлдэг чанар юм.Тэр өөрөө өөрийгөө тасралтгүй задалж байдаг ба дэс дараатайгаар шинэ хэлбэрийн цацраг свинец тогтворжилтоо алдатал бий болгодогт оршино.Ураны изотопуудын хагас задарлын жилүүдэд нь дараах хугацаа шаардагддаг:Үүнд U238 нь 4,5*1000000000 жил, U235 нь 8,91*100000000 жил, U234 нь 2,235*100000 жил тус тус шаардагддаг байна.
Металлаг уран нь сайн өнгөлөг чанарыг үзүүлдэгч агаарт маш хурдан түүнээ алддаг.Түүний өнгө нь хөх толботой мөнгөлөг.Өндөр температурт металлаг уран нь сайн хайламтгай ба химийн боловсруулалтанд маш сайн ордог.Цэвэр металлаг уран нь 1130 С өндөр температурт хайлдаг.
Уран нь химийн өндөр идэвхит чанараараа ялгагддаг ба бүх металтай амархан нэгддэг.
Металлуудтай (мөнгөн ус, олово, зэс, хар тугалга ба бусад ) нэгдэн металлийн нэгдлийг үүсгэдэг.
Нарийн тоосон төлөвт уран өөрөө шатдаг ба UO -ийг (ураны исэл) үүсгэдэг.Ислийг үүсгэхийн тулд давсны болон хүхрийн хүчил, азотын хүчилд удаан уусган бий болгодог.
Байгалийн нөхцөлд уран хүчилтөрөгчийн дөрвөн исэл үүсгэдэг:
-UO -хоёрдогч исэл,
-UO -удаагч исэл,
-UO -гуравдагч исэл.
Уран нь дайны үйл ажиллагаанд, аналитик химид, фотозурагт ба шилэн эдлэлд ашиглагддаг.Цөмийн энергийг удирдах чиглэлийн сургалтын нээлттэй арга нь энх тайвны зорилгоор атомын энергын хэрэглээг бий болгоход өргөн хангаж байна.
Text Color УРАНЫ ЭРДЭСҮҮД
Уран агуулагч 150-аас дээш эрдэсүүд тодорхойлогдожээ.Нэгэнт уран агуулагч эрдэсүүдийн нилээд их хэмжээний бий ч түүний дотроос амьдрал дээр ойролцоогоор 25-30 орчим нь бодит утга илэрхийлдэг юм.Эдгээр уран агуулагч эрдэсүүдийг Хүснэгт №1-т харуулав.В.Г.Мелков ураны эрдэсүүдийг элементийг үүсгэгч эквивалент чанараар гурван бүлэгт хуваажээ.
-1-р бүлэгт дөрвөн валенттийн бүтэцтэй үндсэн уран агуулагч хамаардаг.
-2-р бүлэгт нэгэн зэрэг дөрөв, зургаан валентийн бүтэцтэй уран агуулагч хамаардаг.
-3-р бүлэгт зөвхөн зургаан валентийн бүтэцтэй уран агуулагч тус тус хамаардаг:
1-р бүлгийн уран агуулагч эрдэсүүдэд ойролцоогоор 50 орчим эрдэсүүд хамардаг, гэхдээ амьдрал дээр энэ бүлгийнх ховор тохиолддог.Тэдгээр нь пегматитийн ба хувирлын чулуулагт л үүссэн байдаг ч заримдаа хувирлын ба ууссан гидротермал судлуудад бас грейзенуудад тохиолддог.
Эдгээр эрдэсүүдийн хувьд тори л харгaлзан байх ба тэдгээр нь шигтгээ маягаар үзэгддэг.
2-р бүлгийн эрдэсүүдэд (ойролцоогоор 20 орчим) тунамал чулуулагуудад ба гидротерсмал ордуудын цементацийн бүсд гол үүсдэг орчин нь бөгөөдгидротермал судлуудад нэвчилтийн маягаар үүсэх ба нилээд хэмжээний газар тус тусдаа талстууд үүсгэн тохиолддог.Энд Тори нь тааралддаггүй.
Гэвч ховор тохиолдох үед пегматихэлбэрийн ба пневмоматотуудын судлуудад үзэгдэх ба энэ тохиолдолд ториогоор нилээд баялаг байдаг.2-р бүлгийн эрдэсүүд амьдарал дээр үйлдвэрийн ураны орд газруудын үндсэн хэсгийг бүрдүүлдэг.
3-р бүлгийн эрдэсүүдэд уран агуулагч 80 гаран эрдэсүүд хамаардаг.Тэдгээр нь голдуу зөөгдсөн эндоген ба гиперген эврэлд орсон настуран, уранит ба бусад анхдагч эрдэсүүдийн эвдрэлд орон мөн цаашилбал урануудын чернь гэгчээс эвдрэлд орон үүссэн байдаг.Эдгээр эрдэсүүд нь нарийн болон далд кристаллуудын бүтцүүдийг үзүүлдэг мөн цашилбал тусдаа том хэмжээний төрхийг үүсгэдэг.
3-р бүлгийн эрдэсэсүүд гүнд анхдагч хүдрүүдийн эрдэсжилтийн эрэл хайгуул хийх үед гол таних тэмдэгнь болдогоороо нилээд танил эрдэсүүд юм.Эдгээрээс нилээд нь үйлдвэрийн хүдрүүд болдог.
Үргэлжлэл бий

Шарын голд алт, мөнгө, Ураны орд илэрчээ

Эх сурвалж: http://chiniih.miniih.com/

Шарын голд алт, мөнгө, Ураны орд илэрчээ

2010-09-14 09:38




Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах, “Шарын гол” ХХК-ийн хувьцааны 57 хувийг Австри, Канадууд эзэмших болсон нь олны анхаарлыг татаж байсан. Тэд одоогоос хоёр сарын өмнө уурхайд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд 700 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна гэсэн мэдээллийг уурхайн ажилчид хэвлэлийхэнд мэдээлсэн байна. Тус уурхайд их хэмжээний хөрөнгө хаях болсон шалтгаан нь тус уурхайгаас нүүрснээс гадна алт, мөнгө, хүдэр, ураны орд илэрсэн байна. 1965 оноос эхлэн ашиглагдсан энэ уурхайд хэчнээн хэмжээний металл болон нүүрсний нөөц байгааг тогтоохоор Австри, Канадууд өрөмдлөгийн ажил эхлүүлээд байгаа ажээ. Тэд одоогийн байдлаар тус уурхайг нүүрс болон үнэт металлын 100 жилийн нөөцтэй хэмээн үзэж байгаа гэнэ. Мөн бидэнд ирсэн өөр нэг мэдээлэл нь уурхайн шинэ хувь эзэмшигчид уурхайн зарим удирдлагыг ажлаас нь чөлөөлөхөөс өөр халаа сэлгээ хийхгүй хэмээн мэдэгдэж байгаа аж. Одоогоор тус уурхайн Санхүү эрхэлсэн орлогчийг ажлаас нь чөлөөлж түүний оронд Австри Улсын иргэн Дэвидийг томилоод байна. Тэд эхний ээлжинд ажилчдын цалингийн доод хэмжээг энэ сарын нэгнээс 500 ам.доллар болгон нэмжээ. Өмнө нь тус уурхайн дундаж цалин 300 мянган төгрөг байсан юм. Энэ хэмжээг ирэх арваннэгдүгээр сараас 1000 ам.доллар болгох гэнэ.Мөн тус уурхайн ажилчдын хангамж зэргийг сайжруулж, ажлын хувцас хэрэгслийг олгож байна хэмээн уурхайчид ам сайтай байлаа. Энэ талаар тус сумын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа бөгөөд амьдралынх нь эх үүсвэр болсон уурхайг нь 10 хүрэхгүй жилийн нөөцтэй үлдэж, хүчин чадал нь муудаж байна хэмээн тэдний сэтгэлийг гонсойлгож байсан яриа үүгээр эцэс болж байгаад баяртай байгаа ажээ. Манай томоохон уурхайнуудын нэг болох Шарын голын уурхай ийн дахин хөл дээрээ босох бололтой. Ингэхдээ бүр дэлхий дахины анхаарлыг өөртөө татаад байгаа хоёр толгойтой энэ зэрэгцэх хэмжээнд хүрч магадгүй байна хэмээн Шарын гол сумын иргэн Ч.Хорлоо өгүүлсэн байна. 40 гаруй жил ашиглагдаад буй Шарын голын нүүрсний уурхайд ихээхэн хэмжээний алт, уран зэрэг металлууд илэрч, гадныхан цаг алдалгүй хөрөнгө оруулж эхэлжээ. 

Ц.Шинэбаяр: Мардайн уурхай, ураны орд газар хоёрт ялгаа бий шүү

Эх сурвалж: http://www.vip76.mn/

Ц.Шинэбаяр: Мардайн уурхай, ураны орд газар хоёрт ялгаа бий шүү

Уншсан: 1446 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-д “Ногоон бүлэг” байгуулагджээ. Энэ бүлгийг санаачлагчдын нэг Ц.Шинэбаярыг “Дугаарын зочин”-оор урилаа. Хоёр толгойн гэрээ гээд ашигт малтмал, уул уурхайтай холбоотой олон чухал асуудал шийдвэрээ хүлээж буй энэ цаг үед жинтэйхэн дуугарах учиртай цөөн гишүүний нэг нь яах аргагүй Шинэбаяр юм. Монголдоо томд орох Адуун чулууны уурхайг удирдаж явсан уурхайн мэргэжилтэй болоод ч тэр үү 2006 оны Ашигт малтмалын хуульд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Эх орны хөрсөн дороос эрдэнэсийг нь авах гэж байгаа бол эхлээд хууль, эрх зүйгээ өөрсдөдөө ашигтай байхаар чамбайруул гэж шахаж шаарддаг хүний нэг.
-УИХ-д элдэв лообий бүлэг байгуулагдсан тухай дуулдаж л байдаг. Гэхдээ голдуу аль нэг хууль дээр хүч нэмэх зорилготой ч юм уу нэг хэсэг үйл ажиллагаа явуулаад чимээгүй болдог. Та бүхний байгуулсан “Ногоон бүлэг” тэднээс ялгарч чадах уу?
-”Ногоон бүлэг” байгуулах зайлшгүй шаардлага хэдийнэ бий болсон. Учир нь дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас ч аюултай, өргөн цар хүрээтэй экологийн хямрал бидэнд нүүрлээд байна. Харамсалтай нь үүнийг маш цөөн тооны хүн анзаарч ярьж байгаа. Тийм учраас нийгмийн бүх төвшинд анхаарал хандуулах үүднээс УИХ-д ийм бүлэг байгуулсан. Гол санаачлагч нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат бид гурав. Дээр нь Б.Бат-Эрдэнэ аварга нэмэгдэж байгаа.
-Байгуулах, санаачлах амархан биз. Харин дэмжлэг аль хэр байгаа вэ?
-Биднийг дэмжиж байгаа 20-иод гишүүн бий. Энэ бол том бүлэг. Том байхаас ч аргагүй юм. “Ногоон бүлэг” байгуулах шаардлагыг манай гишүүд сайн ойлгож байгаа. Янз бүрийн судалгаанаас харахад Монгол орны газар нутгийн 70 орчим хувь нь цөлжсөн. Цөлжилт дээр дэлхийн дулаарал нэмэгдээд гол мөрний ус багасаж, жижиг булаг шанд, гол горхи ширгэж алга боллоо. Манай орны гадаргын нийт усны 20-30 хувь нь ширгэсэн. Дээр нь Улаанбаатарын агаарын бохирдол ямар байгаа билээ. Нийслэлийн байгаль орчны тэнцвэртэй байдал алдагдсан. Хот орчмын ногоон бүс сүйдэж дууслаа, ой гэж юм үлдэхгүй нь. Түгшүүрийн харанга дэлдэхээс аргагүйд хүрчхээд байхад одоо авч байгаа арга хэмжээ нь кампанчилсан маягтай, олигтой үр дүнд хүрэхгүй байна. Цагдаагийн газар, Байгаль орчны яамнаас үе үе шалгалт явуулж хот руу орж ирж байгаа модыг хураадаг. Гэтэл огтлоод оруулж ирэхээс нь өмнө хамгаалах сэргийлэх ажил чухал байна. Тэр ч бүү хэл огтолж байхад нь таслан зогсоох гэдэг ч орхигдчихсон.
-Байгаль орчны байцаагч гэж ганц нэгхэн хүнийх нь хүч хүрдэггүй. Хаа сайгүй ярьсан ч үр дүн алга байна шүү дээ?
-Тийм учраас л цаашид хяналт шалгалтыг сайжруулах тал дээр илүү анхаарах ёстой юм. Хяналт хийдэг цагдаа, байгаль орчны байцаагч нарынхаа ажлын нөхцөлийг сайжруулах талыг илүү харах хэрэгтэй байгаа. Одоо байгаа техник хэрэгсэл нь ямар билээ, бензин шатахуун нь хүрдэггүй гээд түмэн зовлон бий. Уул хаданд эргүүл шалгалт хийхэд хулгайч нартайгаа адилхан машин тэрэгтэй байгаа нь зөрчлийг илрүүлэх боломж олгохгүй байна. Тэгэхээр техник хэрэгслийг сайжруулахад онцгой анхаарах шаардлага байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудад нисдэг тэргээр хяналт шалгалт хийдэг шүү дээ. Тэгэхээр заавал том гэхгүй жижиг оврын хямд үнэтэй нисдэг тэрэгтэй болчихвол модны хулгай, ойн түймэр гэхчлэн олон зөрчлийг нэлээд хэмжээгээр таслан зогсоох боломж бий. Энэ мэтээр “Ногоон бүлэг”-ийн төвшиндээ болон нийгэмд тэр чигт нь анхаарал хандуулаад ажиллавал гарц нэг биш олдоно гэж бид ойлгодог. Тийм учраас энэ бүлгийг байгуулсан.
-Цагдаа, эсвэл байгаль хамгаалагч нар нисдэг тэргээр хяналт хийдэг болчихвол үр дүн гарах нь ойлгомжтой. Харамсалтай нь өнөө л мөнгөгүйн зовлон бидэнд тийм боломж олгохгүй байх даа?
-Зөвхөн төсөв харж энэ асуудлыг шийднэ гэвэл хэцүү. Гэхдээ хотын эргэн тойрны ойг сүйтгэж байгаа хохирлыг тооцвол Нийслэлийн цагдаад ганц нисдэг тэрэг аваад өгөхөөс хамаагүй илүү гарна даа. Тийм болохоор шийдэж болохгүй асуудал биш юм. Шийдье гэх юм бол боломж байгаа. Ямар ч байсан таслан зогсоох нь чухал учраас бид гарц хайх ёстой. Төсвийн байна уу, төсвийн бусаар ч байна уу арга олж шийдэх хэрэгтэй юм.
-УИХ дахь “Ногоон бүлэг” хууль эрх зүйн талаас нь түлхүү харж ажиллах уу?
-Хууль эрх зүйн талаасаа бид мэдээж түлхүү ярина. Нөгөө талаасаа улсын төсвийг батлах үед нэгдүгээрт, байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах чиглэлд төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, нийгмийн анхаарлыг экологийн хямралд хандуулах. Ингэснээр байгаль хамгаалах үйлст хүн бүрийн оролцоог бий болгох юм. Бид “Ногоон бүлэг” байгуулсан нь нийгмийн анхаарлыг энэ чигт хандуулж, сэтгүүлчид, төр засаг, ард иргэдийн хооронд сүлжээ байгуулж, зохион байгуулалтад оруулах чиглэлийг барьж ажиллана.
-Хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Эхний ажил нь гол мөрний сав газруудад алтны болон уул уурхайн олборлолт явуулж байгааг зогсоох хуулийн төсөл өргөн барих. Энэ бол эхлэл. Түүнээс цааш Монгол Улс, Даян дэлхийн байгаль орчны сангийн хооронд байгуулсан урт хугацааны гэрээгээр газар нутгийн 30 хүртэл хувийг тусгай хамгаалалттай болон дархан цаазтай болгох заалтыг биелүүлэх. Одоогоор 13 хувьтай байгаа. Үүнийг нэмэгдүүлэхэд ямар ямар газрыг тусгай хамгаалтад оруулах вэ гэдэг асуудлыг ярих нь чухал байна.
-Тусгай хамгаалалтад нэмж оруулах байтугай зарим газрыг хассан Засгийн газрын тогтоолын тухай яриа байсан. Та үүнийг судалж үзэв үү?
-Тийм асуудал байгаа бол салалж үзэх ёстой. Засгийн газраас ямар нэг тайлбар хийгээгүй болохоор гишүүдийн хувьд хэвлэлд гарснаас илүү мэдээлэлгүй байна. Бидэнд ямар нэг материал ирээгүй. Гэхдээ үүнийг заавал нарийвчлаж үзнэ.
-Таны хувьд Их хурлын шинэ гишүүдийн нэг. Гэхдээ хувийн хэвшилд ажиллаж, уул уурхайн салбарт компани удирдаж үзсэн. Орон нутгийн удирдлагад ч ажиллаж байсан хүний хувьд төр, засгийн бодлогын хувьд арай өөр өнцгөөс харж байгаа ямар асуудал байна вэ?
-Хэд хэдэн зүйл ярьж болох ч би энд нэг зүйлийг онцолмоор байна. Бид 2009 оныг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жил болгоно гээд байгаа шүү дээ. Яг үнэндээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж их олон жил ярьсан. Бодитой хийсэн ажил бага. Энэ нь их олон шалтгаантай. Нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэлийг сонгуулийн болон улстөрчдийн амлалтын имиж бүрдүүлэхэд ашиглаад бодит ажил болгож хийгээгүй. Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг ойлголт нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр ихээхэн өндөр босго тавьчихсан. Ямар үйлдвэрийг жижиг, алийг дунд гэх нь ч тодорхой биш. Нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй байвал жижиг үйлдвэр юм уу, дунд үйлдвэр юм уу гэдэг нь ойлгомжгүй хуучин журам байдаг юм билээ. Өнөөдөр юу ч үгүй байсан хүн маргааш төсөл бичээд нөгөөдөр нь төсвөөс зээл аваад эсвэл, хөрөнгө оруулаад үйлдвэр ажиллуулаад эхэлнэ гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор одоо байгаа үйлдвэрүүдээ том жижиг хамаагүй тодорхой хувиар төсвөөс дэмжээд үйл ажиллагааг нь жигдрүүлж хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна.
-Таныхаар ямар үйлдвэрийг жижиг үйлдвэрлэл гэх ёстой гэж?
-Ерөөсөө хоёр үнээтэй хүн тэрийгээ гурав болгоё гэвэл тэр чинь жижиг үйлдвэр. Хоёр үхэртэй хүнд сүүний гарцыг нэмэгдүүлэх, үйлдвэр угсааг нь сайжруулахад эргэлтийн юм уу, тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй гэвэл тэр жижиг үйлдвэр мөн. Чацарганы арван модтой хүн 20-той болъё гэвэл энэ чинь жимс үйлдвэрлэж байгаа жижиг үйлдвэрлэл болно биз дээ. Магадгүй чацаргана тарьдаг хэдэн хүн нийлээд дундаа нэг тариалангийн газартай байж болно.
Энэ бол дундаж хэлбэр юм. Иймэрхүү юмыг бодит хөрсөн дээр буулгахгүй бол жижиг, дунд үйлдвэр гээд нэг их том юм ярьдаг ч бодит амьдралд хэрэгжиж байгаа нь ерөөсөө алга. Манай иргэд ч гэсэн жижиг, дунд үйлдвэр гэхээр нэг том байшин барилга тоног төхөөрөмж бодоод байдаг. Бидэнд хуучны уламжлалаар хийж чаддаг олон зүйл бий. Гэтэл тэрийгээ ч хийж чадахгүй болсон шалтгаан нь зах зээлийн нөхцөл өөрчлөгдсөн, хөрөнгө мөнгөний дутагдал, дээр нь зах зээл дээр борлуулах сүлжээ, мөн түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ алдагдчихсантай холбоотой.Энэ бүхэнд зөв ложистик хийгээд өгвөл болохгүй ч юм байхгүй. Тэгэхээр энэ дээр нь голлож анхаарах ёстой. Бидний ярьж хэлэлцсэн нь хангалттай. Хугацаа яваад байгаа. Тиймээс дэмжлэгийг арай өөрөөр хийх ёстой.
-Ойрд Дорнод явав уу?
-Өнгөрсөн сарын эхээр яваад ирсэн. Хаваржаа сайхан байна билээ. Энэ жил харьцангуй хавсарга багатай. Тийм болохоор өнгөрсөн жилүүдийг бодвол ногоо эрт гарч байгаа.
-Танай нутаг ураны баялаг нөөцтэй орд газрынхаа ачаар сүүлийн үед зөвхөн Монголын биш олон улсын анхаарлыг татах болсон.
-Тийм шүү, ураны хувьд манай аймаг дэлхийд дээгүүр орох нөөцтэй. Сүүлийн үед энэ чиглэлд онцгой анхаарч байгаа. Гэхдээ байна гээд түүнийг бодлогогүй ашиглаад эхлэх юм бол хөгжил биш сүйрэл авчирна. Тийм учраас Ашигт малтмалын хуулиа нэлээд чамбайруулж байгаад дараа нь ашиглах тухай яримаар санагддаг. 1997 оны хуулийг муу хууль гэж байгаад 2006 онд шинэчлэхдээ өмнөхөөс муутгаад гаргачихсан. Тийм муу хуулиа муу хэрэгжүүлэхээр маш их зөрчил гарч байна. Түүний нэг жишээ нь Мардайн ураны ордын лицензийг гадаадын компанид худалдах гээд явж байсан канадуудын үйлдэл юм.
-Ашигт малтмалын лиценз авчхаад бусдад зарах бол гайхаад байх асуудал биш болсон шүү дээ?
-Хамгийн гол нь Мардай бол ашигт малтмалын орд биш бүхэл бүтэн уурхай юм. Газар доор 250 метр гүнд 20 км туннель, түүнээс дахиад 250 метрийн доор бас дахиад 20 км туннельтэй бэлэн төмөр замтай уурхай байхгүй юу. 10 жилийн өмнө оросууд ашиглахаа болиод лацдаад ломбодоод явчихсан. Гэтэл түүнийг нь манайхан ашигт малтмалын орд газар гээд 50 мянган төгрөгөөр ашиглалтын лиценз олгочихсон. Тэр лицензийг авсан нөхөр канадуудад зараад нөгөөдүүл нь цааш нь худалдах гээд явж байхгүй юу. ОХУ-д төлөх их өрөнд оруулаад төлчихсөн уурхайг 50 мянган төгрөгөөр лиценз болгоод худалдсан нь хариуцлагагүй явдал юм.
-Тэр уурхайг одоо ашиглаж болох уу?
-Бололгүй яах юм бэ. Ашиглалгүй арав гаруй жил болсон болохоор газрын гүний ус түрсээр туннелийг дүүргэчихсэн. Тэрийг соруулж авчхаад газар дээр ил гарсан кабельд нь хүчдэл өгөхөд бүх гэрэл нь асаж байгаа байхгүй юу. 10 жил усан дотор байсан гэрэл тэгж асаж байна гэхээр ямар найдвартай уурхай хийгээд орхисон нь ойлгогдож байгаа биз дээ. Гэтэл үүнийг ярьж тооцож байгаа хүн алга. Мардайн ураны лиценз гээд ердийн ордынхтой адилтгаад сууж байна шүү дээ. Цацраг идэвхт ашигт малтмал гэдгээрээ уран онцгой, хоёрдугаарт, ордын лиценз биш уурхай явж байхад яагаад Төрийн өмчийн хороо үүнийг үнэлэхгүй, холбогдох байгууллагууд нь анхаарахгүй байгаад үнэхээр гайхдаг. Тэр ч байтугай өнөө уурхайг маань гадаадын Хөрөнгийн бирж дээр худалдаж байхад мэдэхгүй сууж байна шүү дээ.

Мардайн гол, Гурванбулагийн ураны орд

Эх сурвалж: http://www.erdenesmgl.mn/

Мардайн гол, Гурванбулагийн ураны орд »

Огноо : 2010-05-24 12:41:48

Мардайн гол, Гурванбулагийн ураны орд Монгол улсын зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд Гурванбулагийн орд нь Улаанбаатар хотоос 790км, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос хойш 130км-т, Баяндун сумын нутагт сумын төвөөс зүүн урагш 15 км-т. Мардайн голын ураны орд нь Гурванбулагийн ордоос зүүн өмнөд зүгт 25км-ийн зайд байрлана.
        1970 онд Монгол, ЗХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу ураны геологийн судалгааг Монгол улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төлөвлөгөөтэйгээр төрөлжүүлэн судлах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедиц, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгуулгууд оролцон 1990 он хүртэл гүйцэтгэжээ. Энэ ажлын хүрээнд их хэмжээний судалгааны ажил хийгдсэн байна.



        Гурванбулаг, Мардайн голын орд газарууд нь Хойт Чойбалсангийн дүүрэгт Дорнодын вулкан-тектоник бүтэцтэй Дорнодын ураны хүдрийн зангилаанд багтадаг. Дорнодын ураны хүдрийн зангилаа нь юра-цэрдийн насны вулканоген-тунамал чулуулгаас тогтсон ба ураны эрдэсжилт нь мезозойн вулканоген-тунамал чулуулагт болоод суурь чулуулагт тархсан байдаг ч ураны хүдрийн бөөгнөрөл нь тектоникийн хагаралд их өртсөн хүчиллэг галт уулын чулуулгаар хучигдсан туфоген тунамал чулуулгын үед хуримтлагдсан байна.Гурванбулаг, Мардайн голын ордууд нь галт уулын ураны эрдэсжилт бүхий Юрийн галавийн сүүл, цэрдийн галавийн эхэн үеийн галт уулын бүслүүр хэсэгт Монгол Приаргуны мужид ураны сав газар байрладаг. Энэ нутаг дэвсгэрт Дорнот, Гурванбулаг, Мардайн голын ордууд байралдаг.

        Дорнодын ураны ордуудыг тvшиглvvлэн 1982-1988 онд “Эрдэс” уулын олборлох vйлдвэрийг 2 сая тонн хvдэр олборлох хvчин чадалтайгаар байгуулж тeмeр зам, eндeр хvчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гvний малталтын уурхайн барилга байгууламж баридгсан бөгөөд Дорнотын ордын 2-р хүдрийн биетийг ил уурхайн аргаар 1988 оноос 1995 оны эхний хагас хүртэл ураны хүдэр олборлож байсан. Гурванбулагийн орд газрын төв хүдрийн биет болон, Мардайн голын орд газар дээр далд аргаар олборлох төлөвлөгөөтэй гүнийн уурхайн ажиллууд хийгдсэн байна.

Төсөл хэрэгжих боломж

        Гурванбулаг, Мардайн голын ордууд дээр Вестерн Проспектор компани үйл ажиллагаа одоогоор явуулаж байна. Тус компанийн нь урьд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг шалгах цаашид ашиглахаар ТЭЗҮ боловруулаж байна.

        Вестерн Проспектор компанийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ нь Гурванбулагийн орд газар дээр төвлөрүүлэн хийгдсэн ба эхний ээлжинд далд аргаар ашиглахаар төлөвлөсөн байна.

Дорнодын ураны орд газрууд

Дорнодын ураны орд газрууд 
 
 
 
 
          Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын нутагт орших "Дорнод", "Мардайн гол", Турван булаг"-ийн ураны ордууд нь нэг хүдрийн зангилаанд, ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий ордууд юм. Дорнодын ураны ордыг түшиглүүлэн 1982-1988 онд "Эрдэс" уулын олборлох үйлдвэрийг 2 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар байгуулж төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гүний малталтын 2 уурхайн барилга байгууламж, орон сууцнууд баригдсан. Дорнодын ордын 2-р хүдрийн биетээс 1988-1995 онд ураны 0,109%-ийн агуулгатай 490,6 мян. тонн хүдэр олборлож ОХУ-ын Чита мужийн Краснокаменскийн гидрометаллургийн үйлдвэрт хүргэн боловсруулдаг байсан. Эрдэс үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосны дараа түүний дэд бүтэц, материаллаг баазыг түшиглүүлэн ураны олборлолт явуулах зорилгоор АНУ, ОХУ, Монголын хамтарсан "Төв Азийн уран" компанийг байгуулсан боловч одоо хүртэл сэргээн босгож чадаагүй байна. Одоогоор "Төв Азийн уран" компаний хувьцааны 58 хувийг худалдаж авсан "Хан ресорсис" компани уг ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Мардайн гол, Гурванбулгийн ордыг хамарсан талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг "Вестерн проспектор" компани эзэмшиж, ордуудын эдийн засгийн үнэлгээ, өмнө нь хийгдсэн хайгуулын ажлын мэдээллийг магадлах үйл ажиллагаа явуулж байна. Тус ордуудын ураны баталгаажсан нөөц: Дорнодын ордод-28868 тонн, Гурванбулгийн ордод- 16073 тонн, Мардайд 1104 тонн байгаа. Нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тн юм.
          Дорнодын ураны ордууд нь Чойбалсан хот, Гурванзагал, Дашбалбар, Баяндун сумтай шороон замаар холбогдоно. Чойбалсан-Соловевск Бооржийн төмөр замын  Чингис хааны вал гэсэн цэгээс Эрдэс үйлдвэр хүртэл 96 км нарийн төмөр замаар холбогдсон. Эрдэс тосгонруу Улз голоос татсан 20 км урт ус дамжуулах шугам ажиллаж байсан. Улз голын хөндийд усны хайгуул хийж 1 метр куб/сек, Сэвсүүл голын хөндийд 0,125 метр куб/сек-ийн газар доорх усны нөөц тогтоосон. ОХУ-ын Харнуурын УЦС-аас Мардайн ордруу татсан 110 квт-ын ЦДШ, 25 мВт-ын дизелийн цахилгаан станцтай. Үйлдвэрийн болон ахуйн хэрэгцээний нүүрсийг ордоос зүүн урагш 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах боломжтой. Эдгээр дэд бүтцийн байгууламжууд нь Эрдэс үйлдвэрийг хаагдсанаас хойш их хэмжээгээр тоногдсон хэдий ч сэргээн ашиглах боломжтой.

http://uranium.blogmn.net

http://uranium.blogmn.net/  Ураны талаар дажгүй мэдээлэлтэй вэбв Орж үзвэл зүгээр.

Уран (химийн элемент)

Эх сурвалж :

http://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%80%D0%B0%D0%BD_(%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%8D%D0%BB%D0%B5%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82)

Уран (химийн элемент)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
 
Уран нь цацраг идэвхт элемент бөгөөд байгальд баяжигдсан байдлаар цөөн тооны газарт орд үүсгэн тохиолддог. Энэ нь газрын гүний устай холбоотой, мөн газрын гадаргууд сэвсгэр хурдаст гадаргуугийн устай холбоотой (гадаргуугийн процесстой холбоотой тунаж ) болон магмын - гидротермаль, метаморф - гидротермаль, диагенетик - гидротермаль зэрэг зөөврийн болон хуримтлагдан тунах нөхцөлүүдэд уулын чулуулагт үүсдэг байна. Эдгээр процессууд нь их төлөв ямар нэг уусмалтай холбоотой үүсэж байгаа нь байгаль дахь уран усанд сайн уусдаг болохыг харуулж байна. Ураны хуримтлал үүсэх процессууд нь тодорхой орчин нөхцөлүүд болон ураны эх сурвалжуудыг шаарддаг билээ.

Уран болон байгалийн цацрагжилт нь хаа сайгүй тохиолдох түгээмэл зүйл юм. Ураны Кларк нь (дэлхий царцдас эзлэх хувь) А.П.Виноградовийнхаар 2,6*10-4%. Гэвч ураны үйлдвэрийн ач холбогдолтой хуримтлал буюу ураны ордын 15 орчим л төрөл бий. Үүнээс элсэн чулууны төрлийн орд, кварцын хайрга бүхий конгломератын төрлийн ураны орд, вулканитад агуулагдах ураны ордууд нь Монгол оронд тогтоогдох хэтийн төлөвтэй байдаг байна.

1789 онд өнөөгийн Чех улсын нутагт орших Joachims хэмээх мөнгөний уурхайд Германы химич Мартин Клапрот (М.Г.Клапротом) нь ураныг анх нээсэн байна. 1896 онд Францын хими-физикч Склодовска-Сурае (А.Беккерель 1896 он) нь ураны цацраг идэвхт шинж чанартай болохыг илрүүлсэн ажээ.

Ураны хольцгүй хэлбэр нь мөнгөлөг өнгөтэй, уран нь хар тугалгаас бараг хоёр (1.7) дахин хүнд металл юм. Түүний атомын дугаар нь 92, энэ нь байгальд тохиолдох хүнд элемент болдог. Байгальд ураны атомын хэд хэдэн изотопууд оршин тогтох төдийгүй гол төлөв уран-238, уран-235, болон маш бага хэмжээгээр уран-234 изотоп байна. (изотопууд нь элементийн цөм дахь протоны тоон нь ижил боловч нейтроны тоогоор ялгаатай). Байгалийн ураны ердийн дээжид, хамгийн их хувийг (ураны нийт массын 99.27%) бүрдүүлэн тогтох изотоп нь уран-238 юм. Уран-235 изотоп нь нийт массын ойролцоогоор 0.72%-ийг бүрдүүлдэг ба маш бага хувийг (нийт массын 0.0055%) уран-234 изотоп эзэлдэг. Уран торийгийн 350 гаруй эрдэс байдаг ба сүүлийн үеийн судалгаагаар ураны 88.15% (уранинит)-аас 0.01% (stornesite-Y) хүртэл агуулгатай ураны нийт 249н эрдэс бий гэж тэмдэглэсэн байна.

Ураны Ерөнхий үзүүлэлт Нэр, тэмдэг, дугаар Уран, U, 92 элементийн категор актинид бүлэг, орчил, блок n/a, 7, f стандарт атомын жин 238.02891(3) гр мол−1 электроны хэлбэр [Rn] 5f3 6d1 7s2 электрон бүрхүүл 2, 8, 18, 32, 21, 9, 2 (зураг) Физикийн шинж чанарууд фаз хатуу хувийн жин (нягт) 19.1 гр см3 шингэний нягт at m.p. 17.3 гр см−3 хайлах үзүүлэлт 1405.3K, 1132.2 °C, 2070  °F буцлах үзүүлэлт 4404K, 4131 °C, 7468 °F хайлшийн дулаан 9.14 кДж·молекул−1 ууршилтын дулаан 417.1 кДж·молекул−1 дулааны багтаамж (25 °C) 27.665 жоульмолекул−1·K−1 Даралттай уур P/Pa 1 10 100 1 k 10 k 100 k at T/K 2325 2564 2859 3234 3727 4402 Атомын шинж чанарууд Исэлдэл 6, 5, 4, 3[1] ( идэвхгүй үндсэн исэл) сөрөг электрон 1.38 (Pauling scale) ионжуулсан электрон 1st: 597.6 кДж·молекул−1 2nd: 1420 кДж·молекул−1 атомын радиус 156 pm ковалентын радиус 196±7 pm Ван-дер Воолсын радиус 186 pm Бусад үзүүлэлтүүд талстын бүтэц жишүү дөрвөлжин соронзон чанар пара-соронзон цахилгаан эсэргүүцэл (0 °C) 0.280 µΩ·m дулаан дамжуулах (300 K) 27.5 W·m−1·K−1 дулаан нэмэгдүүлэх (25 °C) 13.9 µm·m−1·K−1 дууны хурд (нарийн саваа хэлбэрт) (20 °C) 3155 m/s бага модуль 208 GPa огтлолын модуль 111 GPa Bulk modulus 100 GPa пуассоны интеграл 0.23 CAS бүртгэлийн дугаар 7440-61-1

[засварлах] Эх сурвалж

ЦӨМИЙН ХАЯГДАЛ АЛЬ ЭРТНИЙХ…

Дашзэвэг Ганхуяг
"Цөмийн хаягдал аль эртнийх..." гэсэн шинэ бичлэгийг үзэж, боломжоороо тараахыг хүсч байна.
2011.04.02

ЦӨМИЙН ХАЯГДАЛ АЛЬ ЭРТНИЙХ…

Монголд цөмийн хаягдал булж магадгүй тухай одоо мэдээлж, маргаж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ. Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл ихэд түгшин, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юм аа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрч билээ.
Харин М.Энхсайхан утсаар захидлыг чинь Ц.Элбэгдоржид шилжүүлсэн, болж байна уу гэж хэлсэн юмдаг. Шалгах эрх мэдэл өөрт нь байсан атал “шилжүүлж” байгаа нь араа бодсон хэрэг юм даа. Мөн Тагнуулын Газраас утсаар лавласан бөгөөд тэдний асуултын агуулга намайг мэдээллээ хаанаас олж авсныг мэдэх гэсэн бүдүүлэг тэнэг оролдлого байж билээ.
Энэ цагаас хойш би л хувьдаа Монголд төр байхгүй гэсэн итгэлтэй дүгнэлтэд хүрсэн юмдаг. Цөмийн хаягдал булах асуудлыг Н.Энхбаярын шууд даалгавраар Монгол Банкны О.Чулуунбат Тайваньд очин хэлэлцэж зарим нэг үр дүнд хүрсэн нь бараг тодорхой байдаг. Булсан газрыг нь ч барин тавин ярих хүмүүс байдаг нь сонсогддог. Түүнээс хойш асуудал энэ чигээрээ явсан бол Монгол аль эртнээс дэлхийн цөмийн хаягдлын агуулах болсон гэж үзэж бүрнээ болно. Тухайн үед энэ мэдээллийг нийгэм ч, олон нийт ч тоогоогүй нь бас баримт. Одоо л аюулын цар хэмжээ, хор уршгийг ойлгож байх шиг. Ингээд 2005 онд УИХ-ын гишүүдэд бичиж байсан захидлаа дахин сийрүүлж байна. Иймэрхүү албан ёсны, ноцтой захидлыг ямар нэг мэдээлэлд тулгуурлахгүй, ор үндэсгүй “зохионо” гэж байдаггүйг хэн ч ойлгоно буй за. Ер нь Монголчууд бодвол бодохоор, ухаарвал ухаарахаар болсон баймаар л санагдах юм…
УИХ – ын гишүүн …Танаа
ОХУ-ын Төрийн Думын зарим гишүүн идэвхитэй хөөцөлдөж, атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг ОХУ-ын нутагт өндөр хөлсөөр булшлах шийдвэр хэдэн жилийн өмнө гаргуулж амжсан юм байна. ОХУ-ын энэ шийдвэрийг ашиглан аюултай хаягдлаасаа салах хүсэлтийн эхнийхийг Тайванаас хүлээн авчээ.
ОХУ-ын улс төрийн зарим зүтгэлтний энэ санаачилгаас манай зарим дээдэс санаа авч Тайваны атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг Монголд булшлах боломжийг эрж хайсан ажээ. Хэрэв гаднын цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшилсан, эсвэл ийм төрлийн гэрээ хийсэн буюу хийхээр оролдсон бол энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилсан гэмт хэрэг болох юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат нар санаа сэдэж, О.Чулуунбат биечлэн Тайваньд очиж хэлэлцсэн мэдээ байна. Иймээс Н.Энхбаяр, О.Чулуунбат нар чухам юу сэдэж, ямар үйлдэл хийснийг нь албан ёсоор шалган үзэж, тэднээс энэ асуудлаар тайлбар авах шаардлагатайг УИХ, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн сонорт хүргэж байна.
Судлаач Д.Ганхуяг
2005 оны 5 дугаар сарын 16.