Оросуудаас ураны талаар зөвлөлдлөө
2010 оны 7 сарын 20
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Цөмийн энергийн газраас өчигдөр “Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад цөмийн эрчим хүчийг ашиглах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтад ШУА-ийн академич, докторууд оролцон “Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Харин уг зөвлөлдөх уулзалтын дараа ОХУ-ын зарим төлөөллийг хүлээн авч ярилцахаар төлөвлөсөн байлаа. Манай улс цөмийн энергийн салбарт хамтарч ажиллахаар хамгийн түрүүнд ОХУ-тай санамж бичиг байгуулсан байдаг. Улмаар Япон, Энэтхэг, Франц, БНХАУ-тай санамж бичиг байгуулж, технологи өндөр хөгжсөн, цөмийн эрчим хүчний реактор үйлдвэрлэгч бусад оронтой тодорхой төслийн хүрээнд хамтран ажиллаж байна. Хамгийн сонирхолтой нь Япон улс “Монгол Улс заавал цөмийн эрчим хүчний цахилгаан станц барина гэхгүйгээр зөвхөн дулаан үйлдвэрлэдэг цөмийн судалгааны төвтэй байж болох юм” гэсэн санал тавьсан гэнэ. Ер нь цөмийн эрчим хүчний цахилгаан станц байгуулахыг Япон, Энэтхэг улс идэвхтэй сонирхож байгаа ажээ. Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын талаарх Засгийн газрын 45 дугаар тогтоолыг УИХ өнгөрсөн оны зургадугаар сард баталсан. Мөн Цөмийн энергийн хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр баталснаар салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчинг бий болгосон юм. Манай улс хэрэглэж буй нийт эрчим хүчнийхээ 12.8 хувь буюу 134.4 Мвт-ыг импортоор авч байна. Үүнийхээ 80 орчим хувийг дулааны цахилгаан станцын эх үүсвэрээс гарган авч байгаа ажээ. Иймд аюулгүй ажиллагаатай, байгальд хор нөлөө багатай, эдийн засгийн хэмнэлттэй, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын тулд олон нийтэд зөв сурталчилж тайлбарлан цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох нь зүйтэй хэмээн эрдэмтэд санал нэгтэйгээр ярьж байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд нийт 436 цөмийн эрчим хүчний станц ажиллаж 372 Мвт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Энэ тоо цаашид улам нэмэгдэж 2025 онд 23 орон, 2050 онд 26 орон шинээр цөмийн эрчим хүчний станцтай болох урьдчилсан төлөв ажиглагдаж буй. Сонирхолтой нь 2050 онд 1500 Мвт цахилгаан үйлдвэрлэх 1400 реактортой болно гэж Олон улсын цөмийн энергийн агентлагаас мэдээлсэн байдаг.
Олон улсын болон өөрийн орны хуулийн хүрээнд ажиллах, аюулгүй ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцооны бодлоготой байх, хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрээ шийдсэн байх, цацраг идэвхт хаягдлын менежменттэй болох зэрэг дэд бүтцийн асуудлууд тулгамдаж буй. Үүнийг хэрэгжүүлэх арга замын талаар Цөмийн энергийн газрын холбогдох албаны хүмүүс эрдэмтэн, судлаачдад танилцууллаа. Эндээс хамгийн гол нь цөмийн эрчим хүчний станц байгуулах байршлын талаарх асуудал анхаарал татаж байв. Энэ талаар доктор С.Дэмбэрэл ярихдаа Чернобылийн атомын цахилгаан станцын ослоос үүдэн олон нийтийн сэтгэл зүйд таагүй, ташаа ойлголт байдгийг анхааруулж, зөв ойлголт төрүүлэхгүйгээр ажилд ахиц гарахад амаргүйг сануулж байсан. Одоогоос 24 жилийн өмнө болсон уг үйл явдлыг мартагнаж, орчин цагийн нөхцөл байдал өөр болсон ч хариуцлага, хяналтын тогтолцоонд онцгой анхаарах нь зүйтэй гэдэг дээр эрдэмтэд санал нэгтэй байв. Ийнхүү Цөмийн энергийн газрынхан улс төрийн яриа хэлэлцээрээс урьтаж салбарын эрдэмтэдтэй санал солилцсоны зэрэгцээ энэ асуудлаар ярих бүртээ иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод байж, хамтарч ажиллана хэмээн амласан юм.
www.news.mnОлон улсын болон өөрийн орны хуулийн хүрээнд ажиллах, аюулгүй ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцооны бодлоготой байх, хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрээ шийдсэн байх, цацраг идэвхт хаягдлын менежменттэй болох зэрэг дэд бүтцийн асуудлууд тулгамдаж буй. Үүнийг хэрэгжүүлэх арга замын талаар Цөмийн энергийн газрын холбогдох албаны хүмүүс эрдэмтэн, судлаачдад танилцууллаа. Эндээс хамгийн гол нь цөмийн эрчим хүчний станц байгуулах байршлын талаарх асуудал анхаарал татаж байв. Энэ талаар доктор С.Дэмбэрэл ярихдаа Чернобылийн атомын цахилгаан станцын ослоос үүдэн олон нийтийн сэтгэл зүйд таагүй, ташаа ойлголт байдгийг анхааруулж, зөв ойлголт төрүүлэхгүйгээр ажилд ахиц гарахад амаргүйг сануулж байсан. Одоогоос 24 жилийн өмнө болсон уг үйл явдлыг мартагнаж, орчин цагийн нөхцөл байдал өөр болсон ч хариуцлага, хяналтын тогтолцоонд онцгой анхаарах нь зүйтэй гэдэг дээр эрдэмтэд санал нэгтэй байв. Ийнхүү Цөмийн энергийн газрынхан улс төрийн яриа хэлэлцээрээс урьтаж салбарын эрдэмтэдтэй санал солилцсоны зэрэгцээ энэ асуудлаар ярих бүртээ иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод байж, хамтарч ажиллана хэмээн амласан юм.
У.Оргилмаа. Улстөрийн тойм
No comments:
Post a Comment